Blog

HomeMoney MindsetMMM3L24. Бизнесийн боломжийг шүүх 6 филтер

MMM3L24. Бизнесийн боломжийг шүүх 6 филтер

БИЗНЕСИЙН БОЛОМЖИЙГ ШҮҮХ 6 ФИЛТЕР

Ажилчин сэтгэлгээнээс Тоглогч сэтгэлгээнд шилжихэд нэгэн том асуудал таны өмнө тулгарах нь дамжиггүй. Ажилчин байхад яахав та бусдын удирдлаган дор ажиллаж болно. Гэтэл өөрөө дагнаад тоглогч болоод хөл дээрээ босох гэтэл хэтэрхий олон бизнесийн санаанууд байвал алийг нь сонгох вэ? гэдэг асуулт тулгарч байна. Аль бизнесийн боломж нь таныг санхүүгийн амжилтанд хурдан хүргэх боломжтой вэ? Энэ асуултанд одоо хэдүүлээ хариулах гэж байна.

Дотоод үнэ цэнээ бид түрүүн ойлгож авсан байгаа. Гэтэл Бизнесийн боломжуудыг өөрийн дотоод боломждоо тохируулж шүүж өөртөө хамгийн тохирсон бизнес хийнэ гэдэг нь өөрөө таныг хурдан бизнесийн амжилтанд хүрэх  гараагаа олж авахад тустай.

Заримдаа гарааны бизнесийнхэн ямар бизнесээ сонгохоо мэдэхгүй юм юм руу үсчих нь бий. Бизнесийн энэ олон боломжуудын алийг нь сонгох нь дээр вэ? Тэгвэл Бизнесийн боломжийг сонгох 6 шүүлтүүрийг ашиглаад үзээрэй.

Бид олон бизнесийн санаатай атлаа тэр бүхэндээ төөрөлдөөд сонголт хийж чадахгүй байгаа зарим оролцогчиддоо зориулаад нэмэлт дотоод үнэ цэнэ дээрээ тулгуурлаад танд ямар бизнесийн боломж илүү тохиромжтой болгохыг олж нээхэд зориулаад Бизнесийн боломжийг сонгох 6 шүүлтүүр аргачлалыг танилцуулж дасгал болгон өгч байна.   

Энэ бол ойлгоход маш энгийн атлаа, хэрэгжүүлэхэд хялбархан аргачлал байгаа. Үүний ачаар та өөрийн сонгосон бизнестээ тодорхой шүүлтүүр тавьж анализ дээр тулгуурласан шийдвэр гаргах боломжтой юм.

Дасгал 8. Ажилчин түвшингээс тоглогч сэтгэлгээнд хүрэх нь

Энэхүү дасгал нь таныг Баялаг бүтээх 9 түвшингийн Ажилчин сэтгэлгээний түвшингээс Тоглогч сэтгэлгээг бий болгож, дараагийн түвшинд үе шаттайгаар хөгжих арга барилыг эзэмшихэд тань зориулсан болно.

Ажилчин түвшин бол таны орлого зардалаа дараад л сарын төгсгөлд тодорхой хэмжээний орлоготой, хадгаламжийн хэмжээ чинь өсөөд байх боломжтой болсон тийм сэтгэлгээний түвшинг хэлдэг.

Ажилчин түвшингээс ажилчин сэтгэлгээнд хүрэхэд таны хэрэгжүүлэх ёстой 3 алхам бол,

    1. Дүр төрхөө тодруул. гэдэг бол яг үнэндээ өөрийн дотоод үнэ цэнийг зах зээл дээр үнэлэгдэж чадахуйц үнэ цэнэтэй байр суурийг эзлэхэд шаардлагатай өөрийн гэсэн зах зээл дэх дүр төрх бодлогыг, брэндийг бүтээнэ гэсэн үг. Энэ бол зүгээр л нэг лого гаргаад л, хаа хамаагүй компаний нэр сонгоод компаниа бүртгүүлнэ гэсэн үг гэж бүү ойлгоорой. Таны бүтээж буй брэнд өөрийн гэсэн онцлогтой, таны хэн бэ гэдгийг илэрхийлэхээс гадна, таны зах зээлд эзлэх, цаашид маркетинг хийж танигдахад шаардлагатай нэр хүндийг бий болгоход эх үүсвэрийг бий болгохыг хэлж байгаа юм.
    2. Зах зээлээ мэдэр. Та хүн болгонд хүрч үйлчилж чадахгүй. Та яаж ч хичээгээд бүх хүн таны үйлчилгээг сонгохгүй. Та зөвхөн зах зээлийн тодорхой сегмент, нийгэмд байгаа тодорхой бүлэг хүмүүс, тодорхой эрэлт хэрэгцээнд тааруулж л чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож чадна.
    3. Цагийн орлогоо өсгө. Энэ бол таны өөрийн бизнесийн эх суурийг хийх хувийн тоглолт хийх цаг. Урьд нь та байгууллагуудад ажиллаж, ажилласан цагийнхаа хөлсийг цалингаар олж авдаг байсан бол одоо та ажилласан цагийнхаа хэмжээнээс бус, чадварынхаа үнэ цэнийг зах зээл дээр туршиж үзэж бүтээж чадаж буй үнэ цэнийхээ хэмжээгээр 1 цагт олдог байсан орлогоо хэд дахин өсгөх томоохон зорилгыг өвөртөлж ажиллах учиртай. Магадгүй та урьд нь 1 байгууллагад ажиллаад цагаар цалин авдаг байсан бол, одоо хэд хэдэн байгууллагад давхар ажиллаад гүйцэтгэсэн төслийнхөө үр дүнгийн хөлсийг гэрээгээр авдаг болохыг ч үгүйсгэхгүй.

Та магадгүй өртэй, эсвэл тодорхой хэмжээний хадгаламжтай байсан ч хамаагүй тухайн сарын таны орлого бол тодорхой хэмжээнд хүрсэн ч та цаашаагаа өөрийн гэсэн найдвартай тогтмол орлоготой, бизнестэй болохыг хүсч байгаа. Харин таны өмнө үүрч байгаа хамгийн эрсдэлтэй санагдаж буй зүйл бол бизнесийн талаар сайн мэдлэг, туршлага байхгүй байж болох юм. Тэгвэл энэ дасгал таны өөрийн багийг бүрдүүлж хөл дээрээ бие даасан бизнестэй болохоос өмнөх шаардлагатай бүх бэлтгэлийг хийж, зах зээлээ туршиж үзэж, өөрийн дотоод үнэ цэнээ, гадаад үнэ цэнэ болгон хувиргаж сурах цаг үе дээрээ ирчихээд байна гэсэн үг.

Энэ дасгал дээр бид таныг ажилчин сэтгэлгээнээс гарч Мөнгөний сэтгэлгээний булчингаа хөгжүүлэх чиглэлд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай зүйлсүүд дээр бие даан ажиллах боломж олгож байна.

Мөнгөний Сэтгэлгээний кодыг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг өөртөө тохирсон нилээн хөөрхөн булчин, шөрмөс чадвар бий болгох ажил юм.

Тийм ч учраас бид энэ дасгалаар дамжуулж таны анхаарлыг мөнгөний сэтгэлгээгээр сэтгэж сурах, цаашилбал мөнгөний сэтгэлгээний булчингаа хөгжүүлж өөрийн цоо шинэ сэтгэлгээний дадал орчин бүрдүүлэхэд тань суурь болгохоор бэлтгэлээ.

Доорх асуултуудыг өөрөөсөө асуугаад цаашид өдөр тутам, 7 хоног бүр, сар тутамд өөрийн мөнгөний сэтгэлгээний өсөлтийг ямаршуухан түвшинд явж байгаад ажиглалт хийх төдийгүй, шаардлагатай гэсэн чухал салбаруудыг илүү ойлгодог болох төдийгүй, удах тусам таны өгч буй хариултуудын чанар чансаа сайжрах болно.

ДАСГАЛАА ХИЙХ

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Тө өөрийн бизнесээ энэ 6 шүүлтүүрээр шүүж үзэхэд гарсан үр дүн нь танд бодогдуулж байна вэ?
  3. Дасгалаа ажиллаж үзээд гарсан үр дүнгээ хуваалцаарай.

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »