Blog

HomeMoney MindsetMMM3L07. Цаг хугацаа ба баялаг

MMM3L07. Цаг хугацаа ба баялаг

ЦАГ ХУГАЦАА БА БАЯЛАГ

Баялаг бүтээхэд танд хамгийн үнэ цэнэтэй хэрэгсэл бол Цаг хугацаа.

Баячууд цаг хугацааг ашигладаг учраас баялагийг бүтээж чаддаг.

Баян болох тусмаа танд цаг хугацаа үнэ цэнэтэй болж хувирдаг бол ядуу байх тусмаа хүнд цаг хугацаанаас илүү мөнгө нь чухал юм шиг санагддаг.

Тийм ч учраас ядуу хүмүүс ажлынхаа хөлсийг цагаар бодож хүлээн авдаг.

Баян хүмүүс мөнгөөр ажилтаныхаа цагийг ажилтанаасаа илүү үнэлж солилцоо хийдэг гэсэн үг. Ажилтанд цаг хугацаанаас илүү мөнгө нь хэрэгтэй учраас л мэдээж солилцоонд оролцдог.

Баян болохын тулд та өөртөө байгаа цагийг зөв ашиглаарай.

Үүний тулд би танд доорх дасгалыг бэлтгэлээ. Энэ дасгалыг та сайн ажиллаж чадвал цагаа ашиглаад хэрхэн мөнгө хийх, юун дээр төвлөрч цаг хугацаагаараа дамжуулж мөнгө олох нарийн бодлого, санхүүгийн боломжуудаа таньж төвлөрч эхлэх болно.

Дасгал 3. Цаг хугацаа ба Баялаг

Цагаа мөнгө болгож хувиргах талаар бид дасгалжуулалтын гэрийн даалгавар хийж байсан.

Хүмүүс өөрсдийн цагаа ямар үнэ цэнэтэй билээ гэдгээ бодолцохгүйгээр зарцуулаад дуусдаг. Таны цаг хөрөнгө оруулалт хийсэн үү эсвэл үр ашиггүйгээр зарцуулагдаад дуусч байгаа эсэхийг ч бид анзаардаггүй.

Та цагаа өөрийн ирээдүйд хүссэн зорилгодоо хүрэхийн тулд чадвар олж авах, эсвэл дараагийн ээлжинд баялагийн урсгал бүтээх мөнгө болгон хувиргах төрлийн ажлууд дээр зориулагдах үедээ бид өөртөө хөрөнгө оруулж байна гэж үздэг талаар ярьсан.

Тэгвэл одоо энэ дасгалыг таны ирээдүйд хэрэгцээтэй зүйлд хөрөнгө оруулахын тулд хэрхэн ашиглаж байгаа, яаж цаашид сайжруулах боломжтой талаар нөөц бололцоогоо олж нээхийн тулд энэ дасгалыг зориуллаа.

ДАСГАЛАА АЖИЛЛАХ

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та өөрийнхөө цагаа мөнгө болгох хувиргах чадварыг хэр гэж үнэлж байна вэ?
  3. Яг одоогийн байдлаар цагийг мөнгө болгож хувиргахад хамгийн түрүүнд хийх шаардлагатай байгаа зүйл юу вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

 

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »