Blog

HomeMoney MindsetMMM3L14. DISC ба Баялгийн Динамик

MMM3L14. DISC ба Баялгийн Динамик

DISC БА БАЯЛГИЙН ДИНАМИК

Бид түрүүхэн DISC тест бөглөж өөрийн зан чанарын талаар илүү мэдээлэлтэй болж ямар авъяасаа ашиглаж мэргэжлээ сонгох ёстойгоо ярилцсан. Тэгвэл одоо би таны мэдлэгийг Баялгийн Динамик буюу бизнес эрхэлдэг хүмүүст илүү тохиромжтойгоор бэлтгэсэн Баялгийн Динамикийг DISC зан төлөвийн тесттэй холбож тайлбарлая.

Roger Hamilton анх Карл Юнг-ийн хийсэн хүний сэтгэл зүйн судалгаа, Хятадын эртний элемент дээр үндэслэж Баялаг бүтээх динамикийнхаа анхны эх суурийг тавьсан. Харин бидний өнгөрсөн хичээл дээр судалсан DISC зан чанарын төлөвийн нэр томъёо танилцуулгатай их төстэй атлаа багахан ялгаатай байгаа. Би одоо танд танилцуулъя.

Миний ойлгосноор

D – Dynamo бол бүтээх дуртай

I – Blaze бол харилцах дуртай

S- Tempo бол үйлчлэх дуртай

C- Steel бол нарийвчлах дуртай.

Roger эдгээр 4 зан чанарын төлөвийг нилээн гүнзгийрүүлж 8 болгож задлаад байгалийн элементүүдээр тайлбарлаж өгсөн нь эдгээр өөр өөр чадвартай хүмүүс хоорондоо хэрхэн авцалдаж энергийн урсгал үүсгэн амжилтанд хүрэх талаар гайхалтай систем боловсруулж чадсан юм.

Мөн Roger-ийн бас нэгэн гайхалтай бүтээсэн зүйл бол эдгээр хүмүүсийг санхүүгийн, бизнесийн өөр өөр 9 түвшинд хэрхэн яаж сэтгэж ажилладаг, алдаа оноогоо хэрхэн засах, хэрхэн дараагийн түвшинд хүрэх гарцыг задалж оруулж өгсөн. Үүнийг Wealth Spectrum гэж нэрлэх бөгөөд энэ нь таны хаана байгааг зааж, яаж өсөх чиглэлийг зааж өгөх юм. Wealth Lighthouse буюу “Баяжих гэрэлт цамхаг” хэмээн орчуулсан 9 үе шаттай энэ өсөлтийн зураглалыг би дараагийн видеонд танилцуулах болно.

Бид энэ хөтөлбөр дээрээ тэр хамгийн чухал гэж үзсэн хүмүүс хоорондын энергийг ашиглаж та цаашдаа хэрхэн одоо байгаа төвшингөөс дараа дараагийн үе шатанд хүрч ахих талаар Wealth Lighthouse түвшингүүдийн хэсгүүдээс нь ярилцах болно.

Харин энэ хөтөлбөрт хамруулаагүй бусад нэмэлт мэдээллүүдийг та хүсвэл өөрийн сонирхлоороо бие дааж суралцаарай.

Хэрэв та хүсвэл өөрийнхөө зан төлвийг доор өгсөн линкүүд дээрээс тестээ бөглөөд тодруулаарай. Англи хэл дээр байгаа ч би таныг айж санаа зовохгүйгээр толь бичиг барьж сууж байгаад ч болов өөрийнхөө гоц ухааныг илэрхийлэх онцгой чадварыг тодорхойлоорой.

GENIUS ТЕСТ БӨГЛӨХ

Энэ тестийг та үнэгүй бөглөж болох бөгөөд DISC -тэй ижил шинж чанарын тест бөгөөд та өөрийгөө Дайнамо, Блэйз, Темпо, Стил энергитэй эсэхээ давхар шалгаад мэдэж авч болно.

Сануулан хэлэхэд энэ тест маань англи хэл дээр бөгөөд бид цаашид Монгол хэл дээр орчуулах талаар бодолцож байгаа.

БАЯЛАГИЙН ДИНАМИК БӨГЛӨХ

DISC тестээс илүү дэлгэрэнгүй, энэ тестийг цаашаагаа 8 өөр зан чанарын төлөв стиль болгон задалсан, илүү дэлгэрэнгүй өөрийн зан чанарт тохирсон график нэмэлт мэдээллийг танд илгээх болно. Энэ тест маань мөн англи хэл байгаа бөгөөд тестний хөлс нь 97 ам долларын Баялаг бүтээх 9 түвшин тест таныг ямар түвшинд явж байгааг тодруулах болно.

БАЯЛАГ БҮТЭЭХ 9 ТҮВШИН ТЕСТ БӨГЛӨХ

Бусад бүх төрлийн ахисан түвшингийн нэмэлт материалуудыг судлахыг хүсвэл дээрх линкүүдээр ороорой.

1. Creator – D буюу Dynamo харьцангуй өндөртэй, боломжийг бүтээдэг хүмүүс

2. Star – Од – D болон I харьцангуй өндөртэй, бусдыг татаж хэтийг төлөвлөдөг хүмүүс

3. Supporter – Дэмжигч – I харьцангуй өндөртэй, бусадтай холбогдож харилцаа үүсгэдэг хүмүүс

4. Deal Maker – Хэлэлцээр хийгч I болон S харьцангуй өндөртэй, шийдэхийн тулд сайн нягталж ухдаг хүмүүс

5. Trader – Арилжаа хийгч – S харьцангуй өндөртэй хүмүүс, харилцан халамж үзүүлдэг хүмүүс

6. Accumulator – Хуримтлуулагч – S болон C харьцангуй өндөртэй, хадгалж үлддэг, хамгаалдаг хүмүүс

7. Lord – Ноёнтон – C харьцангуй өндөртэй, Анализ хийж, ахиулж үйлчилдэг хүмүүс

8. Mechanic – Механикч C болон D харьцангуй өндөртэй хүмүүс

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та өөрийнхөө чадваруудыг тодорхойлсноор ямар төрлийн бизнес эрхлэх боломжтой гэдгээ тодорхойлж мэдсэн үү?
  3. Өөрийнхөө эдгээр ур чадваруудыг мэдсэнээр танд төрж байгаа сэтгэгдэл?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

 

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »