Blog

HomeMoney MindsetMMM3L18. Үнэ цэнэ ба солилцоо

MMM3L18. Үнэ цэнэ ба солилцоо

ҮНЭ ЦЭНЭ БА СОЛИЛЦОО

Гайхалтай. Бид Баялгийг бүтээхдээ хүн болгон авъяас чадварыг харж сурах тал дээр Мөнгөний Сэтгэлгээгээ хөгжүүлж сурах нь маш чухал.

Дайнамо, Темпо нар үнэ цэнэ бүтээхдээ гарамгай. Дайнамо мэдрэмжтэй боддог, ирээдүйг харж юмсыг хооронд нь холбож урагш хөдөлгөх авъяастай. Темпо харин хэзээ худалдаж авах, хөдлөх, зарах, барихаа мэддэг.

Стил, Блэйз нар харин солилцоо бүтээхдээ сайн. Стил юмыг “Үүнийг надгүйгээр яаж хийж болох вэ?” гэсэн бодлоор системчилж олшруулах чадвартай, Блэйз юмсыг “Үүнийг зөвхөн надаар дамжуулж яаж хийж болох вэ?” харилцааны сүлжээ үүсгэж өөртөө татах увдистай.

DISC дээр үзсэн ийм 4 төрлийн хүмүүс маань Баялгийн Динамикийн 8 өөр төрлийн профайл дээр илүү дэлгэрэнгүй өөр өөр авъяас чадваруудыг илэрхийлж байгаа.

Одоо тэд маань хамтдаа ямаршуухан баг бүрдүүлж энтерпрайз хийх боломжтойг энэ хэсэгтээ хуваалцаж байна.

1. Creator – Бүтээгч – D буюу Dynamo харьцангуй өндөртэй, боломжийг бүтээдэг хүмүүс бараа бүтээгдэхүүн гаргаж ирдэг.

2. Star – Од – D болон I харьцангуй өндөртэй, бусдыг татаж хэтийг төлөвлөдөг хүмүүс Бүтээгчийн боловсруулж  гаргасан чанартай сайн үнэ цэнэтэй бараа бүтээгдэхүүн дээр яаж брэнд үүсгэж, зах зээл дээр хүмүүст нөлөөлөхүйц үнэ цэнэ солилцоо үүсгэх мэдрэмжийг гаргаж хүн болгоны анхаарлыг татаж чадна.

3. Supporter – Дэмжигч – I харьцангуй өндөртэй, бусадтай холбогдож харилцаа үүсгэдэг хүмүүс бол авъяастай зөв хүмүүсийг танихдаа гарамгай учраас тэд багаа бүрдүүлж дулаан уур амьсгалаар бүтээлч орон зай харилцааг өрнүүлж чаддаг байна.

4. Deal Maker – Хэлэлцээр хийгч I болон S харьцангуй өндөртэй, шийдэхийн тулд сайн нягталж ухдаг хүмүүс Дэмжигчийн баг хамт олнуудыг танихдаа сайн, хамтран ажиллах байгууллага хувь хүмүүсийн авъяасыг танихдаа чадамгай. Ямар ч ажил дээр тэд хэрэгтэй хүмүүстэйгээ хамтран ажиллах санхүүгийн ашигтай гэрээ хийхдээ чадварлаг.

5. Trader – Арилжаа хийгч – S харьцангуй өндөртэй хүмүүс, харилцан халамж үзүүлдэг хүмүүс Хэлэлцээр хийгчийн хийсэн гэрээ, баг хамт олны хүчээр үйлчилгээ үзүүлж худалдаа арилжааг өрнүүлэх чухал авъяасыг эзэмшсэн хүмүүс.

6. Accumulator – Хуримтлуулагч – S болон C харьцангуй өндөртэй, хадгалж үлддэг, хамгаалдаг хүмүүс бол Арилжаа хийгчийн хийсэн худалдаа наймааны дараа орж ирдэг санхүүгийн тооцоог хийж нягтлан бодож, орлогуудаа яв цав тоолж аваад мөнгөө хав дарж хадгалж, нөөцлөх төрлийн ажилдаа сайн.

7. Lord – Ноёнтон – C харьцангуй өндөртэй, Анализ хийж, ахиулж үйлчилдэг хүмүүс бол Хуримтлуулагчийн хуримтлуулж цуглуулсан мөнгийг ч, бусад төрлийн хүний хөдөлмөр, цаг хугацаа, мөнгийг ч хооронд нь холбож боловсруулж олшруулах төрлийн хөрөнгө оруулалтын өсөлттэй болох арга замыг сэдэхдээ сайн. 

8. Mechanic – Механикч C болон D харьцангуй өндөртэй хүмүүс Ноёнтоны боловсруулсан хөрөнгө оруулалтын аргачлал санаа анализыг хараад түрүүчийн удаад 1 удаа давтагдаад өгөгсдөн байгаа өгөгдөлүүдийг ашиглаад хэрхэн олшруулж болох билээ гэсэн шиг системжүүлж механизмжуулаад яавал үүнийг илүү тогтвортой найдвартай систем болгож хувиргах боломжтой билээ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж сэдэхдээ сайн. Механикийн сэдсэн систем сайжруулсан арга барил нь Бүтээгчийг дараагийн түвшингийн шинэ санааг хөгжүүлэх сэдэлийг өдөөж өгч чаддаг байх нь. 

Үүнийг Энтерпрайзын 8 үе шат гэж нэрлэх агаад үүний дагуу та өөрийн авъяас билэгтээ тохирох төрлийн ажил үүрэг гүйцэтгэх нь хамгийн оновчтой амжилтын зам бөгөөд та үүнийг хэрэглэж багаа бүрдүүлсэнээрээ асар хурдан баялагаа бүтээх аргачлалыг бий болгож чадна гэсэн үг.

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та энэ хичээлээр дамжуулж өөрийн багаа хэрхэн бүрдүүлэх гэж байна вэ?
  3. Та өмнө нь баг бүрдүүлэх талаар ямар бодолтой байсан бэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »