Blog

HomeMoney MindsetMMM3L06. Таны төрөлхийн зан чанар авъяас чадвар – DISC

MMM3L06. Таны төрөлхийн зан чанар авъяас чадвар – DISC

DISC ТЕСТ

Өнгөрсөн жилүүдэд надад хамгийн их бэрхшээл авчирдаг байсан, намайг хамгийн их будилуулж сэтгэлээр унагадаг, миний амьдралыг бас хамгийн их учир утгатай болгож баяжуулж чадсан нэгэн чухал сэдвийн талаар өнөөдөр тантай ярилцаж байгаадаа би туйлын их баяртай байна.

Энэ чухал сэдэв бол хүмүүс. Би багаасаа өөрийгөө яагаад ийм ааш араншинтай, зан чанартай гэдгийг ойлгодоггүй байсан, бас хүмүүсийг яагаад ингээд байдаг гэдгийг ч ойлгодоггүй байж. Олон жил үүнийг ойлгодоггүйгээсээ болоод өчнөөн олон янзын зовлон шаналгаа, гомдол, гэмшилийг өвөртөлдөг байснаа ч тодхон санаж байна. Би ганцаараа ийм юмыг туулж өнгөрөөгүй гэдгийг та ч бас мэдэх байх. Миний мэдэх олон хүмүүс харилцааны асуудал дээрээ алдаа гаргадаг.

Өөрийгөө яагаад ингэж аашлаад байдгийг мэддэггүй төөрөлдсөн хүмүүс бидний хаа сайгүй, бас өөрийгөө бүрэн ойлгоогүй атлаа өрөөл бусдын яагаад ингэж аашилдагийг тайлбарлах гэсэн шантарсан бухимдсан хүмүүс ч хаа сайгүй бий.

Бидний эргэн тойронд хүмүүс байна, бизнесийн харилцаа, нийгмийн харилцаа, найз нөхдийн харилцаа, гэр бүлийн харилцаа гээд бид хүмүүсээс хүмүүсийн хооронд л үнэндээ амьдардаг. Бидний аз жаргалтай, сэтгэл хангалуун явсан агшин бүхнийг бид ямар нэгэн байдлаар хүмүүстэй өнгөрүүлдэг, бас болоогүй бид гунихдаа, шаналахдаа хүмүүсээс болж, ямар нэгэн сэтгэлийн зовиурыг мэдэрч явдаг. Гэтэл энэ хүмүүсийн тухай бид хэр зэрэг мэддэг билээ? Энэ чухал сэдвийг бид өнөөдөр суралцах болно.

Миний хувьд DISC зан чанарын төлөвийг суралцаж эхэлсэн тэр мөчөөс хойш, миний бизнес, ажил амьдралын харилцаа харьцангуй сайжирч, амьдралын хамгийн том санаа зовоодог байсан асуудал маань өөрчлөгдөж эхэлсэн. Миний хүмүүсийг хардаг өнцөг, хүмүүсийн тухай ойлгодог ойлголтууд харьцангуй өөрчлөгдсөн. Зөвхөн түүгээр ч зогсохгүй би өөрийгөө юуны төлөө өдий хүртэл хөдөлмөрлөж, юугаар жолоодогдож, юунаас айдаг эсэхээ ч ойлгож авсан. Үүний ачаар одоо би яаж өөрийгөө амжилтанд хүргэхэд жигүүрлэж, өдөөж, баясгаж, бас өөрийнхөө сул талыг ашиглаж ажил бүтээлийнхээ аргачлалыг дахин шинэжилж, хурдасгаж чадсан.

Энэ юу ч биш, цаашаагаа би ямар хүнтэй бизнестээ хамтран ажиллах вэ? Ямар хүнтэй гар нийлж чадах, ямар хүнд нь юу өгч, ямар хүнээс юу олж авахаа олж харж сурсан.

Модуль 3 дээр бид танд тохирох, таны зан чанар авъяас чадварыг тодруулахаар DISC тестийг бэлтгэсэн байгаа. Та энэ тестийн хуудсыг доорх товчлуураас татаж авна уу. 

DISC TEST БӨГЛӨХ ЗААВАР

Зогс! Та яг одоо хичээлээ үргэлжлүүлж үзэхээс өмнө  энэ видеонд өгсөн зааврын дагуу дасгалыг ажиллаад өөрийн зан чанарын төлөвийн хариултыг тооцоолж олно уу. Тооцоолж олсон хариултаа доорх товчлуурыг дарж хариултаа бичээрэй.

Би таныг яагаад эхлээд тестээ бөглө гэж хэлж байна гэхээр учиртай юм. Хүмүүс тестээ мэдэхгүй бөглөвөл илүү үнэнчээр бөглөдөг. Харин миний энд өгч буй хариултыг мэдчихээд тестээ бөглөвөл зарим хүмүүс хариултаа өгөхдөө үнэнчээр бус олон талаас нь бодож байгаад нөлөөнд автсан сэтгэл зүйгээр хариулж өөрийгөө хуурах аюул бий. Эцсийн эцэст та өөрийгөө хуурахыг хүсэхгүй. Энэ тестэнд буруу зөв зан чанар гэсэн юм огт байхгүй. Зорилго нь зөвхөн таны жинхэнэ зан чанар, авъяас билэг, сэтгэлгээний хандлага арга барилыг үнэнээр нь олох л чухал юм.

Өгсөн тестнийхээ PDF файлыг татаж аваад видеоны зааврын дагуу тестээ бөглөөрэй. Тестнийхээ гарсан хариултыг доорх асуултанд тохируулж бөглөнө үү.

DISC TESTНИЙХЭЭ ХАРИУГ БӨГЛӨХ

Гайхалтай сайн байна! Би таныг тестээ хийгээд дээрх хариугаа бөглөсөн гэж найдаж байна. Бөглөж дуусаад өөрийн хариултыг тодорхой болгож олж авсан бол доорх миний өгсөн тайлбар бүхий видео бичлэгийг үзээрэй.

Одоо тестийнхээ хариу үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доор өгсөн товчлуурыг дарж тусдаа бэлтгэсэн файлаасаа уншиж танилцаарай.

DISC TESTНИЙХЭЭ ХАРИУГ УНШИХ

Таны тестний хариултаас өөрийнхөө талаар олж нээж суралцсан зүйлс арвин байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрэв та энэ талаараа дэлгэрүүлж ярилцах, асууж лавлах хүсэлтэй бол мэдээж онлайн уулзалтынхаа үеэр чөлөөтэй хуваалцаарай.

Одоо танд дараагийнхаа сэдвийг өгье. Энэ тестээ ашиглаж та яаж цаашдаа хөгжих вэ? Юун дээр анхаарвал, юун дээрээ илүү авъяас чадвараараа бахархаж явах ёстой вэ гэдэг гоё асуудлаа одоо энэ дасгалаар дамжуулж ярилцацгаая.

За одоо бие дааж өөрийнхөө талаар дэлгэрүүлж өөртэйгөө тулж ажиллацгаая.

Дасгал 2. DISC хэрэглэж өөрийгөө хөгжүүлэх нь

Энэ дасгалыг ажиллахад тань нэмэр болох DISC зан чанарын төлөвийн талаар нэмэлт бэлтгэсэн гарын авлагыг уншиж, дасгалынхаа хариултуудыг улам дэлгэрэнгүй хөгжүүлэн олон талаас нь бодолцож бичээрэй.

ДАСГАЛАА АЖИЛЛАХ

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. DISC тестийг ашиглан та өөрийнхөө зан төлөвийг тодорхойлоход танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
  3. Өөрийн зан төлөвөө олж хараад та өөрийгөө ямар талбар дээр ажиллах чадвартай хүн гэдгээ олж харсан бэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »