Blog

HomeMoney MindsetMMM3L16. Үнэ цэнэ бүтээх 2 хэлбэр

MMM3L16. Үнэ цэнэ бүтээх 2 хэлбэр

ҮНЭ ЦЭНЭ БҮТЭЭХ 2 ХЭЛБЭР 

Хүн болгон ижил юм хийхгүй. Үнэ цэнэ бүтээдэг хүмүүсийн зан чанар авъяас нь бусдаас ялгаатай.

Үнэ цэнэ гэдэг маань үнэндээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний загвар дизайн, шинэлчлэл арга барил дээрээ төрөлхий авъяастай гэсэн үг.

Хэрэв та Дайнамо буюу D зан чанарын тест чинь илүү өндөр байсан бол илүү шинийг санаачилж бараа бүтээгдэхүүн гаргаж ирэхдээ төрөлхийн авъяастай. Үүнийг бид инноваци гэж нэрлэдэг.

Дэлхийд Инноваци буюу шинийг санаачилдагаараа алдартай олон гайхалтай саятан тэрбумтанууд бий. Жишээлбэл, Стиев Жовс, Элон Маск, Ричард Брансон гэх мэт. Тэдний хувьд зах зээлд хүн болгонд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний санаа олох, түүнийгээ шинэлэг техник технологитой холбож зангидах, хэний ч өмнө сэдэж байгаагүй түвшинд томоохон инноваци хийх хэмжээний бизнесийн зах зээл, эдийн засгийн том хувьсал үүсгэх  гэх мэтийн нөлөөллийг энэ хүмүүс гаргууд хийж чаддаг.

Энэ хүмүүсийн ачаар шинэ техник, технологи, дизайн, бүтээмж асар том цар хүрээгээр тэлэх ид шидтэй.

Энэ хүмүүс бараа бүтээгдэхүүнийг хамгийн шилдэг түвшинд нь харж боловсруулдаг чадвартай.

Таны профайл Дайнамо бол бараа бүтээгдэхүүн дээрээ төвлөрч ажиллаарай.

Харин таны тест Темпо буюу S бол та хүмүүст үйлчилгээ үзүүлэхдээ гайхалтай авъяастай хүн. Та бараа бүтээгдэхүүний үнэ цэнийг бүтээхдээ биш, үйлчилгээг яаж сайжруулах вэ? хүмүүсийн хэрэгцээ сонирхол хаана ямар түвшинд явж байгаа билээ гэдэгтэй зэрэгцэж сэтгэхдээ гаргууд авъяастай.

Танаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгч үйлчилгээний чанар чансаа сэтгэл ханамж гэж юу байдгийг мэдрэх  болно. Энэ бол бусад профайлын гаргаж чаддаггүй төрлийн тэвчээр, үнэ цэнэ. Үүнийг та л гаргаж хүнд хүрч чадна гэсэн үг.

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. DISC тестээр тодорхойлоход таны зан чанарын аль нь гарсан бэ?
  3. Өөрийн зан чанарыг тодорхойлж мэдсэнээр та өөрийн үнэ цэнийг илүү өсгөх чадвартай болсон гэж бодож байна уу?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »