Blog

HomeMoney MindsetMMM3L21. Амь тэмцэгчээс ажилчин төвшинд хүрэх 3 алхам

MMM3L21. Амь тэмцэгчээс ажилчин төвшинд хүрэх 3 алхам

АМЬ ТЭМЦЭГЧЭЭС АЖИЛЧИН СЭТГЭЛГЭЭНД ХҮРЭХ 3 АЛХАМ

Улаан: Амь тэмцэгч (Red: Survivor) – та сардаа амь зуух төдийд л хангалттай мөнгө олдог.

Хэмжээс: Тэг – орлого зарлагаасаа үлдэх илүү мөнгө (эргэлтийн мөнгө) байхгүй

Сэтгэлийн хөдөлгөөн: бухимдал, стресс, тайвшрал

Энэ түвшинд үлдсэний хор уршиг: ядарч туйлдах, гарах гарцгүй мэт, болимоор санагдах, урамгүй, амьдрал урсгалаараа давтагдсаар

Анхаарал төвлөрүүлэх шаардлагатай зүйл: гал халуун хүсэл тэмүүлэл, харилцаа холбоо

Энэ түвшинд яаж ирсэн байдал: тэвчээргүй, туйлбаргүй, нөхцөл байдалдаа автагдсан

Энэ түвшингээс хэрхэн гарах арга: хүсэж тэмүүлж буй зүйл дээрээ төвлөрөх, амьдралынхаа стандартыг өндөрсгөх, хөдөлгөөнтэй өөрчлөлттэй зүйлийг дагах

Улаан өнгөтэй, амьдралыг дөнгөн данган болгож яваа, 2 идэхгүй хоосон хонохгүй амьдралыг энэ хэсэгт өгүүлж байна. Өрөнд орчихоогүй, гэхдээ илүү мөнгө хөрөнгө бараг гарахгүй.

Энэ түвшин шаталтын байдалтай байгаа дүрэлзсэн улаан хохирогчийн байдалд байгаа хүний түвшингээс арай өөр дөнгүүр. Бүх юманд бухимдаж сандраад, стресстэж байдаг байснаа болиод арай тайвширч, жоохон тогтуун байдалд, байгаа байдлаасаа хараад өөрийгөө бас жаахан ч болов үнэлээд, адаглаад сардаа орж ирэх мөнгө нь зардалаа дөнгөн данган даагаад л дуусдаг.

Амьдрал жаахан ч болов болж байна шүү гэж бодох сэхээ төрж, бүх юманд уурлаж, шүүмжилж, бухимдаж сандарч байснаас хавьгүй дээр арай л өөдрөгөөр юмыг харчих боломжтой. Арай л өрөнд орчихоогүй байгаадаа баярлах янзтай.

Та энэ түвшинд байгаа бол магадгүй та олсоныхоо хэмжээгээр нь үрдэг. Магадгүй таны эцэг эх, гэр бүлийн хүмүүс танд тусалж дэмжиж байгаа. Магадгүй таны цалин муу, яаж үүнээсээ дээш орлоготой болох аргаа мэдэхгүй байж ч болох юм.

Та өрөнд ороод живчихээгүй ч, усанд живчихгүйн төлөө тэмцэж яваа мэт. Нөгөө талаар карантны цорго нээлттэй мэт гарлага зарлага гарсаар, түүнийг барьж тогтоох ямар ч үр нөлөө өгчих хэмжээний бөглөөс хамгаалалт бараг байхгүй байна гэсэн үг. Яаж ч жоохон ахиу орлого олж хадгалж цуглуулсан мөнгөө ямар нэгэн бизнесийн санаа, хөрөнгө оруулалт болгож оруулсан ч та эргээд л ямар нэгэн хэрэгцээ энд тэндээс гараад л, эсвэл оруулсан хийсэн ажил чинь бүтэлгүйтээд тэгээс эхэлж буй мэт, олсон мөнгө чинь алга болчихдог.

Таны гаргаж буй шийдвэрүүд алсын бодлогогүй хийгдэж байгаа. Өдрөөс өдөрт, сараас сардаа л болгочих санаатайгаар л хийгддэг. Магадгүй таны орлого жоохон өсөөд та жаахан өндөр үсэрчих шинжтэй болмогцоо л буцаад л байсан газартаа газарддаг. Дараагийн түвшинд хүрэхийн тулд та өндөр үсрэх шаардлага байхгүй. Харин таныг санхүүгийн өсөлтийг бүтээж чадахгүй шат хэрэгтэй. Түүгээр алхаж сурах нь танд найдвартай санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гарцыг бүтээнэ.

Та хөрөнгө оруулдаг уу? Хэрэв та өөртөө хөрөнгө оруулдаг бол үүнийг зайлшгүй суралцах ёстой. Сар болгон өөртөө зориулж 100000төгрөг хадгалаад эхэлсэн тэр мөчөөс та санхүүгийн үсэрч буудаг эрсдэлтэй байдлаа тогтворжуулж эхлэх болно. Дараагийн ээлжинд та үүнийг 2 дахин өсгөөд хадгалах гээд үз, түүнийгээ дахин 2 дахин, дахин 2 дахин гэх мэт.

  • 100000 төгрөг
  • 200000 төгрөг
  • 400000 төгрөг
  • 800000 төгрөг
  • 1600000 төгрөг
  • 3200000 төгрөг
  • 6400000 төгрөг
  • 1280000 төгрөг
  • 2560000 төгрөг
  • 5120000 төгрөг
  • 10240000 төгрөг гэх мэт,

Сар бүрийнхээ олдог орлогоос энэ хэмжээний эргэлтийн мөнгөнийхөө хэмжээг өсгөх 10 шат тавиад үз. Энэ нь таны оюун ухаанд өгч буй гайхалтай сорилт болно. Та сарын төгсгөлд мөнгөө үрэгдэж дуусахаас нь өмнө энэ мөнгийг дансандаа тогтмол авч хадгалаад үлдсэн мөнгөө амьдралдаа хүргэх гээд үзээрэй. Таны тархи байгаа мөнгийг хэрхэн зөв зохицуулах, багахан мөнгөөр юу хийж болохыг, бас илүү мөнгө олох аргуудыг сэдэхэд туслах болно. Харин та эдгээр боломжуудыг байнга сүвэгчилж өөртөө ашиглахаа мартаваа.

Хэрэв таны сарын бэлэн мөнгөний эргэлтийн хэмжээ 10 сая хадгалах боломжтой болгож чадаж байвал гайхалтай. 10 сарын дараа л та 100 саяыг олж чадаж байна гэсэн үг. Мэдээж та энэ хэмжээний мөнгийг одоогоор олно гэдэгтээ нэг л итгэж өгч чадахгүй, яаж багцаалахаа мэдэхгүй байгаа байх. Магадгүй эхний хэдэн шатыг та давчих байх. Сарын 100000 – 800000 төгрөг хооронд бол хадгалах өсгөх аргаа янз янзын байдлаар олоод харчихаж магадгүй. Та сар болгон энэ мөнгөнийхөө хэмжээг өсгөх алба байхгүй, 1 шатан дээрээ 5 сар, 10 сар тогтвортой хадгалаад энэ зууртаа дараагийн өсөлтөндөө хүрэх стратегиа төлөвлөөд байсан ч болох байх. Хэрэв та энэ сараас одооноос эхлээд энэ мөнгийг хадгалаад эерэг орлоготой болгоод эхэлвэл дээшлэх тусмаа танд мөнгө олох аргууд олноороо харагдаж эхлэх ёстой.

Энэ түвшинд байгаа бол та хийх ажлуудаа өргөсгөж олшруулах замаар тэлэх бус, харин зарим нэг ажлууд дээрээ л илүү төвлөрч амжилт гаргахын тулд ажиллах нь таныг үр дүнтэйгээр дараагийн түвшинд ахихад туслана.

3 алхам.

  1. Гал халуун хүсэл эрмэлзэлээ тодруул. Таныг сэдэлжүүлж, өдөөж байдаг тэр зүйлээ олж ав. Яагаад хийдэг бүх зүйлсээ хийдэг, юуны төлөө та тэмүүлж, ямар үр дүн гаргахын төлөө амьдарч ажиллаж буй зорилгоо тодруулаарай.
  2. Амьдралынхаа стандартыг өсгө. Чанар чансаатай амьдралыг төсөөлж түүнийгээ тодруул. Цагаа та юунд зарцуулж байна? Үүнээс дээр гоё юм хийж өнгөрүүлэхийг хүсч байна уу? Явдаг газар, уулздаг хүмүүсээ, ярилцдаг сэдвээ, унтдаг ороо, иддэг хоолоо, ордог ресторанаа, унадаг унаагаа, хүүхдүүдээ явуулдаг сургуулиа, хүүхдийнхээ тоглодог орчныг нь өөрчлөх гээд түм буман амьдралын чанар чансааны стандартыг өсгөж болно шүү дээ. Одоо таны байгаа орчин нөхцөлд өөрчилмөөр зүйлс юу байна, эргэн тойрноо ажигла.
  3. Мөнгөний урсгалыг дага. Нийтлэг хүмүүсийн хийж байгаа хөдөлгөөнийг дагаж дуурай гэсэн үг биш шүү. Таны хүссэнийг бүтээж хийж байгаа тэр хүмүүс, орчин нөхцөл, сэтгэлгээг дага гэсэн үг. Ийм санхүүгийн байдлаас шууд бие дааж юм хийх учраа та олоход тийм ч амар биш. Таны хүсээд байгаа мөнгө, үнэ цэнэ, мэдлэг туршлагыг хаагуур солилцож, хэн эзэмшиж байна тийм энергийн солилцооны урсгалыг олж холбогд.

Одоо би танд 4 өөр зан төлөвийн хүмүүс энэ түвшингээс гарах аргуудыг жаахан дэлгэрүүлж ярилцая.

Dynamo Улаан: Амьдрахын төлөө тэмцэгчээс Улбар шар Ажилчин болохийн тулд:

Таныг урагшаа хөдлөхөд саад болж буй асуудал бэрхшээлүүдтэй нүүр тулан зохицуулах арга боломжуудыг үзэж судал. Dynamo нар аливаа бэрхшээлтэй байдлаас гарахын тулд хурдаа ихэсгэж, ачааллаа нэмдэг. Харамсалтай нь өгдөг цалингийн хэмжээ өсөхгүй, зах зээл өсөлтийг дэмжихгүй байгаа мэт байх иймэрхүү үед тэд хэт их ачаалал өгч байгаад дүрэвзсэн улаан хохирогчийн түвшин рүү ороход эрсдэлтэй мөнгөний шийдвэрүүдийг гаргаж эхэлдэг.

“Байгаль дэлхий яардаггүй атлаа бүх юмс биелж бүтдэг.” – Лао Цу

3 алхам.

    1. Гал халуун хүсэл эрмэлзэлээ тодруул. Дараагийн шинэ гоё санааныхаа араас бүү хөөцөлд, харин тантай адил хүсэл тэмүүлэл сонирхол зорилготой мөнгөтэй атлаа завгүй хүмүүсийг, завтай атлаа мөнгөгүй хүмүүстэй ч хамтран ажиллах олон янзын аргуудыг харж ашигласан ч болно. Хамтран ажиллах, зорилго чиг нэгтэй байгууллага, хүмүүсийн жагсаалтуудыг гаргаад боломжуудаа тодруул.
    2. Амьдралынхаа стандартыг өсгө. Хэт олон хийх ажлын жагсаалт хийж өөрийгөө стресстүүлээд хэрэггүй. Тантай зорилго нэгтэй хүмүүсийн хийсэн ажлууд, үзэл бодол, цаг, энергиэ зориулж буй чиглэлүүдийг ажиглаж өөрийн стандартыг өсгөж тэдэнтэй хөл зэрэгцүүлэхээр нийцүүл. Энэ нь та өөрийнхөө санаа оноог тэдэнд тулгах гэсэн үг биш юм шүү. Харин тэдний хувьд чухалчилж үзэж буй хийж ажлын үнэ цэнийг цаг гарган олж харж, тэдэнд хэрэгцээтэй үнэ цэнэтэй зүйлсийг хэрхэн хүргэж туслах вэ гэдэг талаас нь харахыг хэлж байгаа юм. Орлогынхоо хэмжээг ахиулахын тулд та хэн нэгэн хүнд хэрэгцээтэй үнэ цэнэтэй зүйлийг хүргэж байж тохирсон мөнгийг хүлэээн авна шүү дээ. Энэ хүмүүс хэн билээ, тэдэнд хэрэгцээтэй зүйлс юу байна? Яаж харилцвал тэд таныг тааламжтайгаар өөрийн ажиллагаандаа нэвтрэн оруулах вэ? гэдэг талаас нь бодолцоорой.
    3. Хөдөлгөөний урсгалыг дага. Дан ганц өөрийн хүчээр урсгал бүтээх гэж зүтгэх хэрэггүй. Одоогийн чадал чансаа чадварт нийцэхгүй их хүч шаардсан хурд хүчийг шаардана гэдэг таныг асуудалд оруулна. Харин бусдын бизнесийн хөдөлгөөн энергийн урсгалыг олж авах талаар ярьж байгаа юм. Та юу хийж чадахаа энэ урсгалтай нэгдүүлж урсгал хөдөлгөөнөөр дамжуулж өөрийн хувийг хүртэх боломжтой болж эхэлнэ. Иймэрхүү аргаар та өөрийн орлогыг дараагийн түвшинд хүргээрэй.

Blaze Амьдрахын төлөө тэмцэгчээс Улбар шар Ажилчин болохийн тулд:

Dynamo байнга өсөхийг хүсдэг, Tempo байнга тайвшрахыг хүсдэг бол Blaze байнга асахыг хүсдэг. Блэйзүүд санхүүгийн асуудал, хяналт шалгалтын ажилд үнэхээр дургүй болохоор ямар ч бизнес хийсэн, ажлыг гүйцэтгэсэн ч түүнд одоогийн байж байгаа байдлаас гарахад алдагдалтай, асуудалтай цоорхойнууд энд тэндгүй харагдах нь элбэг. Нарийвчилсан судалгаа тооцоо, жижиг сажиг ажлуудад Блэйзүүд дургүй болохоор бизнес нь замбараагүй, өөрт нь ч төвөгтэй санагдах нь бий. Блэйзүүд сонирхолтой юм хийж, хүмүүстэй ярьж хөөрч гялалзаж явах л дуртай.

3 алхам.

    1. Гал халуун хүсэл эрмэлзэлээ тодруул. Гоё юм юу болж байна гэж тогтож ядан хэтэрхий олон янзын боломжуудад төөрөлдөөд хэрэггүй. Хүмүүсийн ярьж хэлж байгаа гоё юм болгоныг та шүүрч авч тэдэнд туслахын тулд л өөрийн дотоод бизнестээ анхааралт төвлөрүүлж чадахгүй завгүй гүйхээ боль. Харин оронд нь, таны хүсэл эрмэлзэл тэмүүлэлтэй нийцэж буй хүмүүсийг л олж сонгож тэд нарт туслах ажлуудыг хийж гүйцэтгэ. Дуртай юмаа хийхэд Блэйзүүдэд асуудал бараг гардаггүй. Тэд байнга л дуртай юмаа хайж сонирхож явдаг болоод тэр. Энэ хүсэл тэмүүлэл маань харин том байх учиртай. Зөвхөн таны өөрийн ашиг сонирхолд нийцсэн бус, нийгэмд, зах зээлд хүмүүсийн хайж тэмүүлж байгааа ашиг сонирхолд нийцэж байгаа дээр төвлөрүүлж алсын хараагаа өсгөж чадвал та сэтгэлгээгээ дараагийн түвшинд хүрэх хэмжээний томоохон зорилго хүсэл эрмэлзэлд хөтлөгдөж эхлэх болно.
    2. Амьдралынхаа стандартыг өсгө. Өөрийгөө олон янзын, хэт олон чиглэлд хувааж тал тал тийш сарниулахаас болгоомжил. Хэт олон боломжууд таны энерги хүч чадлыг гарзаддаг төдийгүй бүгд амжилтгүй болох ч аюултай. Таны хүссэн амьдралын стандартанд хүрсэн хүмүүстэй харилцаж тэдний ажил бизнест тусалж тэдний ажлын энергийг өөрийнхтэйгөө холбох зорилгоор ажилла. “Үгүй” гэж хэлж чаддаггүй зан чинь таныг их зовоодог болохыг анхаар. Санхүүгийн тооцооны, нарийвчилсан бичиг баримт бүрдүүлэх тал дээрх таны хийж чадахгүй, аргаа олж чадахгүй байгаа асуудлыг байнга хариуцаж хийж чадах хүнийг нь олж хамтран төлөвлөгөө гаргаж өөрчлөлт хийх чиглэлд ажилла.
    3. Хөдөлгөөний урсгалыг дага. Блэйзүүд хариу нэхэхгүйгээр хүмүүст туслах гэж хичээдэгээс маш их асуудалд өртдөг. Блэйзүүд бусдад таалагдахын тулд л үүнийг хийдэг, хэн нэгэн хүнийг тоохгүй орхихоосоо айдаг байх талтай гэдгийгээ санах нь илүүдэхгүй. Хүн болгоны таалалд нийцүүлэх гэж биш, зөвхөн таны зорилгод чиглэж амжилттай яваа хүмүүсийн ажил мэргэжил, бизнесийн урсгалыг өөрийнхтэйгөө холбох урсгалыг олж барьж ажлаа төлөвлө.

Tempo Амьдрахын төлөө тэмцэгчээс Улбар шар Ажилчин болохийн тулд:

Dynamo-тай нилээн төстэй, Темпонууд өөрийн хүсэл эрмэлзэлдээ тохирсон хүмүүсийг олж тэдэнтэй хамтран ажиллах талаар ажиллавал их боломжтой. Хүссэн зах зээл мэргэжил чадварыг ашиглаж ижил зорилготой хүмүүсийн найдвартай систем арга барилыг ашиглаж тэдэнд тохирсон үйлчилгээний байр суурийг олох нь амжилттай болох магадлалтай.

3 алхам.

    1. Гал халуун хүсэл эрмэлзэлээ тодруул. Мөнгө яаж хурдан олох талаар ярьж байгаа хүмүүсийн үгийг бүү дага. Мөнгө дангаараа таны хүсэл эрмэлзэлийг илэрхийлж чадахгүй. Харин танилынхаа хүрээ зах зээлийн хөдөлгөөнийг ажиглаж таныг сонирхолыг татаж буй амжилттай яваа хүмүүсийн эрч хүч, нөөц бололцоог таньж ав.
    2. Амьдралынхаа стандартыг өсгө. Мэдээлэл цуглуулж, судалгаанд дарагдаж дахин дахин шалгаад, үйлдэл хийхээ хойшлуулаад хэрэггүй. Харин судалгаандаа холбоотой хүмүүстэй ярилцаж, таны хайж сураглаж яваа ажлыг хийж амжуулсан хүмүүсийн ажлын урсгал чигийг харж, суралцаж, тэдний гаргаж буй үнэ цэнэд тохирсон стандартыг өөртөө бий болго.
    3. Хөдөлгөөний урсгалыг дага. Өмнөө байгаа юм болгоныг дагаж, ганцаараа зүтгэх хэрэггүй. Харин өөрийн мэдрэмжийг ашиглаж хамтран ажиллахыг хүссэн хүмүүсийнхээ ажилд хэрхэн үнэ цэнэтэй туслалцаа үзүүлэх замаар орлогоо өсгөж санхүүгийн тогтвортой хөлөө олохыг бод.

Steel Амьдрахын төлөө тэмцэгчээс Улбар шар Ажилчин болохийн тулд:

Блэйзүүд асахыг хүсдэг бол, Стилүүд мэдэхийг хүсдэг. Стилүүд байнга төгс төгөлдөр, сайн, найдвартай, зөв юм хийхийн төлөө зүтгэдэг тул тэдний хийж буй ажлууд нь гараас гардаггүй, байнга ажлын стресст дарагдаж байдаг. Тэд шийдвэр гаргахаасаа өмнө маш их боддог, тооцоолдог. Заримдаа шийдвэр гаргахаас айдаг тул урагшаа ахих алхам хийхэд удааширч, тэр бүү хэл хийдэг зүйлээ олон дахин давтдаг занганд оруулдаг.

3 алхам.

    1. Гал халуун хүсэл эрмэлзэлээ тодруул. Юмыг хэтэрхий их анализ хийж, мэдээлэл цуглуулах гэж өөрийгөө мэдээллээр дар. Оронд нь таны хүсэл эрмэлзэл чиглэлд нийцсэн хүмүүс, байгууллагуудын нэрсийн жагсаалтыг гарга.
    2. Амьдралынхаа стандартыг өсгө. Шийдвэр гаргахаа хойшлуулдагаа боль. Одоогийн хийж байгаа арга барилаар үр дүн гаргахгүй. Харин ямар хүмүүст үйлчлэхийг хүсч байна, ямар хүмүүс таны хүссэн хэмжээний урсгалыг бүтээж, таны туслалцаагаар тогтвортой найдвартай үйлчилгээ үзүүлж чадах талаар бодолцож тэдний эрж хайж буй стандартын чадвар, үйлчилгээний түвшинг олж тогтоо. Өөрөө ч үүнтэйгээ зэрэгцэн үйл ажиллагаа, зохицуулалтандаа тохирсон өндөр стандартыг боловсруулж өг. Тэр бүү хэл тэдний хүссэнээс илүү үнэ цэнэтэй чанартай үйлчилгээг бий болгох талаар бодолцоод үз.
    3. Хөдөлгөөний урсгалыг дага. Одоо хийж байгаа ажлаа үргэлжлүүлж бэлэн мөнгөнийхөө орлогынхоо хэмжээг өсгөж чадахгүй гэдгээ сана. Анализ хийж чаддаг чадвараа ашиглаж дүгнэлт хийгээд, үүнээс илүү ашиг орлого авчирч болохуйц тийм талбар салбар дээр анхаарлаа төвлөрүүлж ажилла. Өндөр стандартны сайн чанартай үйлчилгээ системийг тэдгээр эрэлт хэрэгцээтэй хүмүүс, байгууллагуудад зориулж бүтээж чадна гэдэгтээ өөртөө итгэж ажилла. Танаас илүү үүнийг найдвартай хийж чадах хүн бараг байхгүй гэдгийг санахад илүүдэхгүй.

Анхаарах зүйлс, Улаан амь тэмцэгчийн түвшинд байгаа хүмүүсийн хувьд өөрийн бизнесийн амжилтын урсгалыг бүтээхэд бус, таны хүсч буй зорилго чиглэлд амжилттай яваа хүмүүсийн урсгалыг судалж тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллах тал дээр анхаарлаа төвлөрүүлж орлого ашгийнхаа хэмжээг ахиулах тал дээр ажиллах нь зүйтэй. Ихэнх хүмүүс ямар үнэ цэнэтэй ажил бүтээж байгаагаа мэддэггүй учраас энэ үнэ цэнэгүй үр дүнгүй ажил зүйл дээр толгой эргэж олон жилээр гацдаг.

4 өөр зан төлөвийн хандлагатай хүмүүс өөр өөр асуудал бэрхшээлийг ухан бий болгож өөр өөр байдалтайгаар энэ түвшинд гацдаг. Тэдний хувьд бизнес гэж бодоход жоохон эртдэх ч тохиолдол бий. Яагаад энэ бүхнийг хийгээд байгаагаа ч бодож амжихгүйгээр, ямар зорилгод хүрэх гэж үүнийг хийх ёстойгоо ч харах завдалгүйгээр бид энэхүү асуудал бэрхшээлүүд дээр гацдаг. Энэ түвшингийн хамгийн чухал ойлгож авах ёстой зүйл нь зах зээлийн урсгал чиг хаашаа явж байна, хаанаас эдгээр үнэ цэнийг харж таньж бүтээх вэ гэдгээ бодож нээх нь маш чухал.

Би таныг одоо хийж байгаа ажлаасаа гар гэж зөвлөөгүй. Хэрэв та зах зээлийн урсгалаа ойлгоогүй бол, үнэ цэнээ ямар хүмүүст зориулж бүтээхээ мэдэхгүй, хаагуур яаж мөнгөн урсгалууд эргэлдэж байгааг мэдэхгүй бол энэ түвшин таныг тэр урсгалын чиг замаа олж авах, хүссэн зүйлээ таньж түүнтэйгээ чиглэн алхахад туслана. Үүнийгээ таньж авахгүйгээр юм хийнэ гэдэг нь та хөдөө хээр очиж нүх ухаж буйтай адилхан л харангадаж туйлдах аюул бий.

Энэ түвшингийн бас нэг том асуудал бол ажил олж хийх асуудал. Ажлын байрны эрэлт хэрэгцээ маш их байгаа. Хэрэв та өөрийгөө ажил хайгч хүн шиг харвал амжилтанд хүрч чадахгүй.

Харин ажлын байр бүтээх зах зээлийн эрэлт хэрэгцээтэй урсгалаа таньж түүнтэйгээ тохирсон ажил, үйлчилгээний зорилгоо бүтээчихвэл ажлын байранд ч, хамтран ажиллагчийн байр сууринд ч маш хурдан урсгалд нь нийцэн ажиллах магадлалтай. Нэг үгээр хэлбэл, та цалин авах гэж ажил хайж байгаа бус, тухайн байгууллага бизнес таны ур чадвар төрөлхийн зан чанарыг яаж ашиглаж бизнесээ улам ашиглаж болох талаас нь үнэ цэнэтэй тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гэдгийгээ санаарай.

“Би ажил хайж байна.” гэж хэлэх биш, “Би танай байгууллагад хэрэгцээтэй ийм ажлуудыг хийж өгч чадна, энэ миний чаддаг ажил байгаа юм” гэж хэлбэл тэд мэдээж дуртай нь аргагүй таны хэлэх үгийг сонсох, таныг юу хийж чаддагаа үзүүлэх боломжийг нээх болно.

Та өөрийн бэрхшээлийг тоочиж ярихад хүмүүс таныг сонсох дургүй, танд ямар ч боломжийг олгохгүй. Ажилд ч авахгүй. Харин та өөрийн хийж чадах ажлыг тэдний өмнө өгч байгаа боломжуудтай холбож чанар чансаатайгаар, ур чадвараа зөв харуулж хүргэж чадвал тэд дуртай нь аргагүй таны санхүүгийн эрх чөлөөндөө хүрэх дараагийн хаалгын түлхүүрийг нээхэд туслах болно.

Таны авч чадах зүйлд хязгаар бий, харин өгч чадах зүйлд хязгаар байхгүй гэдгийг санаарай.

Ажлын хүсэлт тавина гэдэг ядуу сэтгэлгээнээс гаралтай, хүсэлт тавих болгондоо бид ямар нэгэн юмаар дутагдаж гачигдаж байгаагийн илрэлийн ертөнцөд илэрхийлдэг. Харин хүмүүсийн эрэлт хэрэгцээ юу байна, үүнийг шийдэх боломжийг би олгож өгье гэдэг бол баян сэтгэхүйнээс бий болж буйгаараа ялгаатай.

Ямар ч хувь хүн, ямар байгууллага бүгд өөр өөрийн гэсэн бэрхшээлтэй асуудалтай, түүнийгээ шийдэх боломжийг байнга хайж байдаг гэдгийг сана. Тэд бүтээгдэхүүнээ зарах борлуулах боломж хайж байна уу? Тэд яаж илүү үр нөлөөтэй бүтээмжтэй болгох талаар санаа тавьж боломж хайж байна уу? Тэд борлуулалтаа өсгөхийн тулд боломжууд хайж байна уу? Ашгаа өсгөхийн тулд боломжууд хайж байна уу?

Зарим хүмүүс мөнгөтэй атлаа завгүй байхад, зарим хүмүүс цаг завтай атлаа мөнгөгүй байдаг. Цаг хугацаа бол таны үнэт зүйл. Хэрэв та өөрийн хэрэгцээ хүсэлтэнд бус, бусдын эрэлт хэрэгцээнд тохирсон боломжуудыг нээхэд зориулж цагаа зориулах юм бол энэ нь таныг дараагийн түвшинд хүрэх амжилтын түлхүүрийг гардуулах болно.

Дасгал 7. Амь тэмцэгч түвшингээс ажилчин сэтгэлгээнд хүрэх нь

Улбар шар, ажилчин түвшин рүү шилжихээс өмнө доорх хэдэн зүйлсийг бүгдийг нь хийсэн эсэхээ шалгаарай.

Гал халуун хүсэл эрмэлзэлээ тодруул.

а. Би өөрийн хүссэн зорилго чиглэлдээ нийцсэн хүмүүс, байгууллага, эд зүйлс, орчин нөхцөл, үйл ажиллагаа, адал явдалуудыг тодорхой болгосон Мөрөөдөл зорилгын самбартай, үүгээрээ дамжуулж би өөрийгөө өдөөж, өсгөж тэмүүлэхэд ашигладаг. Тийм Үгүй

б. Би өөрийн гэсэн зорилго, хүсэл эрмэлзэлдээ хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүс, чадварлаг удирдагчдийн нэрсийн жагсаалтыг бичсэн. Тийм Үгүй

в. Би өөрийн гал халуун хүсэл эрмэлзэл тэмүүлэлийнхээ эрч хүчийг олж авахын тулд зорилго нэгтэй хүмүүс, нөөц бололцоог байнга ашиглахаа баталгаажуулж чадна. Тийм Үгүй

Амьдралынхаа стандартыг өсгө.

г. Би өнөөдөр миний хүссэн амьдралын стандартад доголдож байгаа миний хүсээгүй зүйлс, орчин нөхцөлүүдийг лист болгон бичсэн. Тийм Үгүй

д. Би өөрийн хүссэн амьдралын стандарт нөхцөлийг сонгосон, түүндээ тохирох хүмүүс, орчин нөхцөл, боломжуудыг байнга хайж амьдралдаа нэвтрүүлдэг. Тийм Үгүй

е. Би өөрийн зан чанар, арга барилдаа тохирсон, хүссэн амьдралын стандартыг бий болгохын төлөө ур чадвараа дайчлан хэрэгцээтэй энергийн урсгалыг оруулж ирэхэд ажилладаг. Тийм Үгүй

Хөдөлгөөний урсгалыг дага.

ё. Би өөрийн гал халуун хүсэл эрмэлзэл зорилгод чиглэж буй хувь хүмүүс, байгууллагуудтай холбогдож, тэдэнтэй хамтран эерэг мөнгөн урсгалтай болж чадсан. орлогоо өсгөх зууртаа суралцаж өсөн хөгжиж чадсан. Тийм Үгүй

ж. Би цагаа өөрийн хүсэл эрмэлзэл, зорилго чиглэлд нийцсэн хүмүүстэй холбогдож, эрэлт хэрэгцээтэй урсгалыг өсгөж байна. Тийм Үгүй

з. Би өөрийн мэдлэг болон нэтворкийг хэмжиж чаддаг, цаашид яаж өсөх замаа тодорхой олж харж байна. Тийм Үгүй

Мөнгөний урсгал хөдөлгөөнийг дагах 5 асуулт

Таны бүтээж буй ажлын байрны гол чухал хүчин зүйлсүүд юу юу вэ?

Та хэнтэй энэ чиглэлд хамтран ажиллахад хамгийн зөв бөгөөд, энэ хүн таны хүсэл тэмүүлэл, эрмэлзэлийг зүгт ажиллаж чадаж байна?

Тэдний эрэлт хэрэгцээ нь юу байгаад та тэр эрэлт хэрэгцээг нь хангаж чадах вэ?

Та яаж өөрийнхөө зан чанар онцгой шинжийг ашиглаж үнэ цэнэ бүтээж өгч чадах вэ?

Та болон таны хамтран ажиллагч хэн хэн нь энэ ажлаас яаж үр ашгаа хүртэх вэ?

 ДАСГАЛАА ХИЙХ

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Амь тэмцэгчээс ажилчин төвшинд хүрэх аргуудад суралцахад танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
  3. Хичээлийг үзэхээс өмнө таны олж хараагүй алдаж байсан зүйл юу вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »