Blog

HomeMoney MindsetMMM3L12. Дөрвөн төрлийн гадаад үнэ цэнэ

MMM3L12. Дөрвөн төрлийн гадаад үнэ цэнэ

4 ТӨРЛИЙН ГАДААД ҮНЭ ЦЭНЭ

Баялгийг бүтээдэг Мөнгөний Сэтгэлгээний Кодоо бид үзсэн. Гайхалтай том томъёо байгаа. Үнэ цэнэ маань дотроо 2 хуваагддаг, эхнийх нь дотоод үнэ цэнэ буюу таны өөрийн үнэ цэнэ, Диамонд хаанаас нээгдэж ямар дотоод үнэ цэнийг та  бүтээж чадах тухай бид сая ярилцлаа. Дасгалаасаа та өөрийнхөө гайхалтай Диамондыг гялалзуулах олон сайхан үнэ цэнэтэй дотоод үнэ цэнээ олж нээж авсан гэж найдаж байна.

Харин одоо хэдүүлээ энэ сайхан дотоод үнэ цэнэ маань гадаад үнэ цэнэ буюу нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд ямар байдлаар үнэ цэнэ болж хувирч түүгээрээ дамжуулж та баялагаа бүтээж болохыг ярилцацгаая.

Гадаад үнэ цэнийг дотор нь 2 хэсэгт хувааж болно. Жижиглэн худалдаа, Бөөний худалдаа гэж 2 ангилдаг.

Жижиглэн худалдааны үнэ цэнийг бид амьдралдаа нэвтрүүлэх үед бид хэрэглэгчдийн түвшинд сэтгэж байна гэсэн үг. Бид үнэ цэнийг жижиглэнгийн хэрэглээнд зориулж ашигладаг.

Хүний үнэ цэнийг үнэлэх түвшинг дотор нь хэрэгцээг нийлүүлдэг, хүсэлтийг нийлүүлдэг гэж ангилж ойлгож болно.

 

Дасгал 5.  Гадаад үнэ цэнээ өсгөх нь

Бид баялаг хэрхэн бүтээдэг талаар Мөнгөний сэтгэлгээний кодыг ярилцсан. Мөнгөний сэтгэлгээний дүрмийг мөнгөний сэтгэлгээтэй хүмүүс байнга ашиглаж амьдралдаа нэвтрүүлж байгааг ихэнх хүмүүс анзаарахгүй өнгөрдөг.

Харин одооноос эхлээд Мөнгөний сэтгэлгээгээр сэтгэж, мөнгө хийх аргаа олж харах чадвараа өсгөе. Магадгүй өнгөн хэсэг дээрээ эдийн засгийн хямрал болоод бизнес муу байна гэж ярьдаг ч энэ хүмүүсийн бизнес хөгжиж цэцэглээд хаанаас үнэ цэнээ бүтээж, хаагуур солилцоогоо өргөжүүлж байгааг хараад хэд хэдэн жишээ бичнэ үү.

Мөнгөний сэтгэлгээгээ ашиглаж бизнесүүд яаж олон төрлийн стратеги ашиглаж чадаж байгааг ажиглаж бичээрэй. Бодит амьдрал дээр бизнесүүдийн ашигладаг мөнгөний сэтгэлгээний баялаг бүтээдэг кодны загваруудыг доорх жишээ тус бүрт ажиглаж сурсанаа бичээрэй.

ДАСГАЛАА ХИЙХ

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Бизнес эрхлэгчдээс жишээ авч солилцоогоо хэрхэн өргөжүүлж байгаа талаар жишээ бичнэ үү?
  3. Бодит амьдрал дээр бусад бизнесүүд мөнгө олох ямар стратеги ашиглаж баялаг бүтээж байгаа талаар ажиглалт хийн жишээ бичээрэй.

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

 

 

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »