Blog

HomeMoney MindsetMMM3L08. Мөнгөний сэтгэлгээний дүрэм

MMM3L08. Мөнгөний сэтгэлгээний дүрэм

МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭНИЙ ДҮРЭМ

Бид ямар ч тоглоом тоглоход дүрмээ мэдэх ёстой. Шатар тоглох дүрмээ мэдэхгүй хүн шатар тоглоод хожно гэж мөрөөдөөд ч хэрэггүй.

Дүрмээ мэдэхгүй хүмүүсийн хувьд тухайн бизнес, хөрөнгө оруулалт, төсөл өндөр эрсдэлтэй тоглоно гэж бодохоос ч зүрхшээмээр санагдах нь ойлгомжтой.

Тийм ч учраас би таныг ямар ч бизнесийн моделийг, хөрөнгө оруулалтын салбар руу орсон эхлээд тухайн хөрөнгө оруулалтыг, бизнесийг амжилтанд хүргэж болох дүрмийг сайн судалж, дүрмээ мэдэж тоглохыг санал болгож байна.

Шатар тоглох дүрэм, сагсан бөмбөг тоглох дүрмээс өөр. Та нэг төрлийн тоглоомыг сайн тоглоод чаддаг байлаа ч нөгөө салбар дээр өөрийгөөө амжилтанд хүрэхүйц мэдлэгтэй гэж бодох нь эндүүрэл.

Та юу ч хийсэн, дүрэм мэддэг сайн тоглогчоос суралцаж, ялах дүрмээ олж өөрийн болгож аваарай.

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Танд ямар салбар чиглэлийн дүрмийг сайтар судлах шаардлага гарч байна вэ?
  3. Дүрмээ мэдэхгүйгээс гаргаж байсан томоохон алдаа юу байна?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »