Blog

HomeMoney MindsetMMM3L09. Мөнгөний сэтгэлгээний код

MMM3L09. Мөнгөний сэтгэлгээний код

МӨНГӨНИЙ СЭТГЭЛГЭЭНИЙ КОД

Би танд бизнесийг амжилтанд хүргэдэг, дэлхийн ийм их баялгийг бүтээдэг хүмүүсийн л олж харж таньж чаддаг, хэр баргийн хүмүүс энэ кодыг ойлгоогүйгээсээ болоод мөнгөгүй ядуу, санхүүгийн гачигдалтай амьдралтай. Ийм их гайхалтай нээлт, боломжийн хаалгыг онгойлгох түлхүүр болох мөнгөний сэтгэлгээний кодыг одоо танилцуулъя.

Энэ кодоор л дэлхийн бүх баялгийн урсгал бий болдог. Та ямар ч бизнес хийсэн ямар ч хэмжээний баялгийн урсгалыг бүтээхээр зорьж байсан хамаагүй, яг энд зааж байгаа Мөнгөний сэтгэлгээний кодыг маш сайн таньж ашиглаж сураарай.

БАЯЛАГ = ҮНЭ ЦЭНЭ х СОЛИЛЦОО

Leverage буюу Солилцоо гэж энд юу хэлж байгааг ойлгохгүй бол нэмэлт мэдээллийг миний МӨНГӨ БА МИНИЙ ҮНЭ ЦЭНЭ номны Алхам 37 дээрээс Солилцоо гэсэн гарчигнаас уншиж илүү ойлголт олж аваарай.

Та оюун санаандаа нэг гол эсвэл мөрөн төсөөлөөд бод доо. Голын урсгалын хэмжээ нь голын өргөнийг, усны хурдаар үржүүлсэнтэй тэнцүү.

Үнэ цэнэ гэдэг маань урсгалын хурд юм.

Солилцоо гэдэг маань голын урсгалынхаа цар хүрээг хэлж байгаа юм.

Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээг олон янзын солилцоогоор зах зээлд хүргэх тусмаа таны урсгалын хэмжээ ихэснэ гэсэн үг.

Нэг нь сайн байсан ч нөгөө нь муу бол баялгийн хэмжээ далайцтай өсөж чадахгүй.

Та үнэ цэнэ гэж юу байдаг талаар ойлгож, таны үйлчлүүлэгч хэрэглэгчид үнэ цэнэтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг бүтээх нь таны баялгийн анхны эх үүсвэр юм.

Солилцоо гэдэг нь тухайн үнэ цэнэтэй бараа бүтээгдэхүүнээ хаагуур ямар сувгуудаар, хэр олон янзын аргачлал ашиглаж зах зээлд нэвтрүүлэх өргөнийг хэлж байгаа юм. Солилцоо байхгүй бол та хичнээн сайн үнэ цэнэтэй үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнтэй байсан ч та баялаг бүтээж чадахгүй гэсэн үг.

Таны хийж байгаа ажил, мэддэг мэдлэг, чадвар ямар нэгэн байдлаар хэрэглэгчдээ үнэ цэнэтэй чухал бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болж хувирах учиртай. Энэ тохиолдолд та өөрийн зах зээлийн сувгуудыг сонгож солилцоогоо үргэлжлүүлэх талаар ажиллах нь чухал.

Кино театрууд энэ кодыг хэрхэн ашигладаг талаар одоо танд жишээгээр тайлбарлая.

Кино театрууд сонирхолтой шинэ киног гаргахаар сурталчилвал киног үзэхээр олон үзэгчид кино театр руу зорино. Сонирхолтой, шинэ кино гэдэг бол өөрөө үнэ цэнэ гэсэн үг.

Кино театр маань суудлын тооноосоо шалтгаалж нэг дор маш олон хүмүүст кино үзүүлэхээр билет борлуулж чадна. Борлуулах билетны тоогоо нэг ширхэг билетний хэмжээгээр үржүүлвэл мэдээж баялгийн маань анхны хэмжээ гарч ирж байна.

Кино театрт очсон хүн мэдээж зүгээр л кино үзээд гардаггүй, тэд кинонд орохдоо гартаа ундаа барьж, попкорн худалдаж авдаг. |Энэ бол кино театрын орлогоо олдог асар том орлогын эх үүсвэр байдаг талаар та сонссон байж магагүй. Кино театрууд үзүүлсэн киноны билетны мөнгөнөөс илүү их хэмжээний ашиг орлогыг зөвхөн попкорн ундаа зардаг үйлчилгээгээрээ бүрдүүлдэг гэдгийг та магадгүй сонсож байсан байх.

Ихэнх хөлөө олсон кино театрууд зүгээр ундаа попкорн зараад л үнэ цэнэ бүтээхээ зогсоочихдоггүй, хажуугаар нь төрөл бүрийн түргэн хоолны ресторан, кофе шопны жижиг мухлаг өөрийн байрандаа түрээслэх нь кинотеатрын байршлынхаа үнэ цэнээр дамжуулж орлого олдог бас нэгэн эх үүсвэр гэдэг нь ойлгомжтой.

Таныг билетээ аваад суудлаа эзлэхэд кино театрууд мөн тэр боломжуудыг ашиглаж дараагийн үнэ цэнээ хүргэдэг. Таны билет худалдаж авсан суудал дээр тэд зах зээл маркетинг хийхийг хүсч байгаа бусад байгууллагуудтай гэрээ хийж, төлбөртэйгөөр зар сурталчилгаа, рекламыг цацах гэрээ хийдэг. Энэ нь кинотеатрын бүтээж чаддаг бас нэгэн үнэ цэнэ. Энэ үнэ цэнэ бол бизнес эрхлэгчдэд зах зээлд танигдах таатай боломж учраас гэрээ хийдэг нь ойлгомжтой.

Зар сурталчилгаа явуулсан ч тэд үргэлжлүүлээд шинээр гарч буй өөр кинонуудын рекламыг цацдаг. Мэдээж үүнийг үзсэн хүн дахиж шинэ кино үзэхээр эргэн ирэх өдөөлт бий болох нь дамжиггүй.

Кино театрууд иймэрхүү маягаар үнэ цэнүүд бүтээдэг бол, нэг киног өдөрт хэд хэдэн удаа давтан үзүүлж солилцооныхоо тоог улам олон болгож олшруулдаг. Хэд хэдэн өөр кино зааланд киногоо гаргаж солилцооныхоо хэмжээг бас дахин хэд дахин нугалдаг. Нэг биш, нилээн хэдэн кино театрын салбаруудаар яг ижил давтамжууд бүтээж чаддаг. Энэ маягаар бүх бизнесүүд өндөр ашигтай бизнесийн нөхцлийг хэд хэд дахин олшруулж ажилладаг.

McDonald’s-ийн Рэй Крок хэрхэн энэ кодыг ашиглаж дэлхийд алдартай франчайзыг амжилтанд хүргэсэн талаар одоо бид удахгүй ярилцаж танилцуулах болно.

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та өөрийн бизнесийн үнэ цэнэ болоод солилцоогоо тодорхойлж чадсан уу?
  3. Бизнесийнхээ үнэ цэнэ, солилцооныхоо тоог өсгөхийн тулд ямар төлөвлөгөө гаргаж байна вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »