Blog

HomeMoney MindsetMMM3L17. Солилцоо бүтээх 2 хэлбэр

MMM3L17. Солилцоо бүтээх 2 хэлбэр

СОЛИЛЦОО БҮТЭЭХ 2 ХЭЛБЭР

Бидний хэн нь ганцаараа амжилтанд хүрч чадахгүй. Яаж ч амжилтанд хүрсэн хамаагүй хүн болгон тодорхой авъяастай. Ялангуяа бизнес дотор авъяас авъяасаараа бид өөр өөр төрлийн ажлыг хариуцаж хамтдаа баялгийг бүтээх гайхалтай боломжийг бий болгож чадна.

Бизнест үнэ цэнэтэй бүтээгдэхүүн бүтээдэг Дайнамо, үнэ цэнэтэй үйлчилгээ үзүүлдэг Темпо байсан ч солилцоо бүтээдэг төрөлхийн авъяастай хүмүүс байхгүй бол бас л хол явж чадахгүй.

За хэдүүлээ солилцоо бүтээх ид шидтэй хүмүүсийнхээ талаар энэ хэсэгтээ ярилцая.

Стил, Блэйз нар харин солилцоо бүтээхдээ сайн.

Блэйз юмсыг “Үүнийг зөвхөн надаар дамжуулж яаж хийж болох вэ?” харилцааны сүлжээ үүсгэж өөртөө татах увдистай. Тэд дулаан энергитэй хүмүүс төвтэй гэдгийг та бид мэднэ. Тэр дулаан энергиэрээ бүх хүмүүс над руу ирээрэй гэж байгаа юм шиг бусдыг өөр рүүгээ татахдаа их авъяаслаг. Тийм ч учраас тэд брэнд бүтээх, баг хамт олон бүрдүүлэх, зөв хүмүүсийг таних, зөв хүмүүстэй бизнесээ хамтран ажиллах, зөв хүмүүстээ хүрч маркетинг хийх гэх мэтийн ХЭН? гэдэг асуултаар тархиндаа байнга боловсруулж явдаг хүмүүс. 

Блэйзүүд бүх юмыг өөрөөр нь дамжих хийх ёстой юм шиг харж сэтгэж, бүх хүнийг өөрийнхөө зүг рүү эргүүлж хүмүүсийг хооронд нь танилцуулж, зангидаж өгдөг авъяастай. Тэдний хийдэг төрлийн бизнесүүд хүмүүс дотор л үргэлжилдэг. Хүмүүсээ таньж харилцаж, хүмүүсийн үнэ цэнийг, авъяасыг мэдсэнээр тэдний хамаг баялаг нөөц бололцоо өргөжиж тэлдэг гэсэн үг. Блэйзүүд бизнес хийхдээ их авъяастай. Блэйзүүд харин бүтээгдэхүүний дизайн гаргаж инноваци хийж, нарийн ширийн тооцоо техник технологийн асуудалд дургүй. Дургүй юмандаа хүчлэх алба байхгүй. Харин тэдэнд сайн инноваци үнэ цэнэтэй бараа бүтээгдэхүүн байх л юм бол тэд хэнд энэ бараа бүтээгдэхүүн хэрэгтэй билээ? хэнээр багаа бүрдүүлвэл илүү зөв бэ гэдэгтээ оновчтой ханддаг.

Блэйз Стил 2ын солилцооны аргууд эрс тэс ялгаатай. Блэйз 1 юмыг өөр рүүгээ татдаг бол Стил 1 байгаа юмыг яаж олшруулах билээ гэдэг дээр тархи нь сайн ажиллаж чаддаг.

Стил юмыг “Үүнийг надгүйгээр яаж хийж болох вэ?” гэсэн бодлоор системчилж олшруулах чадвартай. Тэд Блэйз шиг дулаан энергитэй бусдыг татдаг хүн биш. Стилүүд ажил хэрэг төвтэй, дуу шуу цөөтэй хүмүүс. Тэдний тархи байнга юм дотроо бодож боловсрруулж хялбаршуулах арга зам хайж байдаг бөгөөд, элдэв техник технологи механикийн юмандаа гоц гойд сонирхолтой байх нь элбэг. 

Стилүүдийн хийсэн юмыг өчнөөн мянган хэрэглэж болох хэмжээний томоохон дата өгөгдөл, машин механизмыг тэд бүтээхийн тулд тэд хамаг амьдралаа зориулсан ч чадна. Марк Зукербергээс авахуулаад өөргүйгээр нь автоматаар ажиллаж болохуйц системийг бүтээж чадсан гайхалтай Стил профайлтай хүмүүс сонин сэтгүүл медиа дээр олон харагдаад байдаггүй ч далдуур бүх юмыг өөргүйгээрээ хийж болох тэр аргуудыг сэдэж чаддаг хүмүүс.

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Солилцоо бүтээгчдээс суралцсан зүйл юу вэ?
  3. Та олшруулагч уу, өөртөө татагч уу?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »