Blog

HomeMoney MindsetMMM3L20. Хохирогчоос амь тэмцэгч төвшинд хүрэх 3 алхам

MMM3L20. Хохирогчоос амь тэмцэгч төвшинд хүрэх 3 алхам

ХОХИРОГЧООС  АМЬ ТЭМЦЭГЧ ТҮВШИНД ХҮРЭХ 3 АЛХАМ

1. Дүрэлзсэн улаан: Хохирогч (Infrared Red: Victim) – та сар бүр улам их өрөнд орж буй хувийн санхүүгийн нөхцөл байдал.

Хэмжээс: Сар бүрийн мөнгөн урсгалын хэмжээ нь хасах, өр зээл

Сэтгэлийн хөдөлгөөн: бэрхшээл, буруутгал, үгүйсгэл

Энэ түвшинд үлдсэний хор уршиг: стресс, уур бухимдал, юу ч хийхээ мэдэхгүй аргагүйдэх

Анхаарал төвлөрүүлэх шаардлагатай зүйл: хатуужил, үүрэг хариуцлага

Энэ түвшинд яаж ирсэн байдал: анхаарал болгоомжгүй, мэдэхгүйгээс, мөнгөний хяналт алдагдсанаас

Энэ түвшингээс хэрхэн гарах арга: Мөнгөө хэмжиж тооцоотой хандах, үр дүн гартал нь бууж өгөхгүй зүтгэх, хийх ёстой ажлаа гүйцэтгэх

Заримдаа хүмүүс овоо ажилтай орлоготой байхдаа бизнес хийхээр мөнгө зээлж, хөрөнгө оруулж эхлээд тэр нь бүтэлгүйтсэний улмаас энэ түвшин рүү очих нь бий. Эсвэл байр авахаар өндөр хүүтэй зээл авах, цалингийн зээл авсаар түүнийгөө төлж чадалгүй байдалд орох, эсвэл ажилгүй болох гэх мэтээр мөнгөний алдагдалтай маш хүнд байдалд орох нь бий. Тогтвортой орлогогүй бүх хүмүүс ч энэ түвшинд ордог.

Нэг ёсны нэг бол хэт халуун, нэг бол тэс хүйтэн усанд орохтой адил, хэт их эрс тэс шударга бус гэмээр мөнгөний тогтворгүй харилцаанаас шантарч итгэл найдвараа алдах нь бий. Яаж ч хичээгээд олж байгаа мөнгө нь сардаа хүрэлцэхгүй, зээлээс зээлийн хооронд явах нь бий.

Яг л ус алдаж байгаа сантехникийн суваг шиг, энергийн цоорхойтой гэсэн үг. Ийм түвшинд байгаа хүмүүс байнгын стресс, айдас, бухимдал, цаг нартай тулсан том том хэцүү асуудал бэрхшээлүүдтэй тулах нь бий. Бүх юм л өөрөөс нь мөнгө шаардаад, цаг нь тулгамдаад, хүн бүхэн нүүр буруулаад байгаа мэт ч сэтгэгдэл төрөх нь бий. Өр зээлийн хавханд өртөж, өрөө төлөхийн тулд асар их бухимдаж, бултаж зугтаж, нүүр буруулах, харуусан гутрах нь асар их.

Өр зээлийн асуудлыг хэрхэн шийдэх талаар би урьд нь “Мөнгө ба Миний Үнэ Цэнэ” ном, аудио ном, Бэрхшээл ба Боломж подкаст 08 дээр “Мөнгөний бэрхшээл, хэрхэн давж гарах вэ?” Бэрхшээл ба Боломж подкаст 09 “Өр зээлийн асуудлаас яаж гарах вэ?” сэдвүүдээр ярилцсан байгаа. Эдгээр сэдвүүд бүгд энэ хөтөлбөр дээр орох шаардлагагүй ч таны хувийн амьдралд маш чухал хэрэгцээтэй зүйлсүүд байгаа.

Өртэй хүмүүс нэг бол өрөө тоохгүй байх гэж оролддог, үгүйсгэх гэж оролддог, өрнөөсөө зугтах гэж оролддог, буруутгах (өөрийгөө, бусдыг, нийгмийг гм) гэж оролддог, өрөө мартах гэж оролддог, мөнгөнөөс болж хүмүүс ингэж байна, мөнгөнөөс болж миний бүх юм бүтэлгүйтэж байна гэж тайлбарладаг, мөнгийг тэр бүү хэл үзэн ядаж бухимдах гэх мэт.

Маш олон янзын сэтгэлийн сөрөг хөдөлгөөнийг илэрхийлдэг боловч үнэндээ аль нь ч энэ өр зээлийг давж гарахад нь тусалдаггүй.

Өрнөөс гарахын хамгийн чухал гайхалтай нэг зүйл бол Хохирогч мэт тоглохоо болих. Та өөрийгөө ийм байдалд оруулсан, та өөрийнхөө сонголтыг хийсэн, таны хийсэн үйлдэл, хийгээгүй үйлдэлүүд таныг ийм байдалд оруулсан гэдгийг ойлгох нь маш чухал.

3 алхам.

    1. Мөнгөө тооцоол. Мөнгөний хяналт олж ав. Хэд орж ирж байна, хэд гарч байна? Таны мөнгөн эргэлт хэдээр тодорхойлогдож байна? Бодит мөнгөний бэрхшээл хаанаас гарч ирж байгааг ажигла. Алдаа хаана байгаа, мөнгө яг хаанаас алдаж, цоорхой хаана байгааг харж, дүгнэлт хий.
    2. Хүссэн үр дүн гартал нь шаардлагатай өөрчлөлтийг хий. Одоогоор таны хийж хэрэгжүүлж байгаа зарим нэг зүйлс үр дүнгээ өгөхгүй, бүтэмжгүй яваа гэдгийг та сайн мэдэж байгаа. Үр дүн гаргахгүй, таныг алдагдалд оруулж байгаа бүх зүйлсийг өөрчлөх арга боломжуудыг олж хар. Яг ямар үр дүн гаргахын төлөө ажиллаж байгаадаа тохируулж өөрчлөлтүүд хий. Хүссэн хэмжээний үр дүнг гаран гартал нь тодорхой зан үйлдэл, муу дадал, байр байдлаа өөрчил.
    3. Үүрэг хариуцлага хүлээ. Хатуужил тэвчээртэйгээр өөрөөсөө илүү давсан зүйлсийг хийж бүтээхийн төлөө зорьвол танд үүнийг хийхэд илүү хялбар. Та өмнөө байгаа бүх юмны өмнө хариуцлага хүлээж өөрчлөлт хийх нь маш чухал. Та хичнээн мундаг чадвартай бусдын амь амьдралыг өөрчлөхийг хүсэвч эхлээд өөрийгөө аварч, өөрийн хувийн хэрэгцээ шаардлагыг хангаж сурах нь маш чухал.

Одоо би танд дээрх 3 алхмыг 4 зан чанарын төлөв тус бүрт хэрхэн хэрэгжүүлэх талаар санаанууд хуваалцая.

Dynamo Дүрэлзсэн улаан Хохирогчоос, Улаан: Амьдрахын төлөө тэмцэгч хүрэхийн тулд:

Хэт их өөдрөг, хөөрүү тул аливаа юмыг тоомжиргүйгээр хойшлуулах, эсвэл болчихно гэж хуурамч итгэл найдвар өвөрлөдөг. Тэд маш их хурдлахыг хүсдэг тул жижиг юмсыг тоохгүй өнгөрөх гэж оролддог. Мөнгөний асуудлыг ч тэд жижиг гэж үздэг байхыг ч үгүйсгэхгүй. Тэд маш тэвчээргүй тул мөнгөөр асуудлаа шийдэх гэж яардаг.

3 алхам.

1. Мөнгөө хэмж. Шинэ санаандаа зориулж хамаг мөнгөө бүү зарцуул. Байгаа мөнгө чинь эхлээд таны өөрийн хэрэгцээг эхлээд хангах учиртай гэдгийг санаарай. Шинэ бизнесийн санаагаа эхлээд бүрэн орлоготой эерэг ашигтай мөнгөний эргэлт оруулж чадах эсэхэд зориулж төвлөрч ажилла. Харин мөнгөө маш болгоомжтой хянамгайгаар хадгалж хуримтлал үүсгэх тал дээр ажиллаарай. Ирээдүйн зорилгодоо эдгээр мөнгө маань хүрэхэд тус болоход хэрхэн нөлөөлж болох талаар өсөлтийн төлөвлөгөө гарга. Хүрэх зорилгодоо тааруулж багахан хэмжээний найдвартай өсөлт авчрах зүйлс дээр л хөрөнгө оруулалт хийгээрэй. Бусдын тусламжтайгаар хийх хэрэгцээтэй байгаа зүйлсээ амжуулж эхлэхэд суралц. Өдөр тутмын хэрэгцээ шаардлагынхаа зардалуудыг тооцоолж үз. Хэрэв тэвчээр чинь хүрэлцэхгүй жаахан аргаа олохгүй бол Tempo нарын тусламжаар санхүүгийн тооцооны хүснэгт гаргаад үз. Мөнгөөр бус бусдын тусламжаар, эсвэл өөр төрлийн арилжаа солилцооны аргаар асуудлаа шийдэх гээд үз. Dynamo төрөлхийн шинэ санаанууд ихтэй тул мөнгөний асуудлуудыг өөр аргаар шийдэх шинэ санаанууд дээр өөрийгөө дайчил, олон янзын гоё шинэ санаанууд орж ирэх болно. Харилцан бартерийн солилцоо хийхээр зарим нэг хүмүүстэй тохиролцсон ч болно. Гэр бүлийнхнээсээ тусламж гуйсан ч болно. Бусдаас тусламж гуйж гадны нөөц бололцоог ашиглах нь танд тус болно.

2. Хүссэн үр дүн гартал нь өөрчлөлт хий. Орлогоо өсгөхийн тулд олон янзын давхар давхар өөр зүйл хийхээ түр азна. Шинээр юм эхлүүлэхэд мөнгө, цаг, энерги илүү их шаардагддаг гэдгийг сана. Харин танаас дээр санхүүгийн нөхцөл чадвар, бизнесийн нөхцөл байдлыг бүрдүүлсэн хүмүүст туслахыг хичээ. Тэдэнд санхүүгийн тодорхой урсгал бүрдсэн байх учиртай тул тэдний урсгалыг ажиглаж суралц. Өдөр тутмын өөрийн эргэлтийн хөдөлгөөнийг сайжруул. Таны бизнесийн санааг хэрэгжүүлэхэд суралцах хэрэгтэй маш олон чадвар хэрэгцээтэй гэдгийг сана. Энэ нь онгоцоор нисэхийн тулд онгоц жолоодох сургалтгүйгээр нисэж чадахгүйтэй адилхан. Яг энэ түвшин дээрээс таны бизнесийн гарааны нислэг амжилттай болохгүй байх магадлал маш өндөр. Нисэж чадах амьд үлдэх магадлал ч маш муу.

3. Үүрэг хариуцлага хүлээ. Dynamo нар тухайн ажилыг хэт хурдан болчих мэт төсөөлж байнга цар хүрээгээ тэлэх зорилгоор ажилладаг. Харин энэ тохиолдолд энэ бодлого маань тохиромжгүй. Цар хүрээгээ тэлэх бус, байгаа зүйлээ тодруулж сайжруулж ашиглах талаар ажиллавал илүү үр дүн гарах ч магадлал бий. Санаа зовдог асуудлуудаас санхүүгийн үр дүн гаргадаг чухал ажлууд дээр өдөр бүр төвлөрч ажлын зөв хэмнэл олоход чиглүүлж ажиллаад үзээрэй. Хэрэв та ажилгүй бол бүтээлч чадвараа үнэлж ажлын байрыг бүтээж эхэлсэн ч болох юм. Бүтээлч сэтгэхүйгээ ашиглаж болохуйц байгууллагуудад ур чадвараа үнэл. Магадгүй таны алсдаа бизнес хийх чиглэлд хамааралтай салбарын бизнесийн байгууллагад ажилд орохоор зорилго тавиад ажилла. Таны гол асуудал бол тогтвортой хөгжил түшиж тогтмол орлоготой, хувийн орлогоо баталгаажуулсан тулгууртай болох.

Blaze Дүрэлзсэн улаан Хохирогчоос, Улаан: Амьдрахын төлөө тэмцэгч хүрэхийн тулд:

Blaze -үүдийн нэг онцлог, хамаг ялалтыг авчрах гол үүд нь бол бусад хүмүүстэй харилцах харилцаан дээр тулгуурладаг ч, заримдаа тэдэнд хэтэрхий их боломжууд хаа сайгүй байгаад, алийг нь сонгохоо мэдэхгүй болсоноос уналтанд ордог. Боломж болгон орж ирэхдээ таны урьд өмнө хийж байсан ажлуудыг цалгардуулж, анхаарлыг тань сарниулах аюул ч бий. Магадгүй тэр олон хүмүүстэй ярилцаж зохицуулж гэртээ ирчихээд халаас тань хоосон, дансан дахь мөнгө чинь хангалтгүй байгаад гутарч байгаа байх. Та юу хийж бүтээхдээ санаа зовох бус, хэнтэй юм хийхдээ анхаарал төвлөрүүлэх нь таныг энэ олон төөрөгдөлөөс гарч сонголтоо хийхэд чинь туслах болно.

3 алхам.

    1. Мөнгөө хэмж. Мөнгөний учир нь олдоно гэж тоомжиргүй хандаж болохгүй. Дуртай юмаа хийж мөнгө олно гэж зүтгэдэг тань зөв мэт боловч таныг мөнгөний асуудлыг хайхрахгүйгээр томоохон асуултанд унагах шалтгаан болдог гэдгийг сана. Мөнгөний асуудлыг хамгийн дээгүүр байрлуулж чухалчлан хэлэлц. Мөнгийг зарцуулсныхаа дараа хаашаа орчихов гэж халаглах бус, зарцуулахаасаа өмнө хаашаа мөнгөө зориулах ёстойгоо зөв хуваарьлаж сур. Төлөх ёстой төлбөрөө урьдчилан төлөөд, хадгалах ёстой мөнгөө тусгаарлан салгаж хадгалж ав. Яг хэдий хэмжээний мөнгөө амьдрах тооцоогоо гаргаад урьдчилан санхүүгийн төлөвлөгөө гаргаж мөрдөж эхэл. Ирээдүйн зорилго төлөвлөгөөндөө тааруулж зөвхөн хамгийн чухал зөв гэсэн боломжийг л олж сонголтоо хий. Баг бүрдүүлж хийх гэж буй ажилаа сонирхолтойгоор өрнүүлээрэй.
    2. Хүссэн үр дүн гартал нь өөрчлөлт хий. Хүн болгоны хэлж буй шиг бизнесээ эхлүүлэх гэж бүү яар. Бизнесийн олон янзын орлоготой болох гэж яарахгүйгээр зөвхөн таны хүссэн бизнесийн талбарт амжилттай ажиллаж хэрэгжүүлж яваа хүмүүстэй холбогд. Таны хүмүүстэй ажиллах энергиэр дамжиж тэр бизнесийг хөгжихөд нь тусал. Энэ хугацаанд харин та өөрийн гэсэн зах зээлийг ойлгож, байр сууриа бэхжүүлж танилынхаа талбарыг хүчирхэгжүүлж аваарай. Энэ бол таны хувьд төрөлхийн хийж чаддаг зүйлсийн нэг.
    3. Үүрэг хариуцлага хүлээ. Та бусдад таалагдахын тулд хичээдэг. Таны тусламж хэрэгтэй хүмүүст үнэгүйгээр туслах гэж оролдохоо боль. Би таныг бусдад туслах нь буруу гэж байгаа юм биш, туслахдаа хэн хэндээ ашигтай байх аргыг нь олсон үедээ туслах нь зөв гэж хэлж байгаа юм. Та бусдад амалсан амлалтаа биелүүлэхийн тулд л их хичээж ажилладаг хүн болохоор зорилгоо багийн шинж чанартайгаар хэрэгжүүлэхээр хариуцлага үүрээрэй. Өөрөөсөө том давсан зорилго чиглэлд нийгэм, гэр бүл, найз нөхдөд хэрэгцээтэй талаас нь харж алс хэтийн зорилгоо гаргавал танд илүү хүч чадал мэдрэгдэж ажилдаа нөлөө бүхий байдлаар санхүүгийн зорилгодоо авцалдуулахыг чухалчлаарай.

Tempo Дүрэлзсэн улаан Хохирогчоос, Улаан: Амьдрахын төлөө тэмцэгч хүрэхийн тулд:

Маш удаж байж шийдвэр гаргадаг, хуучин зуршилаа хаяж чаддаггүй болохоор темпо нар тэр бүр мөнгийг үрэх зарцуулахдаа яардаггүй. Харин мөнгийг өсгөж, ахиухан мөнгөний орлого бүтээхэд л хамгийн том асуудал бэрхшээл нь нуугддаг.

3 алхам.

    1. Мөнгөө хэмж. Хэн нэгэн хүний хэлж байгаагаар л хурдхан мөнгө олно гэж найдах хэрэггүй. Харин өөрийн нөхцөл байдал, боломжинд нийцэх арга боломжуудыг хамгийн найдвартай талаас нь олж харж орлогоо өсгөхийг чухалчил. Ирээдүйн зорилгодоо нийцүүлж байгаа мөнгөө ухаалгаар ашиглаж танд тусалж чадах дэмжиж чадах аргуудыг олж ав. Таны сонирхолд нийцсэн салбарыг сонгож санхүүгийн төлөвлөгөөгөө гарга.
    2. Хүссэн үр дүн гартал нь өөрчлөлт хий. Темпонууд завгүй байх авч ямар ч бүтээмж үр дүнгүй ажилд хамаг цагаа гарздах нь элбэг. Завгүй байна гэдэг үр дүнтэй, орлого ашигтай байна гэсэн үг биш гэдгийг сана. Харин өөрийн найдвартай үйлчилгээ үзүүлэх чадвартаа тааруулж баг хамт олны ажлын бүтээмжийг өндөржүүлэхийг хичээгээрэй. Dynamo -той хамтарч ажиллавал тэд ажлынхаа чиглэлийг олж авдаг. Бас Блэйзтэй хамтрах нь түүний сонирхсон төрлийн хүмүүстэй уулзаж холбогдоход тустай. Таны хийж чаддаг юм бол найдвартай сайн үйлчилгээ үзүүлэх явдал.
    3. Үүрэг хариуцлага хүлээ. Бусдаас тусгайрч өөрийн завгүй ажилдаа дарагдах хэрэггүй. Танд хэрэгцээтэй хамт олон, дэмжлэгийг олж авч, өөрийн хийж чадахаас илүү хэмжээний бүтээмж, чадварын нөөц бололцоог нэмэгдүүлэхийг зорь. Темпо нар Блэйз шиг гадагшаа төвтэй хүмүүс биш, тиймээс тэд ихэвчлэн ганцаараа юмыг хийх гэж оролдох нь бий. Танд алс хэтийн зорилго хэрэгтэй, ямар нэгэн учир утгатай чухал зорилго чиглэлд ажиллах нь таныг өөрийн чадвараас давсан чанартай сайн үйлчилгээний систем бий болгох амжилтын үүд хаалгыг нээхэд тусална.

Steel Дүрэлзсэн улаан Хохирогчоос, Улаан: Амьдрахын төлөө тэмцэгч хүрэхийн тулд:

Юманд их хянамгай шүүмжлэлтэй ханддаг зан тэднийг хохирогчийн байр сууринд байхад нь маш хүчтэй нөлөөлдөг. Тэд аливаа шинэ санааг сонсмогцоо шүүмжилж, “яаж хийх юм бэ?” гэж л асуудаг тул тухайн шинэ санааг хөгжиж зорилго болгон гаргаж ирэхээс өмнө бүтэлгүй талаас нь харж шүүмжилж эхэлдэг тул тэдэнд бүх зүйлс боломжгүй мэт харагддаг.

3 алхам.

    1. Мөнгөө хэмж. Бусдын яаж юмыг хийж, мөнгө олж байгаад бүү шүүмжлэлтэй ханд. Бусад хүмүүс юу гэж хэлэх бол гэдгээс бүү ай. Харин өөрийнхөө анализ хийж, тооцоотой ханддаг чадвараа ашиглаж ирээдүйн санхүүгийн төлөвлөгөөндөө тохирох тооцоог гаргаж харахыг оролд. Тэд мөнгийг хадгалж, далд хийхэд асуудал байхгүй, харин мөнгө олоход л их асуудалтай тулгардаг. Тэд үр ашиггүй санхүүгийн тооцооны хуудсыг харж, цоо ширтэж түүндээ олон цагийг зориулах нь ч бий. Юмыг хурдан хийж дуусгаж чадахгүй, цаг их алддаг. Хурдасгах нь тэдний хувьд асар их алдаатай асуудалд хүргэнэ гэж айдаг тул тэд аливаа юмыг дахин дахин шалгаж алдаагаа залруулах нь бий. Тэд аливаа юмны зардалыг бууруулахдаа сайн. Эрсдэлтэй алхам хийхээс айдаг тул тэд алдагдалтай бизнесийн бодлогоо ч гэсэн өөрчлөхөд улам их алдагдал үүсчих байх гэж айсандаа зориг нь хүрдэггүй.
    2. Хүссэн үр дүн гартал нь өөрчлөлт хий. Бүх цагаа тоо баримт, нарийвчилсан дүн шинжилгээн дээр зориулаад бусад зүйлс аажимдаа учир нь олдоно гэж найдаад хэрэггүй. Бусдын тусламжтайгаар өөрийн гэсэн ажлын зөв зүй зохицол хамгийн бүтээмжтэй байж болох хамтын ажиллагааныхаа сүлжээг бий болго. Таны ажлын урсгалыг өсгөж өгч, хэрэгцээтэй системийг тань ашиглах салбарыг сонгож ол. Саад болдог алдаануудын нэг бол бүх юмыг бүрэн төгс болгочихоод урагшлахыг оролддог тул маш удаан. Харин аливаа юманд нухацтай ханддаг, зардалыг багасгаж чаддаг аргаа ашиглаж, орлого нэмэгдүүлэх талбар дээр багахан өөрчлөлт хөрөнгө оруулалт хийгээд үз.
    3. Үүрэг хариуцлага хүлээ. Бусдаас тусгайрч өөрийн ажилдаа улайрч, тусламжаас татгалзах хэрэггүй. Танд хэрэгцээтэй хамт олон, дэмжлэгийг олж авч, өөрийн хийж чадахаас илүү хэмжээний бүтээмж, чадварын нөөц бололцоог нэмэгдүүлэхийг зорь. Танд хэтийн хүсэл зорилгыг тань зөвхөн таны хувийн хэрэглээнээс илүү том болгож сэтгэж, харахад туслах хөдөлгөөнтэй удирдагч чиглүүлэгч хэрэгтэй. Тийм хүнээ олж системийн болон бусад өөрийн ур чадварыг далайцтай ашиглагдаж болох эрэлт хэрэгцээг нийлүүлж эхэл.

Энэ түвшингийн хамгийн гол чухал суралцах ёстой юм бол орлогоо нэмэгдүүлэх аргуудыг сүвэгчилж олох явдал. Та мөнгийг бага гэж басаж болохгүй. Бага байсан ч хамаагүй оргүй хоосоноос хамаагүй дээр байршилд очих нь бий. Бага байгаа орлогыг өсгөх арга байнга олддог. Огт орлогогүй байснаас хавьгүй дээр.

Энэ түвшинд байгаа хүмүүс алсын зорилго чиглэл, хувийн хүсэл тэмүүлэл сонирхолтой талбараа өөрөө сонгож, нэн тэргүүнд өр зээлээ дарах, хэрэглээний амьдралын мөнгийг олохын тулд л алхам хийх нь маш чухал. Цөөхөн хэдэн чиглэлүүд бий.

Халаасны цоорхойгоо нөхөх. Мөнгө хаагуур урсаж байна, тэр мөнгө урсгадаг нүх сүвүүдийг олж асуудал бэрхшээлийг нь шийдэх.

Мөнгөө хяналтандаа оруул. Таны дансанд хэд орж, хэд гарч, хэзээ, яаж өөрчилж болохыг ажигла, өөрчлөлт хий.

Зардалаа бууруул.

Орлогоо ихэсгэх өөрчлөлтүүдийг хий.

Улаан өнгө рүү орж Амь тэмцэгч болохоосоо өмнө доорх хэдэн зүйлсийг бүгдийг нь хийсэн эсэхээ шалгаарай.

Мөнгөө хэмж.

а. Би санхүүгийн орлогынхоо бүх байдлыг хянаж чадахуйц аргаа олж авсан.  Тийм Үгүй

б. Хэзээ ч өөрийнхөө орлогыг хаана, хэд байгааг шууд харж чадах хяналтыг олж авч чадсан. Тийм Үгүй

в. Би сар болгон өөрийн орлогынхоо хуулгыг харж, өөрчлөлт хийх боломжтой. Тийм Үгүй

Хүссэн үр дүнгээ гартал нь өөрчлөлт хий.

г. Би өөрийн харилцаагаа зохицуулж, нөхцөл байдлаа удирдаж, орон зай, аялалын байр байдлаа өөртөө тохирсон зөв урстгалыг олж авч чаддаг. Тийм Үгүй

д. Би өөрийн төлөвлөсөн жилийн, сарын, долоо хоногийн, өдөр тутмын ажлынхаа цагийн хуваарийг удирдаж зөв тэгш энергийн урсгалыг олж авч чаддаг. Тийм Үгүй

е. Би өөрийн эрүүл мэнд, сайн сайхныг хангах бие махбодь, сэтгэл санаа, оюун ухааныг өдөр тутам эрч хүч өгч тордож чаддаг. Тийм Үгүй

Үүрэг хариуцлага хүлээ.

ё. Б өөрийн алсын зорилгоо олж ойлгож авсан. Түүнийгээ өдөр тутамд чандлан биелүүлэх болно. Тийм Үгүй

ж. Надад саад болдог гадны нөлөө, сэтгэлийн хөдөлгөөнийг би тэсвэр хатуужилтайгаар зохицуулж чадна. Намайг дэмжиж туслах хамт олон, найз нөхдөөр би өөрийгөө хүрээлүүлж чадна. Тийм Үгүй

з. Би хариултаа олохын тулд тусламж дэмжлэг хайж, олж авч, тодорхойгүй эргэлзээтэй байсан ч зориг гаргаж үйлдэл хийхэд өөрийгөө дайчилж чадна. Тийм Үгүй

Дасгал 6. Хохирогч сэтгэлгээнээс амь тэмцэгч түвшинд хүрэх нь

Энэхүү дасгал нь таны хамгийн анхны дасгалжуулалтаар ярилцаад өнгөрсөн хохирогч сэтгэлгээнээс гарахад тань зориулж өгсөн гэрийн даалгавартай шууд уялдаа холбоотой болно.

Энэ дасгалын зорилго нь таныг санхүүгийн бодит байдлаасаа гарахад баттай үндэс суурь болох өөрчлөлтийг хийхэд зориулсан.

    1. Мөнгөө тооцоол. Хувийн, гэр бүлийн, бизнесийн сар бүрийн орлого, зарлага тооцоогоо тус тусд нь хийж тухайн сарын төгсгөлд ямар хэмжээний ашигтай эсвэл алдагдалтай ажилласнаа та тооцоолж гаргах учиртай. Ялангуяа таны хувийн олдог орлого, хувийн амьдралдаа шаардлагатай гаргах зардалыг бид энэ хэсэгт нарийвчлан тооцоолж сарын төгсгөлд орлоготой ашигтай байж чадаж байгаа эсэхийг хохирогч байдалд байх бус өөрийн гэсэн мөнгө санхүүгийн чадвартай сарын төгсгөлд эерэг тооны үлдэгдэлтэй байх талаар бид энд ярилцаж байна. Хэрэв таны хувийн санхүүгийн тооцоо эерэг бол одоо таны дараагийн зорилго бол гэр бүлийн санхүүгийн тооцоог эерэг болгоход нөлөөлөхүйц чухал өөрчлөлт зохион байгуулах, цаашилбал бизнесийнхээ орлого ашгийг эерэг болохуйц өөрчлөлт, зохион байгуулалтын ажлыг сэдэж бүх тооцоогоо эерэг болгоход энэ дасгалын гол зорилго оршино.
    2. Шаардлагатай өөрчлөлтийг хий (Халаасны цоорхойгоо нөх, хадгаламж нээ)
    3. Санхүүгийн хариуцлага хүлээ (Цагаа мөнгө болгож хувирга, цагаа ур чадвар суралцахад хөрөнгө оруул)

Энэ дасгалуудыг та ямар ч санхүүгийн боломжтой түвшинд очсон ч бай, үргэлжлүүлэн хөгжүүлж санхүүгийн ямар байр суурьтай явж байгаагаа байнга хянаж хөл алдахгүй аргачлал олж авах, мэдээж эндээс сурсанаа өөрийн санхүүгийн зөв дадал хэвшил болгон мөнгө санхүүгийн байнгын хариуцлага барьцтай стратегитай байхад зориулсан юм.

ДАСГАЛАА ХИЙХ

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Хохирогчоос амь тэмцэгч төвшинд хүрэх аргуудад суралцахад танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
  3. Хичээлийг үзэхээс өмнө таны олж хараагүй алдаж байсан зүйл юу вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »