Blog

HomeMoney MindsetMMM3L23. Ажилчнаас тоглогч сэтгэлгээнд шилжих нь

MMM3L23. Ажилчнаас тоглогч сэтгэлгээнд шилжих нь

АЖИЛЧИН СЭТГЭЛГЭЭНЭЭС ТОГЛОГЧ СЭТГЭЛГЭЭНД ШИЛЖИХ НЬ

Бизнесийн зах зээлд санхүүгийн амжилтыг олно гэдэг бүх юм ойлгомжтой тодорхой байхаас эхэлдэг.

Хэрэв та бизнесийн санаагаа мэддэг ойлгодог боловч бизнес чинь яаж мөнгө олох билээ гэдгээ олж харж чадахгүй бол та буцаад нэг алх, мөнгө олох ажлуудаа төлөвлөж эхэл.

Мэдээж энэ бол хүн болгонд ойлгомжтой атал, бизнес эхэлж байгаа өөдрөг үзэлтэнгүүд бүгд гоё санаа орж ирмэгц нь л яарч хөөрж баярлан гүйдэг.

Ихэвчлэн бизнесийг чинь хөгжүүлмээр байгаа шинэ санаа болгон чинь таны бизнест мөнгө оруулж ирэхгүй.

Хэрэв та бизнесийн санаагаа бүрэн сонгоогүй, бизнесийн загвараа бүрэн ойлгож аваагүй бол энэ модуль 2 дээрээ тогтож сайн судал. Дасгалуудаа сайн хийгээрэй. Өөрийн гэсэн бизнесийн санаагаа олж авч, түүнийгээ шүүж, шалгаж, цаашаагаа яаж өргөжүүлж хөгжүүлэх билээ гэдэг байр сууриа заавал олж аваарай.

Баялаг бол Үнэ цэнэ солилцохыг хэлдэг. Та Үнэ Цэнэ бүтээж, мөнгийг хариуд нь хүлээн авдаг. Шинэ санаа, төсөл, үйлчилгээг бизнес рүүгээ оруулж ирэх болгондоо энэ солилцоо хэрхэн ажилладагийг ойлгож ав. Хэрэв та энэ талаар илүү ойлголт хэрэгтэй бол Мөнгө ба Миний Үнэ Цэнэ номыг уншиж мэдлэгээ тэлээрэй.

Энэ бол бизнес хийж буй хүн болгоны зайлшгүй мэдэх ёстой зүйлийн нэг. Гэтэл үнэндээ маш олон хүн үүнийг ойлгодоггүй.

Маш олон Монголчууд үүнийг мэддэггүй, үнэгүй өгөх ёстой юм шиг, үнэгүй авах ёстой юм шиг шударга бус бизнесийн харилцаанд ордог. Хэн ч танд мөнгөө өгөхийг хүсэхгүй бол танд бизнес байхгүй л гэсэн үг.

Танд итгэж мөнгө өгч л байгаа бол танаас өгч байгаа үнэ цэнэ хариуд нь авч байгаа. Зарим төслүүд танд санхүүгийн бус хэлбэрээр үнэ цэнэ өгдөг. Гэхдээ л таны бизнес мөнгөний солилцооны ачаар энергийн бүрэн урсгал хөдөлгөөнд орох чадварыг илүү хүчтэй олж авна.

Заримдаа би Монголчууддаа туслах юмсан, залуучуудаа дэмжих юмсан, хүмүүст урам өгөх юмсан гээд, үүнээс илүү боломж сайн сайхан амьдарч болдог юм байна шүү гэдгийг харуулах юмсан гэж эхэлдэг.

Хаанаас нь мөнгө олох билээ гээд асуугаад эхлэхээр юу хариулахаа мэдэхгүй дуугай хамхидаг. Зарим нь “Тэгж байгаад учир нь олдох байлгүй” гэсэн хандлагаар л эхлүүлдэг. Харамсалтай нь энэ бол асар том аюулын дохио.

Та хичнээн гоё найз нөхдүүд цуглуулаад уулзаж ярьж хөөрөөд бизнесийн санаануудаа мөрөөдлүүдээ нийлүүлсэн ч яаж мөнгө хийх, орлогын эх үүсвэрээ мэдэхгүй л бол иймэрхүү яриа хэзээ ч биеллээ олохгүй.

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та тоглогч сэтгэлгээ рүү шилжихийн тулд хамгийн түрүүнд ямар алхам хийх гэж байна вэ?
  3. Энэ хичээлийг суралцаад гарсан үр дүнгээ хуваалцаарай.

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »