Blog

HomeMoney MindsetMMM3L19. Баялаг бүтээх 9 төвшин

MMM3L19. Баялаг бүтээх 9 төвшин

БАЯЛАГ БҮТЭЭХ 9 ТҮВШИН

Баялаг бүтээх 9 түвшинтэй танилцах болно. Үүний ачаар би таны зан чанарын төлөвийг ашиглаж одоогийн байгаа санхүүгийн байр сууринаас тэрбумыг бүтээх хүртэл өөрийн анхаарал тавих ёстой үе шатийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхийг хичээж байна.

Үүнээс та өөрийнхөө санхүүгийн байр суурийг ойлгоод зогсохгүй, яг одооноос юунд анхаарлаа төвлөрүүлж ажиллах, ялангуяа санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд хувь нэмэр болох гайхалтай зам боломжуудыг таньж авна.

Доороосоо дээшээ өсөх шинж чанартайгаар, хувийн асуудлаа зохицуулаад, зах зээлийнхээ асуудлыг зохицуулж сураад, адаг сүүлд нь глобал хүчтэй удирдагч болох эдгээр 9 түвшинг бид доороос нь эхэлж үзэх болно. Өөрөөр хэлбэл, Монголчуудын хэлдэг “Бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг агуулгыг энэ 3 үе шат маань илэрхийлж байна гэж та бид ойлгож болох юм.

Баялаг бүтээх 9 түвшин дотор нь үндсэн суурь призм, энтерпрайз призм, алхимч призм гэж ангилах бөгөөд тус тусдаа өөр өөр энергийн урсгал хөдөлгөөнийг илэрхийлдэг. Тухайлбал, хувийн хөдөлгөөн, зах зээлийн урсгал хөдөлгөөн, глобал урсгал хөдөлгөөн гэж 3 ангилдаг.

1 түвшин тус бүртээ бидний өмнө үзсэн 4 өөр төрлийн зан чанар төлөвийг илэрхийлсэн 4 талтай гэрэлт байшинг та харж байна.

Бид бүгд – бүх хүмүүс эдгээр 9 түвшингийн аль нэгэнд нь хамаарагддаг.

Бүх түвшингүүд хоорондоо харилцан уялдаатай.

Таны байгаа түвшин таны өнөөгийн бодит амьдралын нөхцөл байдлыг бий болгосон.

Таны оршин байх түвшин таны сонголтоос шалтгаалж өөрчлөгдөж болно. Та нэгэнт өөрийн түвшингээ мэдсэн болно, одоо байдалдаа үлдэж болно, дээшээ өсч болно, доошоо бууж болно. Бүгд таны сонголт.

Foundation prism. Personal flow. Хувийн урсгал маань ялангуяа хувь хүний хөгжлийн түвшин, сэтгэлгээний түвшин, санхүүгийн чадварын түвшинг хөгжүүлж ажил бүтээл, үнэ цэнэ, мөнгө, эд баялаг бүтээх ямар түвшинд явж байгааг илэрхийлж байгаа юм. Түвшин болгонд өөр өөрийн гэсэн бэрхшээлтэй, өөр өөрийн гэсэн боломжуудтай. Доод түвшингөөсөө дээшээгээ 1 түвшин ахих замаар л өсөх нь хамгийн найдвартай агаад тогтвортой өсөлт гэдгийг санаарай. Бүх түвшинд таны амьдралд суралцах хэрэгцээтэй гайхалтай сургамжууд бий. Харин бид алгасах үедээ магадгүй буцаад доошоогоо унах аюул ч бас бий. Бид мэдэмхийрч, тоохгүй өнгөрч, өөрийгөө хуурснаас болж иймэрхүү алдаануудыг гаргадаг.

Энэ үе шатанд 3 өөр төвшин бий.

Дүрэлзсэн улаан: Хохирогч (Infrared Red: Victim) – та сар бүр улам их өрөнд орж буй хувийн санхүүгийн нөхцөл байдал.

Улаан: Амь тэмцэгч (Red: Survivor) – та сардаа амь зуух төдийд л хангалттай мөнгө олдог.

Улбар шар: Ажилчин (Orange: Worker) – та амьдрахын төлөө маш их хөдөлмөрлөх хэрэгтэй

Enterprise prism. Market Flow. Үндсэн призмын санхүүгийн асуудлын бүх түвшинг чадварлагаар туулж гараад хувийн бизнесээ хөл дээр нь босгож чадваржуулах үеийг хэлнэ. Ажилтны ширээнээс хувиараа бизнес эрхлээд чадварлаг багууд бүрдүүлж, үр ашигтай бизнесийн зах зээлд зогсох бүх төрлийн чадваруудыг энэ призм дотор эзэмшдэг.

Шар: Тоглогч (Yellow: Player) – Бүх юмс танаас шалтгаалдаг учраас орлого тань хязгаартай. Би хийдэг ажилдаа дуртай, дуртай ажлаараа орлого олж чаддаг. Энэ хөтөлбөр таныг энэ түвшингүүдэд хэрэгцээтэй чадваруудыг эзэмшихэд туслах болно.

Ногоон: Баг бүрдүүлэгч (Green: Performer) – Та энтерпрайз чадварлагаар ажиллуулж буй байр. Багийн чадварыг ахиулж чанартай, үр дүн өндөртэй болгохын төлөө ажиллахыг зорьдог.

Цэнхэр: Чиглүүлэгч (Blue: Conductor) – Та хэд хэдэн хөрөнгө оруулалтын бизнесийн багуудтай ажиллах бөгөөд таны сэтгэлгээ хэдэн саяар хэмжигдэх хэмжээний мөнгөнд төвлөрч ажилладаг.

 

Alchemy Prism. Global Flow.

Хөх: Ивээн тэтгэгч (Indigo: Trustee) – Энэ бол тэрбумтнуудын ажиллаж сэтгэдэг талбар. Итгэл хүндэтгэл, харилцаагаар дамжуулж мөнгөний асар их харилцааны урсгал бүтээдэг түвшин.

Хөх ягаан: Удирдан зохион байгуулагч (Violet: Composer) – Энэ түвшинд та бараг л өөрийнхөө мөнгөн дэвсгэрт хэвлэх мэт, татварын том бодлогод нөлөөлж, ихэнх хүмүүсийн хаашаа ямар чиглэлд хөдлөхийг заах эрх мэдэл эдлэх мэт үл үзэгдэх байдлаар нөлөөлөх чадвартай

Сурагч ягаан: Домогт хүн (Ultraviolet: Legend) – Түүхэнд дурсагдах мартагдашгүй амьдралын баялаг туршлагаа үлдээнэ.

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та өөрийгөө ямар төвшинд байна гэж дүгнэж байна?
  3. Энэ төвшнөө ахиулахад та яг одоо юу хийх хэрэгтэй байна вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »