Blog

HomeMoney MindsetMMM3L22. Ажилчнаас тоглогч төвшинд хүрэх 3 алхам

MMM3L22. Ажилчнаас тоглогч төвшинд хүрэх 3 алхам

АЖИЛЧИНГААС ТОГЛОГЧ СЭТГЭЛГЭЭНД ШИЛЖИХ 3 АЛХАМ

Улбар шар: Ажилчин (Orange: Worker) – та амьдрахын төлөө маш их хөдөлмөрлөх хэрэгтэй

Хэмжээс: Эерэг хувийн санхүүгийн урсгалтай боловч энэ нь бусдын хараанд.

Сэтгэлийн хөдөлгөөн: Бие даалт, ажлаас залхах

Энэ түвшинд үлдсэний хор уршиг: Ажлаараа танигдах нэр нөлөө байхгүй, айдас, бухимдал

Анхаарал төвлөрүүлэх шаардлагатай зүйл: Нэр хүнд, бие даах эрх чөлөө

Энэ түвшинд яаж ирсэн байдал: Боловсрол, оюун бодол, нөхцөл байдал

Энэ түвшингээс хэрхэн гарах арга: Өөрийн гэсэн нэр хүнд байр сууриа олж авах, Зах зээлээ эзэмдэх, цаг үедээ тохируулж мөнгөжих

Энэ түвшинд бол цаашдын байр байдал маш тодорхой, бүх юм ойлгомжтой мэт. Та зөвхөн амь зогоох гэж явдаг байснаас хамаагүй дээр түвшинд, тодорхой хэмжээний эерэг мөнгө урсгалтай, зардалаасаа илүү хэмжээний ашиг орлоготой. Та энэ чигээрээ яваад байвал яваад байж ч магадгүй. Цалин сайтай ажилтай боловч цаашдаа энэ чигээрээ байвал ялзрах гэж байгаа мэт мэдрэмж төрнө.

Ажилдаа дургүй болсон ч хамаагүй ажилгүй, дөнгөн данган болгож яваа учраа олж яваа хүмүүсийн хажууд та арай л учраа олчихсон мэт. Танд энэ ажлын байрыг цаашдаа өсгөх боломж ч бас бий. Та энэ түвшинд өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь харьцангуй дээгүүр байна. Хүмүүс таны хийдэг ажлыг үнэлдэг нь сайшаалтай. Гэвч та бас л бусдын хараанд байгаа.

Та ажилтай боловж өөрийн гэсэн байр суурийг зах зээлд эзэлж чадаагүй. Магадгүй та бизнестэй, гэхдээ тэр маань зах зээл дээрээ танигдаж амжаагүй тул та мөнгөний төлөө хөдөлмөрлөсөөр л байгаа.

Тэр бүү хэл та үүнийгээ өөрчлөхийн тулд хэд хэдэн чиглэл рүү тэлэх гэж оролдсон боловч тэр маань ашиг орлого нь бас л сөрөг тул өдөр тутмыг мөнгө олохын төлөө мөнгөний төлөө л ажиллаад байгаа мэт санагдана. Магадгүй та Улаан өнгөний амьдрахын төлөө тэмцэгчийн түвшингөөс дөнгөж гараад энэ түвшинд хүрсэн байж магадгүй. Тэгвэл танд баяр хүргэе!

Таны нөхцөл байдлаас шалтгаалахгүйгээр улбар шар түвшинд байгаа л бол та маш их ажилладаг. Нэг талаар та мөнгө олдог болохоор дүрэлзсэн улаан, улаан түвшингүүдээс хавьгүй дээр байдалд байгаа.

Хуучин социализмын үед бол ихэнх хүмүүс яг л нэг байгууллагад ажилд ороод бараг насаараа түүндээ зүтгэж ажилладаг, тэтгэвэртээ гараад л тэр орлого маань байхгүй болж тэтгэвэрийн мөнгөөр амьдралаа залгуулдаг байсан. Харин өнөөгийн нийгэм бол тийм аюулгүй амьдралын баталгаа гаргаж чадахгүй, тогтвортой нэг байгууллагад насаараа ажилладаг хүмүүсийн тоо улам улмаар цөөрч байгаа. Ажлын байрны тавцангаас бие даасан бизнесийн тавцанд очно гэдэг асар өөр сэтгэлгээ шаарддаг.

Улбар шар түвшинд байгаа хүмүүс өөрийн цагийг мөнгөөр солилцдог байсан бол, шар түвшинд очих хүмүүс цагийг биш, боломжийг, хамтын ажиллагааг, бүтээгдэхүүнийг, үйлчилгээг мөнгөөр арилжиж солилцдог.

Та урсгал хөдөлгөөний хойноос хөөцөлдөх бус, тодорхой зах зээлийн эрэлт хэрэгцээний урсгалд, хүмүүст зориулж анхаарлаа төвлөрүүлж ажилладаг. Таны зах зээлд байрлаж байгаа байр сууринаас шалтгаалж боломжууд тан руу хүрч ирдэг болно. Ингэсэн үед та мөнгө хийхэд илүү хялбар болох агаад, зах зээлд тодорхой хэмжээний байр суурь эзэлж буйгаа бодитойгоор мэдрэх болно.

Энтерпрайз призм таны ур чадварыг зөвхөн цагаар бус олон өөр энергийн хувиралаар ашиглаж сурах урсгал хөдөлгөөнийг бүтээж, ашиглах түвшингүүд байх юм.

Улбар шар Ажилчны түвшингээс Шар хүрэхэд доорх 3 алхамыг хийх ёстой.

3 алхам

    1. Үнэ цэнэтэй байршлаа дүр төрхөө тодруул. Та өөрийн байр суурийг мэдэж таньж авах нь чухал. Зах зээлийнхээ эрэлт хэрэгцээг таньж, хэнд зориулж ямар үнэ цэнэтэй бараа бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх гэж байгаа, таны бизнесийн байр суурь загвар ямар байх талаар энэ алхам дээр ярьж байгаа юм. Энэ бол асар том чухал сэдэв. Та юундаа сайн бэ? Ямар үнэ цэнэтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээл дээр нийлүүлэх вэ? Таны зорилтот зах зээлийн эрэлт хэрэгцээ юу вэ? Энэ талаар бид энэ хөтөлбөр дээр хангалттай нарийн ярилцана. Модуль 6 болон түүнээс хойшхи модулиуд дээр бид таны ур чадварыг, цаашилбал зах зээлийн үнэ цэнэтэй бараа бүтээгдэхүүн бүх нарийн арга чадваруудыг судлах болно.
    2. Зах зээлээ эзэмд. Зах зээлийн байршилаа тодруулах, үйлчлүүлэгчийнхээ сэтгэл зүйн онцлог, эрэлт хэрэгцээ сонирхолыг үнэхээр дотор нь орсон мэт танин мэдэх нь таныг үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд нь шингэтэл гайхалтай туслалцаа үйлчилгээг хүргэхэд туслах болно. Та өөрийн зорилтот зах зээлд хэрхэн хүрэх маркетингийн арга барилуудыг суралцаж үйлчлүүлэгчдээ хүрэх аргуудыг эзэмших. Энэ хөтөлбөрийн маань нилээн их хэсэг нь маркетингийн арга барилуудыг бүтээгдэхүүнээ хэрхэн сэтгэлд нь шингээж хүргэх талаар гайхалтай аргуудыг ярилцаж байгаа. Энэ талаар бид алсдаа суралцах болно.
    3. Цаг мөчийг мөнгө болгон хувирга. Бараа бүтээгдэхүүнээ хэрхэн багцалж хүргэх талаар, зах зээлд хүргэж буй үнэ цэнээ хэрхэн хүргэх талаар бид энд тодруулан ярилцах болно. Үнийн бодлого стратегийг бид танд Модуль 11 дээр танилцуулах болно. Борлуулалтын хүчтэй арга стратегиудыг ч та суралцаж эзэмших болно.

Мэдээж өөр өөр зан төлөвтэй, арга барилтай чадвартай хүмүүс маань эдгээр 3 алхамуудыг хэрэгжүүлэхдээ ч бас өөр өөр асуудал нөхцөлтэй тулгарч, давах арга барилаа хөгжүүлэх шаардлагатай. Одоо тэдгээрийг тус бүрт нь дэлгэрэнгүй ярилцая.

Dynamo Улбар шар Ажилчинаас, Шар: Тоглогч түвшинд хүрэхийн тулд:

Дайнамо нарт бизнесийн олон санаанууд байнга эргэлдэж байдаг. Бизнесийн талбар руу орохоосоо өмнө өөрийнхөө хэн гэдгийг, юуны төлөө яагаад үүнийг хийх талаар зах зээлд үнэ цэнэ бүхий эрэлт хэрэгцээн дээр үндэслэж Брэнд бүтээж бизнесийн загвараа бүтээгээрэй. Дайнамо нар бизнесийн загвараа сонгох явцдаа Брэнд бүтээх арга барилаа олж авахад цаг гаргаж алсын хараагаа тодруулаарай.

3 алхам.

    1. Үнэ цэнэтэй байршилаа тодруул. Бизнесээ гоё санаа болгон дээрээ зориулж бүтээх хэрэггүй. Эхлээд өөрийнхөө хувийн брэнд, хувь хүнийхээ ур чадвар алсын зорилго чиглэлд зориулж үнэ цэнэтэй байр суурь бизнесийн байр суурь түүндээ тохирсон бизнесүүд, хамтран ажиллагсад, бүтээлийг байрлуул. Хэрэв та 5 жилийн дараа юу хийж бүтээж ямар зорилгод хүрсэн байхыг хүсч байна? Таны үүх түүхийг хэн нэгэн хүн Wikipedia дээр бичихээр болвол юу гэж бичигдээсэй гэж та хүсч байна?
    2. Зах зээлээ эзэмд. Бизнес олох гэж хаалганаас хаалга тогшиж таны өгч байгааг худалдаж аваасай гэсэн мэт бүү араас нь хөөцөлд. Таны хүссэн загварын бизнесийг хийж байгаа, хүмүүс, хамтрагчидтай холбогд. Хэн таны үйлчлүүлэгч биш вэ гэдгээ маш сайн мэдэж ав. Зах зээлээ эзэмд гэдэг нь хүмүүсийн юу хийж байгааг мэдэхгүйгээр хийнэ гэсэн үг биш. Харин зах зээлд өнөөдөр хэн яаж тоглож байна тэдэнтэй хамтран тоглохыг хэлдэг. Дайнамогийн чадвар нь бүтээгдэхүүндээ төвлөрч юу бүтээж ажиллаж байгаадаа төвлөрч ажилладаг. Одоо харин түүнийгээ яаж олон хүний өмнө гаргах билээ гэдэг дээр ажиллах нь илүү үр өгөөжтэй.
    3. Цаг мөчийг мөнгө болгон хувирга. Хаалгаа нээгээд л мөнгө ороод ирчихнэ гэж бодож бүү хүлээ. Хүссэн хэмжээний тодорхой хугацаанд шаардлагатай орлогыг бий болгохын тулд онцгой болзол үнэ цэнийн боломж хямдрал зарлаж борлуулалтаа өсгө. Тодорхой хугацаа өгч, бүтээмж үр дүнгээ хэмжээд сайжруулахаар ажилла. Хийх хоорондоо суралцаад яваарай. Дайнамо нар үргэлж цоо шинэ юм хийх гэж тэмүүлж эхлүүлэх гэж яардаг тул түрүүчийн хийсэн ажлынхаа үр дүнг харах цаг зав өгдөггүй, хийсэн ажил бүтээлээ орлого ашигтай болгох талаар доголдолтой ажилладаг. Хэрэв жаахан тогтоод маркетинг, борлуулалтын арга стратеги дээрээ анхаарал тавьж хөгжүүлж ажиллавал болохгүй байгаа зүйлсээ, ялангуяа борлуулалтаа өсгөх аргаа хөгжүүлж чадах болно. Та юунд анхаарлаа төвлөрүүлнэ түүнийгээ томруулна гэж үг бий.

Blaze Улбар шар Ажилчинаас, Шар: Тоглогч түвшинд хүрэхийн тулд:

Блэйзүүд хүнтэй уулзаж бусдыг татахдаа их сайн. Гэхдээ тэдний сул тал нь тэд юу хүсч байгаагаа тодорхой мэддэггүйгээр бусдад туслах гэж бизнес хийдэг. Аливаа ажлыг хийхдээ тэд маш тодорхой зорилго төлөвлөгөөтэй байвал амжилттай үр дүнгээ гаргаж сурахад тустай. Блэйзүүдийг цаашаа амжилт гаргахад Темпо нар цаг хугацаатай төлөвлөхөд нь тусалж, Стилүүд нарийвчилсан систем аргачлал боловсруулахад нь тусалж өгч чадна.

3 алхам.

    1. Үнэ цэнэтэй байршилаа тодруул. Бүх хүмүүст таалагдах гэж бүх боломжинд толгой дохиж явахаас сэрэмжил. Бүх хүмүүст зориулсан үйлчилгээ хэзээ ч чанартай байдаггүй гэдгийг сана. Таны өөрийн зах зээлийн байршил, Та хэн бэ? Та хэн биш вэ?, Хүмүүс тан дээр ямар зорилгоор хүрч ирж, та ямар зүг рүү тэднийг хүргэх вэ? гэх мэтийн зах зээлийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэхээсээ өмнө өөрийн алсын хараа зорилгоо тодруулаарай.
    2. Зах зээлээ эзэмд. Мөнгөний хойноос хөөцөлдөж бизнес бүү бүтээ. Ямар ч зорилго чиглэлгүйгээр хүмүүстэй буу уулз. Харин өөрийн гэсэн тодорхой стратеги зорилготойгоор түүнтэйгээ нийцүүлэн, таны үйлчлүүлэгч хэн билээ, хамтран ажиллагчид хэн хэн байх ёстой билээ гэдэгтээ тааруулж уулзалтаа үр дүнтэй ажил хэрэгчээр хийхэд суралц. Та өөрийн сонгосон үйлчлүүлэгчид, сонгосон хамтран зүтгэгчидтэйгээ хамтран эрэлт хэрэгцээнд нь тохирсон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхийн төлөө ажиллах чиглэлд ажиллах талаар анхааралдаа аваарай.
    3. Цаг мөчийг мөнгө болгон хувирга. Үйлчлүүлэгч тань хэн, та өөрөө тэдэнд ямар үнэ цэнэ хүргэж байгаагаа тодорхой мэдэхгүйгээр хүнд хөдөлмөрлөхөөс зайлсхий. Ямар ч уулзалт ярилцлагыг үр дүнтэй тодорхой түвшинд хүргэхийн гол нууц нь тодорхой төлөвлөгөөтэй байхад оршдог. Ямар чиглэлд хэнтэй хамтарч, юу хийх гэж байгаа, ямар ашигтай үр дүнтэй болох ёстой гэдгээ цаг мөч бүхэнд төлөвлөж ажиллаж сураарай. Ингэснээр та хий хоосон ашиггүй уулзалт, ярилцлага, боломж болгоны хавханд өртөхгүй болно.

Tempo Улбар шар Ажилчинаас, Шар: Тоглогч түвшинд хүрэхийн тулд:

Хувийн бизнесийн брэнд зорилгыг эхлээд тодруулаад дараа нь түүндээ зориулаад ажлынхаа төлөвлөгөөг боловсруулж ажиллаарай.

3 алхам.

    1. Үнэ цэнэтэй байршилаа тодруул. Бусдад үйлчлэх гэж, бүхнийг зохицуулах гэж ганцаараа зүтгэх хэрэгггүй. Та өөрөө хэн билээ? юуны төлөө, яагаад? юу бүтээх гэж? байгаа гэдгээ тодорхой мэдэхгүйгээр бусдад туслах гэж олон янзаар оролдох хэрэггүй. Ингэлээ гээд та зөвхөн нийгмийнхээ нөлөөнд хэт автаж гарах гарцгүй болсон мэт мэдрэх өндөр аюултай.
    2. Зах зээлээ эзэмд. Зах зээлийн байр байдалд автаж өдөр тутмынхаа ажлыг огт ашиггүй шахуу бизнесийн үйлчилгээ үзүүлэхээс болгоомжил. Зах зээл, үйлчлүүлэгч тань хэн билээ гэдгээ маш сайн мэдэж, зөвхөн тэдэнд тохирсон гайхалтай үйлчилгээг санхүүгийн ашигтай байр сууринаас хүргэхээр бодлого баримталж ажилла.
    3. Цаг мөчийг мөнгө болгон хувирга. Өдөр тутмын хийх ажилдаа дарагдахаас зайлсхий. Харин хийж буй ажлынхаа үр дүнг таны хүссэн борлуулалтын зорилгод нийцүүлж ажилла. Хийх ажлынхаа дараалалт хөтлөгдөх бус тодорхой үр дүн, зорилгодоо нийцүүлж ажлынхаа хамгийн чухлыг нь сонгож хийж сурах нь чухал. Сар тутмын гарах ажлын үр дүнг хэмжиж гаргаж ашиглаж сурна гэдэг бизнесийн асар том үнэ цэнэ бүтээмжийг өсгөхийн түлхүүр юм.

Steel Улбар шар Ажилчинаас, Шар: Тоглогч түвшинд хүрэхийн тулд:

Стил маань аливаа ажлыг хийхдээ маш чамбай чанартай зөв хийхийн тулд олон цагийг зориулж ажилладаг хүн. Гэтэл түүний хувьд шинээр үйлчлүүлэгч олж авах, зах зээлдээ эзэмших, маркетинг хийх аргууд нь төрөлхийн чанараас нь гарахад их хүндрэлтэй санагддаг. Энэ байдлаас гарахад түүнд Дайнамогийн тусламжаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү шинэчилсэн аргаар бүтээж, Блэйзийн тусламжтайгаар зах зээлд хүргэх маркетингийг бодлого хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой эерэг баг хамт олныг бүтээхэд тустай.

3 алхам.

    1. Үнэ цэнэтэй байршилаа тодруул. Бүх юмыг төгс төгөлдөр болгох гэж жижиг сажиг, нарийн ширийн юмыг ухаж цаг гарздаад хэрэггүй. Та юуны төлөө, яагаад энэ үйлчилгээг хүргэж байгаа, юугаараа хүмүүст зах зээлд танигдах хүсэлтэй байгаагаа мэдэж таньж ав. Хүмүүст энэ маань үнэхээр наалдацтай сэтгэлд шингэсэн дулаан мэссэж өгч, олон нийтийн сонирхолыг өдөөж өгсөн чухал зүйл байж чадаж буй талаар бодолцож үзээрэй. Таны хувийн түүх, яагаад энэ бизнесийг, үйлчилгээг хийх болсон шалтгаан чинь илүү олны сонирхолыг өдөөж өгөх магадлалтай. Ингэснээр та зах зээлд бусдаас ялгаатай үнэ цэнэтэй байршил, брэндийн эх үүсвэрийг тавих боломжтой.
    2. Зах зээлээ эзэмд. Зах зээлээ тэлэх гэж хэт олон зүйлс рүү бүү ор. Хэт том зах зээл рүү яараад ч хэрэггүй. Эхлээд зах зээлийнхээ үйлчлүүлэгчийнхээ талаар тодорхой судалгаа мэдлэг, сэтгэл зүйн онцгой түлхүүрийг нь хөндөх аргаа олж ав. Хэрэв та үүн дээр яаж хийх аргаа олохгүй бол Блэйз-тэй холбогдож тусламж авсан ч болох юм. Та үйлчлүүлэгчийнхээ айдас, зовиур шаналгаа, амьдралд нь тулгарч буй бэрхшээлүүдийг ойлгож авахаас гадна, ямар үнэ хөлстэйгээр ямар үйлчилгээ хүргэхэд хамгийн тохиромжтой гэдгээ судалж аваарай. Мөн түүнээс гадна зах зээлд таныхтай төстэй бусад үйлчилгээ бүтээгдэхүүний байр байдал, өрсөлдөгчийнхөө хийж буй арга барил стратегиудын байр байдлыг мэдэж авах нь танд алсын хараа чигээ олж авахад тань тусална.
    3. Цаг мөчийг мөнгө болгон хувирга. Өдөр тутмын ажилдаа нухлагдаж харанхуйд бүү суугаарай. Процессоо хэмжиж мөнгөтэй болоход нөлөөлөх ажлуудыг түрүүлж хийх талаас нь өөртөө шаардлага тавьж сураарай. Магадгүй таны гараас үнэ цэнэтэй ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх систем, түүнийг хэрхэн олон хүнд зэрэг хүргэх олшруулах, автоматжуулах системийн аргууд улам сайн гарах боломжтой.

Улбар шар Ажилчин түвшин бол таныг бизнес рүү ороход гайхалтай мэдлэг туршлага, зах зээлийн ойлголт, өөрчлөлтийг олж мэдэж сурахад цаг хугацаа өгч, бизнесээ хөл дээр нь бостол нь санхүүгийн аюулгүй байдлыг хангаж өгөхөд туслах болно. Та энэ түвшинд байх хугацаанд цагаа маш үр дүнтэй хариуцлагатай зохицуулаад суралцах явцдаа хэрэгжүүлээд яваарай. Бид энэ хөтөлбөр дээрээ яг энэ түвшингийн олон чухал ур чадваруудыг суралцах болно. Ном уншаад суралцах нь танд хангалтгүй, энэ хөтөлбөрт байгаа онолуудыг суралцаад ч танд хангалтгүй. Хамгийн гол нь та амьдрал дээр эдгээр санаануудыг туршиж үзэж өөрийн хийж туршсан ажлуудынхаа үр дүнг шалгаж, шаардлагатай өөрчлөлт стратегиа хөгжүүлж боловсруулах шаардлагатай нь ойлгомжтой.

Анх удаа ажлын байрнаас бизнесийн зах зээл рүү гарч тухлаг бүсээ тулахад танд маш их тодорхойгүй зүйлс, эргэлзээ, айдас гарч ирэх нь дамжиггүй. Тийм ч учраас энэ хөтөлбөр таны асуудал эргэлзээг ч шийдэх арга барилаа олж авахад нь дэмжиж байгаа юм. Туршиж үзэж, гардаж хийхээсээ бүү ай. Оролдож үзсэн хэмжээгээрээ та урагшилж алхах аргаа олж авах болно.

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Ажилчнаас толгогч төвшинд хүрэх аргуудад суралцахад танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
  3. Эдгээр аргуудыг туршиж үзээд гарсан үр дүнгээ хуваалцаарай.

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »