Blog

HomeMoney MindsetMMM3L25. Тоглогч сэтгэлгээнээс Баг бүрдүүлэгч сэтгэлгээнд хүрэх 3 алхам

MMM3L25. Тоглогч сэтгэлгээнээс Баг бүрдүүлэгч сэтгэлгээнд хүрэх 3 алхам

ТОГЛОГЧ СЭТГЭЛГЭЭНЭЭС БАГ БҮРДҮҮЛЭГЧ ТҮВШИНД ХҮРЭХ 3 АЛХАМ

Бид таны Foundation Prism-ийн бүх түвшингээс гарах аргуудыг, Энтерпрайз призмын 3 түвшингийн хамааралтай хөгжихөд шаардлагатай ажлуудыг асуулт хариултаар, онлайн уулзалтаар дэлгэн хэлэлцэх болно. Харин та өөрийн түвшинг тодорхойлж, түүндээ тохирох түвшингийн мэдээлэл, тусламжийг л тухайн үедээ хэрэгжүүлж өөрийн болгож аваарай. Магадгүй Энтерпрайз призм өнөөдөр таны байгаа түвшинд шууд хэрэгжүүлэхэд хамааралгүй байж болох боловч, ирээдүйд таныг хэрхэн эдгээр чиглэл рүү орж болох санаагаа олж авах, мөн түүндээ тохирсон төлөвлөгөө алсын хараагаа чиглүүлэн богино хугацаанд бизнесийн амжилтандаа хүрэхэд тань тустай юм.

Энтерпрайз призм-ээс дээш түвшингийн асуулт, нэмэлт мэдээллийг та өөрийн нөхцөл байдалдаа тохируулан өөр мэдлэг туршлагаас олж суралцаарай. Wealth Lighthouse-ийн эхний 6 түвшингийн ойлголт яаж ашиглах аргаа мэдэхгүйгээр 7 дахь болон түүнээс дээш түвшинд хүрэхэд боломжгүй юм. Тиймээс эдгээр 6 түвшинг ашиглаад өөрийн болгоод авах тал дээр л бид танд энэ хөтөлбөр дээрээ тусалж дэмжих болно.

Шар: Тоглогч (Yellow: Player) – Бүх юмс танаас шалтгаалдаг учраас орлого тань хязгаартай. Би хийдэг ажилдаа дуртай, дуртай ажлаараа орлого олж чаддаг. Энэ хөтөлбөр таныг энэ түвшингүүдэд хэрэгцээтэй чадваруудыг эзэмшихэд туслах болно.

Хэмжээс: Зах зээлээ эзэмдсэний ачаар эерэг мөнгөн урсгал эргэлттэй

Сэтгэлийн хөдөлгөөн: Өөртөө найдах, бусдыг татах чадвартай, тодорхой хязгаартай

Энэ түвшинд үлдсэний хор уршиг: Өсөлт нь хязгаартай, хүрээлэх нөлөө хязгаартай, ганцаараа зүтгэж буй мэт санагдана.

Анхаарал төвлөрүүлэх шаардлагатай зүйл: хэмнэлээ олж авах, мастер чадвар эзэмших

Энэ түвшинд яаж ирсэн байдал: Боломжийг нээсэн бүтээлч сэтгэлгээний ачаар, өөртөө найдах чадвар, бага зэргийн зөрүүд

Энэ түвшингээс хэрхэн гарах арга: Энтерпрайзаа босгох, Ажлуудын хэмнэлээ олж тогтворжуулах, алхамуудаа харилцан уялдуулах

Энтерпрайз призмд тавтай морил. Энэ призм бол мөнгө яаж хийх аргаа олж авах, орлогоо олон дахин ахиулах гайхалтай орон зай.

Та хувийн бизнестэй, бие дааж юм хийдэг, ажил хийдэг ч бай хамаагүй, та дуртай юмаа хийдэг, түүгээрээ урсгалыг өөрөө бүтээдэг. Та өөрийнхөө юу хийж чаддагийг мэддэг. Юу хийж чадахгүй будилж байгаагаа ч бас мэддэг, анзаардаг болсон. Та өөрийн санаачлагаар ажлыг эхлүүлдэг, танд зорилго бий, та сонголтоо хийсэн, та шийдвэр гаргадаг. Үүний ашгаар хүмүүс тань руу тодорхой зорилготойгоор зорьж ирдэг болсон.

Та бусдаас ялгарах арга барилаа олж харсан, өөрийн диамондыг гялалзуулах сонголтыг хийсэн. Тийм ч учраас энэ түвшин дээр тоглогч болно гэдэг танаас маш их хатуужил тэвчээр ур чадвар шаардаж байгааг ч та мэдэрч эхэлсэн, үүнийхээ ач гавъяаг ч та мэдэрч яваа. Таны аз жаргал, хувь тавилан таны гарт байгааг та мэдэрч байна.

Нөгөө талаас нь одоо тайлбарлая. Тоглогч байна гэдэг бас тийм ч амаргүй. Таны өмнө олон янзын асуудал бэрхшээлүүд маш их тулгарч байгаа. Үүнээс илүү их юм хийж амжуулах боломжтой чадвартай гэдгээ мэдэж байгаа ч энэ түвшинд юм хийхээс аргагүй юм байна гэдгээ мэдэрч гацсан байдалд байгаа. Та юунд итгэнэ, та юуг ажил бизнес рүүгээ ашиглаж оруулна тэр л таны өнөөдрийн үр дүнг бүтээж байна гэдгийг та маш сайн олж харж байгаа. Илүү ихийг суралцаж, илүү ихийг ашиглах тусмаа амжилтанд хүрнэ гэж итгэдэг.

Үнэндээ хүн болгоны хэлж байгаа, хийж байгаа бүхэн танд тодорхой үр дүн гаргаж ирэхэд ч хэцүү, хэлж ярьж байснаас харьцангуй хэцүү болохыг ч та олж харж байна. Учир нь таны хийж буй бүх ажлууд танаас шалтгаалж байгаа. Бүх юм таны нуруун дээр л тогтож байна. Та юм хийхгүй л бол таны энэ орлого зогсоно. Болдогсон бол та энэ биеэ хэд хэд хуваагаад бүгдийг нь амжуулчих юмсан гэж бодож байгаа. Ганц хүн хичнээн олон янзын ажлыг хариуцаж гардаж, гүйцэтгэнэ гэдэг үнэхээр бахардмаар заримдаа бүүр утгагүй, урам хугармаар ч санагдаж байгаа байх. Энэ байдлаас гарахын тулд танд хурдасгуур хэрэггүй. Та хичнээн хаазаа нэмээд ч энэ байдлаас гарч чадахгүй.

Шар түвшинд хүрэхийн тулд хийсэн ажлуудынхаа бараг эсрэг шахуу ажлыг одоо хийж өөрийн гарыг суллаж сурах түвшинд ирчихээд байна. Урьд нь бол та эрх чөлөөтэй болох гэж, ажлын хараат байдлаас гарах гэж бие даан өөрийн гэсэн юмаа хийх гэсэн сонголтыг хийсэн шүү дээ.

Гэтэл өнөөдрийн байдлаар та өөрөө хамаг юмаа хийдэг болчихоод байгаа, тангүйгээр бол бизнес амжилттай хэрэгжихгүй болчих аюултай байр сууринд ирчихээд байгаа шүү дээ. Энэ түвшингээс гарахын тулд та өөрийгөө эрх чөлөөтэй болгоно гэдэг зорилгоор харвал бас л жаахан асуудалтай болчих байх.

Та өөрөө юу ч хийхгүйгээр эрх чөлөөтэй болохын тулд үүнийг хийнэ гэвэл бас ёс суртахууны хувьд эвгүй байгаа биз. Та одоогийн байдлаар хүмүүс олж баг бүрдүүлж таны ганцаараа хийдэг байсан ажлыг хувааж хуваарьлаж сурах ур чадвар танд шаардагдаж байгаа.

Таны зорилго бол өөрөөсөө том утга учиртай томоохон үр ашиг өгөөжөө өгөх тэр олон хүний хүсэл эрмэлзэлийг холбож ирээдүйн тэр чиглэл рүү хандаж өөрчлөлт хийхэд хариуцлага хүлээх. Үүнийг хийхэд хэрэв та одоогоор ажилладаг бол ажлын байраа орхих ч шаардлагатай гэсэн үг гэвэл бас биш.

Ажлын байр таныг санхүүгийн чадварыг хорьж цагдаж байгаа мэт бүү ойлгоорой, харин ажлын байр бол танд мөнгө төлж боловсрол эзэмшүүлдэг талбар гэж харвал танд илүү үр өгөөжөө өгөх болно. Хэрэв та ажил дээрээ багийн нэг хэсэг болон ажиллаж байгаа бол энэ нь амьдрал, хувийн бизнест чинь ч бас маш хэрэгцээтэй ур чадварыг танд олгож байна гэсэн үг. Тиймээс ажлын байранд байхдаа хамаагүй та шар түвшингээс ногоон түвшин рүү шилжих боломж байна гэсэн үг.

Шар Тоглогчийн түвшингээс Ногоон Чадварлаг түвшинд хүрэхэд юу хийх ёстой вэ?

Хамгийн түрүүнд би танд 2 чухал зүйлийг сануулчихъя. Эхнийх нь, Та бизнесээ өөрөө эрхэлж удирдаж авч явж байж шаардлагатай гэсэн орлогын эх үүсвэр, зах зээлийн байр суурийг эзэлж, аюулгүй байдлыг олж авах алба байхгүй. Та ажлын байранд байсан ч өөрийн гэсэн хувийн бизнесийг хөл дээр нь босгох багийг бүрдүүлж ажиллах цаг гаргаж болно. Дараагийнх нь, хэрэв та хувиараа бизнес хийдэг бол доорх 3 алхам танд тус болно. Зарим хүмүүс шар тоглогчийн түвшинтэйгээ зэрэгцүүлж ногоон түвшингийн чадварлаг багийг бүтээхээр зорьж ажилладаг. Хэрэв таны шинэ бизнес таньгүйгээр өөрийн гэсэн тогтвортой орлогоо бүрдүүлэх арга барилаа олоод бүрдүүлсэн баг чинь үр бүтээлтэй ажиллаж чадаж байвал үнэхээр гайхалтай. Тэр баг тань олон янзын орлого зарлагыг яаж хийж зохицуулахаа мэддэг, чадварлаг хүмүүсээр бүрдэж чадвал бүүр ч гайхалтай.

3 алхам

  1. Энтерпрайзаа босгох. Шар тоглогчид бизнесийн загвараа өөрийн зан чанар чадвар дээр түшиглэж бүтээдэг. Ногоон чадварлаг түвшингийнхэн бизнесээ бусдын зан чанар чадвар дээр түшиглэж бүтээдэгээрээ ялгардаг. Таны бизнес санхүүгийн өндөр чадвартай болохын тулд хүчтэй удирдагчдийг татах ёстой. Тэд бүгд өөрсдийн гэсэн тодорхой үүрэг даалгавар, хариуцлага, зорилготой байх ёстой. Тэднийг олон янзын санхүүгийн урсгал авчрах хэмжээний зохицуулалтыг хийж хамтран ажиллаж сурах эх үүсвэрийг, хөл дээрээ зогсож босгох чадвараа олж авахад нь туслах.
  2. Ажлуудын хэмнэлээ олж тогтворжуулах. Багийн ажиллагааг тогтворжуулж сайжруулахтай холбоотой бүх төрлийн ажил сургалт, ур чадварын хөгжил, багийн гишүүд тус бүрийн харилцан уялдаатай ажиллагааг энэ алхамд зохицуулах ёстой. Энэ нь жилийнхээ багийн төлөвлөгөөг бүүр урьдчилан гаргаж ирэх. Багийн гишүүд бүрийн ажлын үр дүнг тодорхой хэмжээгээр дүгнэдэг, чиглэх хандлага стратегийг тодорхой зааж, баримтлах зарчим, арга барилуудыг яг тодорхой хэлэлцэж тусгаж, хэрэгжүүлэхэд боломжтой цаг хугацаа, багийн уулзалт, бүтээмж дээшлүүлэхтэй холбогдсон харилцан уялдаатай өөрчлөлт хийх харилцааны арга шугамууд бүгд тодорхой байх учиртай. Багийн гишүүдийн бие биедээ итгэх итгэл, харилцааны илэн далангүй, нээлттэй байдал танай багийн бүтээмжийг өндөржүүлэхэд тусална.
  3. Алхамуудаа харилцан уялдуулах. Шар түвшингийнхэн хийх явцдаа дараагийн алхамаа тодруулж явдаг бол, ногоон түвшингийнхэн ажлыг урьдчилан төлөвлөж, бүх хүмүүс ижил зүйл дээр зорьж ажиллах хуваарийг, харилцан уялдаа холбоог гаргаж өгөхийн төлөө ажилладаг. Та багийн гишүүдийн хийж буй бүх үйл ажиллагааг хамтад нь үе шаттай алхам болгон, өдрөөр, сараар, улиралаар, тодорхойлон гаргаж өгөх нь гайхалтай үр дүнгийн гол түлхүүр байгаа юм.

Өөр өөр зан чанартай хүмүүс өөр өөр аргаар эдгээр 3 алхамыг хэрэгжүүлэхэд гардаг алдааг хэрхэн засах талаар одоо ярилцая.

Dynamo Шар Тоглогчоос Ногоон Чадварлаг түвшинд хүрэхийн тулд:

Дайнамо нар маш хурдацтай ажиллахыг зорьдог. Тэд бүх ажлыг өөрийнхөө нуруун дээр үүрдэг шар тоглогчийн түвшингээс ногоон баг хамт олонтой чадварлаг үр бүтээмж авчрахад бас л адармаатай санагдах нь бий. Хэт их завгүй ажиллах үедээ стратегитай бодож төлөвлөхөд асуудал тулгардаг.

Дайнамо нарт давтагддаг алдаануудын нэг классик хэлбэр нь тэд бусдаас түрүүлж бүгдийг сурч, бүгдийг хийх гэж зүтгэдэг, үүнээсээ болж багийнхантай ойлголцох, ярилцах, харилцан туслалцаа авах дээр маш их дутагдалтай талууд анзаарагддаг. Та бусдад заах завгүй, эсвэл өөр шигээ чадварлаг хүн олох хэцүү гэх мэт асуудалтай тулгарч буй нь лавтай.

Та юунд анхаарлаа төвлөрүүлж байна тэр чинь томордог гэдгийг бүү мартаарай. Магадгүй та өөрөө ур чадвар, мэдлэгийг, хэрхэн хурдан хийж болох аргуудыг эзэмшсэн байж болох юм. Тэгвэл одоо та өөрийнхөө анхаарлыг өөрийнхөө ур чадварт дангаараа бус, хэрхэн мэддэг чаддаг зүйлсээрээ дамжуулж багийн бүтээмжийг хөгжүүлэх вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй. Магадгүй танд Блэйзийн тусламж хэрэгтэй байж ч болох юм.

Блэйзүүд танд ажилдаа чадварлаг баг бүрдүүлэхэд тус болж магадгүй юм. Багтай ажиллахдаа хурдаа бага зэрэг сааруулж бүтээмжээ олон дахин өсгөхөд бүү стресстээрэй. Танай баг хамт олон ч, хамтран ажиллагсад ч бүгд таны горьдлого найдвар дээр түшиглэж ажилладаг гэдгийг санахад илүүдэхгүй.

3 алхам.

    1. Энтерпрайзаа босгох. Багаа ардаа орхиж ганцаараа бүх юмыг нуруундаа үүрдэгээ боль. Энэ нь таныг улам завгүй болгоод зогсохгүй, стратегитатай сэтгэхэд тань сөргөөр нөлөөлж байна. Өөрийн хүсэл мөрөөдөл зорилгыг Энтерпрайз бизнесийн, баг хамт олны хамтын зорилго болгож брэнд өнцөгөөс нь хар. Сайн брэндийг бүтээхэд баг хамт олон, гишүүн бүрт хамааралтайгаар ажлын хуваарийг нь тодруулж хүрэх цэгийн зорилгыг тодорхой гаргаж өг. Ажлынхаа ачааллыг багийнхаа гишүүдэд хуваарьлаж өг. Шаардлагатай бол баг хамт олныхоо чадварыг дээшлүүлэх сургалт, дадлагажуулах тал дээр цаг гарган ажилла. Магадгүй та өөрийнхөө цагийн хөлсийг өсгөсөн ч болно. Ингэвэл танд тодорхой Хувийн зорилгоо, багийн зорилгоо улирал улиралаар нь гарга. Шар тоглогчид бизнесийн загвараа өөрийн зан чанар чадвар дээр түшиглэж бүтээдэг. Ногоон чадварлаг түвшингийнхэн бизнесээ бусдын зан чанар чадвар дээр түшиглэж бүтээдэгээрээ ялгардаг. Таны бизнес санхүүгийн өндөр чадвартай болохын тулд хүчтэй удирдагчдийг татах ёстой. Тэд бүгд өөрсдийн гэсэн тодорхой үүрэг даалгавар, хариуцлага, зорилготой байх ёстой. Тэднийг олон янзын санхүүгийн урсгал авчрах хэмжээний зохицуулалтыг хийж хамтран ажиллаж сурах эх үүсвэрийг, хөл дээрээ зогсож босгох чадвараа олж авахад нь туслах.
    2. Ажлуудын хэмнэлээ олж тогтворжуулах. Байнга шинэ санаа гаргаж гүйцэтгэх явцдаа өөрчилдөг зангаа жаахан хянаарай. Баг чинь таны тэр олон шинэ санааг гүйцэхгүй. Харин Темпо, Стил нартай ойрхон ажиллаж багтаа нэвтрүүлж эхлүүлсэн үр дүнгээ өгч байгаа санаануудыг ажил амьдрал дээр нь тогтмол хэмнэл, байнгын амжилт гаргахын төлөө тулж ажилла. Бүх хүмүүс өөр өөрийн ажлын хэмнэлийг олж авах учиртай шүү. Хүн болгон юу хийж байгаагаа мэдэж, хэзээ энэ ажлынхаа үр дүнг гарахаа мэдэж, хэзээ дараагийн үе шатандаа орох ёстойгоо, өдөрт хэр хэмжээний ажил амжуулах ёстойгоо тодорхой мэдэж байх ёстой шүү. Багийн ажиллагааг тогтворжуулж сайжруулахтай холбоотой бүх төрлийн ажил сургалт, ур чадварын хөгжил, багийн гишүүд тус бүрийн харилцан уялдаатай ажиллагааг энэ алхамд зохицуулах ёстой. Энэ нь жилийнхээ багийн төлөвлөгөөг бүүр урьдчилан гаргаж ирээрэй. Багийн гишүүд бүрийн ажлын үр дүнг тодорхой хэмжээгээр дүгнэдэг, чиглэх хандлага стратегийг тодорхой зааж, баримтлах зарчим, арга барилуудыг яг тодорхой хэлэлцэж тусгаж, хэрэгжүүлэхэд боломжтой цаг хугацаа, багийн уулзалт, бүтээмж дээшлүүлэхтэй холбогдсон харилцан уялдаатай өөрчлөлт хийх харилцааны арга шугамууд бүгд тодорхой байх учиртай. Багийн гишүүдийн бие биедээ итгэх итгэл, харилцааны илэн далангүй, нээлттэй байдал танай багийн бүтээмжийг өндөржүүлэхэд тань тусална.
    3. Алхамуудаа харилцан уялдуулах. Зөвхөн өөрийнхөө ажлын хэмжээс, цагийн бүтээмжинд хэт их санаа зовж анхаарлаа төвлөрүүлээд хэрэггүй. Гаднаас орж ирж байгаа буй гадны нөөц бололцоо, бизнесийн урсгал, зах зээлийн урсгалд анхаарлаа төвлөрүүл.

Шар түвшинд тоглож үүндээ тодорхой хэмжээний нэр хүнд байр суурь олж авсан, өөрийн гэсэн орлогын эх үүсвэрийг баталгаажуулж болготлоо өөрийгөө хөгжүүлж чадсан хүмүүсийн өмнө тулгардаг хэд хэдэн асуултууд байдаг.

Үүнд,

    1. Над шиг чанартай хийчих хүн байхгүй байна. – Тэд өөрсдөө хийгээд өөрсдийн хүссэн хэмжээний чанарыг бүтээж чадахын төлөө цаг хугацаа, хөрөнгө оруулж анхаарлаа төвлөрүүлж сурсан боловч бусад хүмүүст яаж өөрийнхөө хүссэн хэмжээний чанартай ажил гүйцэтгэх талаар бодолцож, цаг хугацаа зориулж хөрөнгө гаргаж амжаагүй гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө орлох хэмжээний чадвартай хүмүүсийг бий болгохын тулд өөрийн гэсэн найдвартай чанартай юм хийх хүмүүсийг нь олж, сонгож, сургаж, чадваржуулах талаар, тэд хэрхэн өөрийн тань түвшинд чадвартай болж болох вэ гэдэг талаар зааж сургаж өгөх нь их зүйтэй.
    2. Сайн хийж чаддаг хүмүүсийн цалин хөлсийг нь би дийлэхгүй. – Шар түвшингийнхэн санхүүгийн арыг нь даах хэмжээний найдвартай төлөвлөгөө боловсруулж амжаагүй байж болно. Сайн чадварлаг хүмүүс байсан ч тэдний хөлс хүчийг нь төлөх хэмжээний стратеги боловсруулах нь таныг энэ асуудлаас гаргана.
    3. Хүмүүст зааж сургаад байх зав надад байхгүй – Магадгүй та ганцаараа бүх юмыг хийе гэвэл завгүй байгаад байдаг энэ шалтагаа үргэлжлүүлж болно. Харин багийн гишүүддээ заагаад хөгжүүлээд хүссэн хэмжээнийхээ үр дүнг гаргаад эхэлж сурах үеэс та өөрийнхөө “завгүй” байдаг ажлуудааа бусдад итгэж хариуцуулж өгөх боломжтой чадвартай болно.

Ногоон түвшин рүү шилжихийн тулд зарим нэг хувийн айдасыг ялан дийлж, бусдад итгэж харилцаж, анхаарлаа таныг цаашид ирээдүйд хөгжүүлж чадахуйц чиглэлд хандуулж эхлэх нь маш чухал. Магадгүй та зарим нэг зүйлийг ардаа тавихаас айгаад, алдахаас айгаад байж ч магадгүй. Ийм айдсаасаа болж маш олон хүмүүс ганцаараа зүтгэсээр л байдаг.

Blaze Шар Тоглогчоос Ногоон Чадварлаг түвшинд хүрэхийн тулд:

Блэйзүүд бизнесээ өөрийнхөө хүссэн зүйлсдээ, дуртай зүйлдээ зориулж бүтээсэн байх нь олонтаа. Мэдээж энэ хөтөлбөр ч бас таныг өөрийнхөө хүссэн зүйлээрээ, ур чадвартаа тохирсон бизнесийн загвараа олж авч зохиож сурахад зориулж байгаа.

Бизнесээ өөрийнхөө хүссэн дуртай юмаараа зориулж бүтээнэ гэдэг шар түвшин рүү ороход танд маш их хэрэг болсон. Харин ногоон түвшинд ороод ирэх үед та аль хэдийнэ өөрийнхөө байр суурийг, зах зээлийг таниад авсан, юу хүсч байгаагаа, яаж орлогоо бүтээх талаар тодорхой чиг мэдлэгтэй болсон.

Харин одоо яаж таны хүсэл эрмэлзэлийг тойруулж бүтээсэн тэр бизнесийн загварыг баг хамт олны хамтдаа бүтээх бизнесийн загвар хувилбар болгож хувиргах вэ гэдэг нь бидний дараагийн асуудал. Хувиараа юм хийдэг хүмүүс бусдад өгөх заавар, сургах материалын талаар тодорхой ажлын байрны талаар тодорхойлолт заавар, баримт, бусад хүмүүст хэрхэн эдгээр ажлуудыг хариуцуулж хамтран ажиллах талаар тодорхой мэдээлэл, бодлого төлөвлөгөө гаргаж сурах нь чухал.

Бизнесийн загвараа энэ удаад дахин харж чадварлаг сайн хүмүүсийг олж ажилд авахад хангалттай санхүүжилтийг хэрхэн үүсгэх талаар харах цаг энд ирж байгаа юм. Мэдээж таныг завгүй байдаг тэр олон ажлуудын цагийн хуваарийг цоо шинээр бичиж, шинээр ажилтан авах, тэднийг дадлагажуулж хийх ёстой ажлуудаа бага багаар хариуцуулах зүйлс дээр цаг гаргаад ирэх үеэс л та сая одоо шар түвшингийн тоглогчийн байр сууринаас ногоон түвшингийн чадварлаг удирдагчийн байр сууринд очиж байгаа юм.

3 алхам.

    1. Энтерпрайзаа босгох. Блэйзүүдийг асуудалд оруулдаг нэг зан бол байнга хүмүүстэй холбогдож шинэ шинэ боломжуудыг харж тэмүүлэх боловч хэт олон боломжийнхоо алийг нь ч бүрэн чанартай гүйцэтгэж чадахгүй байх тохиолдолууд олон бий. Бүх хүнд таалагдах гэж бүх төрлийн зах зээлийг хамрах гэж танилын хүрээгээ тэлэх боловч эцсийн эцэст өөрөө хамаг ажлаа хийж, түүнийгээ орлого ашигтай болгох гэж завгүй ажилладаг. Та ганцаараа бүх юмыг хийж чаддаг гэж бүү бодоорой. Багийн ажиллагаагаар бүтээмж нэмэгдүүлэх хүчтэй удирдагчдийг өөр өөр зан чанарын төлөвтэй хүмүүсээс олж хайж олоод, тэдэнд тохирсон тодорхой үүрэг даалгавар, хариуцлага, зорилготой байлгах ажлын заавар, танилцуулга бичиг баримтуудыг бэлтгэж гүйцэтгэ. Тэднийг олон янзын санхүүгийн урсгал авчрах хэмжээний зохицуулалтыг хийж хамтран ажиллаж сурах эх үүсвэрийг, хөл дээрээ зогсож босгох чадвараа олж авахад нь туслах. Санхүүгийн чадварыг бэхжүүлэхийн тулд эдгээр асуултуудыг ашиглаж санхүүгийн барьцтай төлөвлөгөө боловсруулаарай. “Зах зээлийн ямар байр сууринаас хандаж найдвартай орлоготой болгох баталгааг бий болгох вэ?”, “Хэдэн үйлчилүүлэгчид хүрч ажиллах вэ?”, “Ямар хэмжээний орлого, ашгийг бий болгох ёстой вэ?”, “Үйлчлүүлэгчид ямар үнэ цэнийг бий болгох вэ?”, “Санхүүгийн ямар тогтолцоог бий болгож, ажлын бүтээмжийг үнэлж тооцох вэ?”, “Байгууллагын соёл, дадал, сургалт, хамтран ажиллагсад, харилцааны ямар системийг ашиглах вэ?” гэх мэт. Та өөрийнхөө оюун санаа нөөц бололцоог хамгийн шилдэг үйлчлүүлэгч, хамгийн сайн үр бүтээлтэй ажиллаж чаддаг баг, хамгийн зөв арга барил стратегийг олж төлөвшүүлэхэд чиглэн ажиллаарай.
    2. Ажлуудын хэмнэлээ олж тогтворжуулах. Зөвхөн өөрийн, өөртөө зориулж ажилладаг цагийн хуваариар бүү ажилла. Багийн гишүүдийнхээ хаана ямар үе шатанд яваа, юу бүтээж байгаад ойрхон тусалж дэмжиж ажилла. Багийн бүтээмжийг сайжруулаад бизнесийн төлөвлөгөөндөө тусгаж, бүтээмжийг сайжруулах ажлуудыг хэлэлцэн сайжруулаад ажиллаарай. Блэйзүүд ихэвчлэн хүмүүсийн хийж чадах ажлын хэмжээнд хэт өөдрөг ханддаг учраас богино хугацаанд тэднийг өдөөж ажлыг эхлүүлэхэд урамтай байдаг ч, удаан хугацаанд энэ арга маань үр дүнгээ өгч чадахгүй, бодит ажлын үзүүлэлт гүйцэтгэлтэй нийцэж чадахгүй байх нь олонтаа. Тиймээс Блэйзүүд ажлын төлөвлөгөөг гаргахдаа багийн гишүүдийнхээ итгэлтэйгээр хийж чадах бүтээмжийн чадвар хурдтай уялдуулж хийвэл хамгийн тохиромжтой. Баг өөрсдийн санаанд багтсан ажлыг итгэлтэйгээр хийх үед хамгийн чадварлагаар ажлын бүтээмжийн хэмнэлээ гаргаж чаддаг. Мөн багийн гишүүддээ шийдвэр гаргаж хариуцаад дуусгах эрхийг нь олгоод өг.
    3. Алхамуудаа харилцан уялдуулах. Багийн байдал, зах зээлийн байдлыг харгалзахгүйгээр өөрийн бодсон бодлоороо бүү зүтгэ. Таны зорилго төлөвлөгөө, багийн ажил зах зээлийн байдалтай уялдах ёстой гэдгийг сана. Өөрийн ажлын төлөвлөгөө, хамтран ажиллагсадынхаа байр байдал, баг хамт олны ажлын бүтээмжтэй хослуулж ажиллах нь илүү бүтээмжтэйгээр урагшлахад тусална.

Tempo Шар Тоглогчоос Ногоон Чадварлаг түвшинд хүрэхийн тулд:

Темпо нар ерөнхийдөө аливаа ажлыг яаралгүй бусдын аясыг харж хийдэг ч, нөгөө талын бусдын төлөө бусдад үйлчлэх туслах ажилдаа илүү гарамгай, хурдан хөдөлж амжуулах нь бий. Харамсалтай нь тэд өдөр тутмын ажилдаа дарагдаж завгүй байх боловч бизнесийнхээ алсын хараа чиглэлийг алдах нь элбэг. Тэд бусдыг удирдах дургүй, туслах үүрэг гүйцэтгэхийг хүсдэг тул байнга удирдагч хайж буй шинжтэй бусдын хэлэх үгийг хүлээж, шийдвэр гаргахаа хойшлуулах ч шинж чанартай. Гайхалтай нь тэд бусдын юу хийж чаддагийг, бас бусдаас тусламж авах хэмжээний хүчтэй харилцааг бүрдүүлэх чадвартай хүмүүс. Тиймээс тэд өөрсдөө хийж чадахгүй ажлуудаа ч бусдаас тусламж гуйж амжуулах талаар бодолцож гаднаас тусламж дэмжлэг авах тал дээр ажиллавал илүү тохиромжтой.

3 алхам.

    1. Энтерпрайзаа босгох. Шар тоглогчид бизнесийн загвараа өөрийн зан чанар чадвар дээр түшиглэж бүтээдэг. Ногоон чадварлаг түвшингийнхэн бизнесээ бусдын зан чанар чадвар дээр түшиглэж бүтээдэгээрээ ялгардаг. Таны бизнес санхүүгийн өндөр чадвартай болохын тулд хүчтэй удирдагчдийг татах ёстой. Тэд бүгд өөрсдийн гэсэн тодорхой үүрэг даалгавар, хариуцлага, зорилготой байх ёстой. Тэднийг олон янзын санхүүгийн урсгал авчрах хэмжээний зохицуулалтыг хийж хамтран ажиллаж сурах эх үүсвэрийг, хөл дээрээ зогсож босгох чадвараа олж авахад нь туслах.
    2. Ажлуудын хэмнэлээ олж тогтворжуулах. Үр дүн өгөхгүй байгаа, эсвэл өөрийнхөө хийж чадахгүй ажлуудыг овоолохгүйгээр жагсаалтаасаа хас. Шаардлагатай гэсэн багийн ажлын хуваарийг өсгө. Өдөр тутмын завгүй ажилдаа дарагдаж бус алсын зорилгодоо тохируулж ажлаа хуваарьла. Хэрэгцээгүй, чухал бус ажлуудыг бүү хий. Оронд нь таны бизнест үнэ цэнэтэй чухал ажлуудыг л хийх ажлынхаа жагсаалтанд, багийн ажлын бүтээмжинд хуваарь оруулж өг. Шар түвшингийн хүмүүс юмыг хэт ихээр нь овоолж бизнесийнхээ моделийг хүн ойлгоход хэцүү болгох тал анзаарагддаг. Харин үүний оронд маш энгийн бизнесийн загвар гаргаж, түүнийгээ хийхэд хялбар загвар болгож өгөөрэй. Багийн гишүүдийн бие биедээ итгэх итгэл, харилцааны илэн далангүй, нээлттэй байдал танай багийн бүтээмжийг өндөржүүлэхэд тусална.
    3. Алхамуудаа харилцан уялдуулах. Хийх ажлынхаа стратегийг урьдчилан тодруул. Зах зээлдээ уялдахгүйгээр  Та багийн гишүүдийн хийж буй бүх үйл ажиллагааг хамтад нь үе шаттай алхам болгон, өдрөөр, сараар, улиралаар, тодорхойлон гаргаж өгөх нь гайхалтай үр дүнгийн гол түлхүүр байгаа юм.

Steel Шар Тоглогчоос Ногоон Чадварлаг түвшинд хүрэхийн тулд:

Стилүүд ихэвчлэн ажилын байранд маш тогтвортой ажиллах нь элбэг таардаг. Тэд системийн эсвэл нарийвчилсан ажлын зохион байгуулалт, тооцоо анализ хийхдээ сайн атал, зөв юм хийх гэж, төгс юм хийх гэж хамаг оюун санаагаа гашилгадаг. Тиймээс тэд томоор юмыг харж чадахгүй, алсын хараагаа тодруулж чадахгүй хийж буй тоо баримт, ажлын ачаалалдаа дарагдах нь бий. Стилүүд шар түвшинд боломжийн орлоготой байсан ч зах зээлийн хөдөлгөөн өөрчлөлтөнд амархан төөрөх аюултай.

3 алхам.

    1. Энтерпрайзаа босгох. Юмыг төгс болгох гэж хичээдэг зангаа хорих аргад суралцаарай. Бизнесийнхээ бүх талбарын асуудлыг хянаж шалгах гэж бүү өөрийгөө зовоо. Хуучин тоо бичиг баримтуудад хорогдох нь ирээдүйд өсөх өсөлтийг хойш татахад нөлөөлдөг. Танд тохирсон зах зээлд үнэ цэнэтэй эрэлт хэрэгцээтэй салбарт санхүүгийн ашигтай бизнесийн загварыг сонгож зах зээлд нэвтрүүлэх судалгаа хий.
    2. Ажлуудын хэмнэлээ олж тогтворжуулах. Хэт анализ хийж, хэт их тоо баримт цуглуулж өөрийгөө стресстүүлээд хэрэггүй. Юмыг нарийвчилж харж чаддаг чадвараа ашиглаад багийн гишүүн болгон юунд илүү өдөөгдөж, яаж ажиллахад хамгийн дуртайг нь мэдэж аваад түүнд нь тохирсон ажлын хуваарийг гаргаж өг. Мэдээж та тооцож чаддаг, аливаа ажлын хэмжээсийг тодруулахдаа сайн хүн болохоор хүн болгоны ажлын хэмжээг тодорхой болгож, үүнд хяналж тавьж чадах бүрэн чадвартай. Мэдээж таныг ялалтанд авчирч стратеги гаргахад тусалж тантай зэрэгцэн алхаж чадах хүн бол Дайнамо. Тэдний тусламжтайгаар алсын хараа зорилгодоо тохирсон бодит амьдралд хэрэгжүүлэхэд тохиромжтой ажлын тогтмол хэмнэлийг тодруулаад үзээрэй. Та систем гаргаж бүтээхдээ сайн, бас тэр системээ олшруулж автоматжуулах аргыг нь ч олж харж чадах чадвартай шүү дээ.
    3. Алхамуудаа харилцан уялдуулах. Дотогшоо төвлөрч анхаарлаа төвлөрүүлээд хэрэггүй, гадаад ертөнц баг хамт олон, зах зээлийн эргэлт хөдөлгөөнд хэрхэн зохьцож ажиллах талаар анхаарлаа төвлөрүүлээд үз. Та багийн гишүүдийн хийж буй бүх үйл ажиллагааг хамтад нь үе шаттай алхам болгон, өдрөөр, сараар, улиралаар, тодорхойлон гаргаж өгөх нь танд тустай

Шар түвшингээс Ногоон руу шилжих 3 арга.

Баялагийн томъёололыг та санаж байгаа байх.

БАЯЛАГ = ҮНЭ ЦЭНЭ х СОЛИЛЦОО

Хамтран ажиллагчдаа сонгохдоо та доорх 3 өөр хувилбараар хамтран ажиллах нөхцөлөө сонгох боломж байгаа.

    1. Зардал дээр тулгуурласан хүмүүс
    2. Орлого дээр тулгуурласан хүмүүс
    3. Ашиг дээр тулгуурласан хүмүүс

Одоо тус тусд нь задалж үзье.

Зардал дээр тулгуурласан хүмүүс. Энэ нь та хүмүүсийг ажилд авч цалинжуулна гэсэн үг. Тэднийг ажиллуулахын тулд та тодорхой хэмжээний зардал гаргаж цалингийн хэлбэр төлбөр төлнө гэсэн үг. Энэ нь ихэнх Монголчуудын мэддэг уламжлалт арга байгаа. Таны бодлоор энэ хүн танай баг, ажлын бүтээмжинд тодорхой ажил хийж үнэ цэнэтэй хувь нэмэр оруулна гэж тооцоолж байгаа. Тэднийг ажилд авахаасаа өмнө та эхлээд яаж орлогоо өсгөх билээ гэдгээ бодолцож, тэдний цалинд төлөх мөнгөө урьдчилан бэлтгэж, урьдчилан тооцоолж байж зардал тулгуурласан хүмүүстэй хамтран ажиллахаар тохирно. Шар түвшинд ажиллаж эхлэх үедээ та аль болох зардал дээр тулгуурласан хүмүүсийг ажилд авахдаа болгоомжтой хандах ёстой. Зардал дээр тулгуурласан хүмүүсийг та Үндсэн призмийн түвшингүүдээс олж авч, цалин, эсвэл тодорхой хэмжээний төлбөрийг хийж буй ажлын үйлдэлүүд, гүйцэтгэлийн байдал дээр тооцоолж олгоно гэсэн үг. Та магадгүй энэ аргаар Үнэ цэнийг бүтээж мөнгө хийх аргаа хурдан олох шаардлагатай тулгарч байна.

Орлого дээр тулгуурласан хүмүүс. Энэ хүн яг тан шиг шар эсвэл ногоон түвшингийн өсөлттэй явж буй хүн эсвэл бизнес байж болно. Тэд тантай хамтран ажилласнаар тодорхой хэмжээний орлогын ашгийг хуваалцах зорилгоор ажиллаж болно. Тэд таны үнэ цэнийг хэрхэн орлого болгож хувиргахаа мэддэг эсвэл танд ямар ч зардалгүйгээр орлогын хэмжээг өсгөх борлуулалтын нөлөө үзүүлэхэд хувь нэмэр оруулах учиртай. Бүх төрлийн маркетингийн эсвэл борлуулалтийн сүлжээнүүд ингэж ажилладаг. Дистрибютерүүд, борлуулалтын салбар дэлгүүрүүд ч бас яг ийм аргаар хамтран ажилладаг. Борлуулалт хийнэ, орлогын тодорхой хэмжээний ашгийг авна. Борлуулж чадахгүй бол тухайн бараа бүтээгдэхүүнийг буцааж өгнө. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та тодорхой ҮНЭ ЦЭНЭ-ийг бүтээж тэд түүнийг нь СОЛИЛЦОО хийж байна гэсэн хэлбэр. Ийм аргаар та өөрийн мөнгөн урсгалын хэмжээг олон дахин өсгөнө гэсэн үг.

Ашиг дээр тулгуурласан хүмүүс. Баялаг бүтээж чадах, таны түвшин өндөрсөх тусам та ашиг дээр тулгуурласан хүмүүстэй олон уулзах болно. Ийм хүмүүс ашигтай бизнесийн  аргыг мэддэг, баг яаж бүрдүүлэхээ мэддэг, орлогын тодорхой түвшинд хүргэхээ мэддэг хүмүүс байгаа. Энэ хүмүүс ҮНЭ ЦЭНЭ яаж бүтээхээ ч мэддэг, СОЛИЛЦОО яаж хийх ёстойгоо ч мэддэг. Гол асуудал нь, ийм хүмүүс ихэвчлэн өөрийн бизнесээ эрхэлж явуулдаг эсвэл ногоон түвшингийн хэд хэдэн бизнестэй, багууд бүтээж чаддаг тул та тэдэнтэй хамтран ажиллах үнэ хөлс нь та төлж чадах хэмжээнээс харьцангуй их. Баялаг бүтээх томъёололыг ашиглаж, ашиг дээр тулгуурласан хүмүүсийг татаж бизнесийнхээ ҮНЭ ЦЭНЭ, СОЛИЛЦООГ ихэсгэж баялагийг бүтээж сурах нь танд асар том амжилтуудыг богино хугацаанд авчрах хурд, эрч хүч, нөөц бололцоог нэмэгдүүлнэ.

Баяжина гэдэг та хэр их мөнгөтэй болохыг хэлдэггүй. Бүх мөнгөө алдсан ч танд юу үлдэв гэдгээр л Баялаг бүтээгддэг. Баялаг бол таны туулж өнгөрүүлсэн туршлагын зам, холбоос, цаг мөч, нөөц бололцооний гарц боломжууд, зах зээл дэх хувь хүний брэнээр илэрч харагддаг.

Тийм ч учраас Баялаг бүтээх дээд түвшин рүү ахих нь маш чухал. Та дээгүүр түвшингийн хүмүүстэй хамтран ажиллахаасаа өмнө өөрийн хөдөлмөрөөр тухайн түвшин рүү ахих эрхээ олж авах ёстой. Улбар шар түвшингийнхэн орлого дээр болон ашиг дээр тулгуурласан хүмүүстэй хамтран ажиллах эрхээ олж аваагүй байгаа.

Шар түвшингийнхэн орлого дээр тулгуурласан хүмүүстэй хамтран ажиллах эрхээ олж авсан ч, ашиг дээр тулгуурласан хүмүүстэй хамтран ажиллах эрхээ хараахан олж аваагүй байгаа. Ногоон түвшингийнхэн харин хамгийн сайн зардал дээр болон ашиг дээр тулгуурласан хүмүүсийг татаж авах эрхээ олж авсан.

Цэнхэр түвшингийн тоглогчид ашиг дээр тулгуурласан хүмүүсийг татаж өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын болон энтерпрайзын эрүүл чийрэг тогтвортой урсгалыг бүтээж чадсан.

Энэ бол санхүүгийн эрх чөлөөнд хүрэх өсөлтийн түлхүүр юм. Танд олон янзын санхүүгийн урсгалыг бүтээх багийг удирдах ёстой.

Энэ нь таны хувьд юу гэсэн үг вэ? Та зардал дээр тулгуурласан хүмүүстэй ажиллаж байна уу? Эсвэл та орлого дээр тулгуурласан хүнтэй ажиллаж эрсдэлээ ч, ашгаа ч хуваалцаж түвшин ахиж байна уу? Та ямар ҮНЭ ЦЭНЭ бүтээж, ямар эрсдэлийг хариуцлагыг үүрч байгаагаа тодорхойлж гаргах ёстой гэдгээ мэдэж байгаа байх.

4 ТӨРЛИЙН БИЗНЕС

4 өөр төрлийн зан чанартай хүмүүс өөр өөр зүйл дээр илүү амжилттай ажилладаг талаар бид урьд нь ярилцсан байгаа. Тэгвэл энэ 4 өөр хүн маань ямар төрлийн бизнес эрхэлвэл илүү амжилттай байж болох магадлалтай вэ? Хэрэв та өөрийн бизнесийн чиглэлээ, арга барилаа сонгож амжаагүй бол энэ арга танд тус болно гэдэгт итгэлтэй байна.

Шар түвшингийнхэнд гардаг бас нэг том асуудлуудын нэг нь төрөлхийн авъяастай зүйлдээ тохирох бизнесийн төрлөө заримдаа буруу сонгох, бизнес хийх явцдаа сонирхол буурч, шантарч, хагас дутуу байдалд гацаж зорилгоосоо няцаж ухарч эхэлдэг. Бүх төрлийн бизнесүүдийг дотор нь 4 ангилдаг. Бүтээгдэхүүн дээр төвлөрсөн, Зах зээл дээр төвлөрсөн, Байршил дээр төвлөрсөн, Гүйлгээн дээр төвлөрсөн гэж. Эдгээр 4 янзын энерги нийлээд экологийн бүрэн системийг бүрдүүлдэг. Үүний хүчинд ямар ч салбар 4 улиралийн эргэлтийн хөдөлгөөнд орж нэг төрлийн энергиэс нөгөө төрлийн энерги рүү хүч чадал нь шилжиж харилцан уялдаатай хөгжиж байдаг.

Та нэг төрлийн бизнесийг амжилттайгаар авч явж хэрэгжүүлдэг бол өөр төрлийн бизнесийн загваруудыг өөр хүмүүс илүү гарамгай бүтээх чадвартай байж болно. 

Одоо эдгээр 4 төрлийн бизнесийг жаахан нэмж тайлбарлая.

Dynamo бизнес бол Бүтээгдэхүүн дээр төвлөрсөн.

Хаврын улиралын энерги, ямар ч салбарт, шинэ бүтээл, инновац хийж хөрөнгө оруулж эхэлсэн бүхэн удирдан жолоодогчийн суудалд залардаг. Эдгээр бизнесүүдийн онцлог хэдэн ширхэг бараа бүтээгдэхүүн зарах, хэдэн хүнд хүртээл болгохоор тооцоолж эхлэхээс бүх юм эхэлдэг.

Хувь хүний хөгжлийн зах зээл дээр Напелион Хилл, Дэйл Карнеги, Тони Роббинс, Стевен Ковэй нар үе үеийн улиралдаа тохирсон цоо шинэ ҮНЭ ЦЭНЭ бүхий бүтээлийг бүтээж, түүнтэйгээ тохирсон хэмжээний урьд нь байгаагүй өндөр хөлс төлөхүйц бүтээгдэхүүнийг бий болгож байсан.

Тэдний ачаар хувь хүний хөгжлийн зах зээл дахин нэг улиралаар ахиж, далайцтай хөгжсөн. Энэ хүмүүс бүгдээрээ Дайнамо. Дайнамо нар юмыг шинээр удирдаж эхлүүлэх үедээ гайхалтай удирдан дагуулагчид байж чаддаг.

Тэд бүтээгдэхүүн дээр төвлөрсөн бизнес бүтээхдээ илүү ихээр гялалздаг. Өсөлтийн ийм хүчтэй үедээ тэд зах зээл дээр төвлөрсөн бизнестэй хамтран ажиллаж бусад 2 төрлийн бизнесийн төрөлийн нөөц бололцоог татаж оролцуулж чаддаг.

Blaze бизнес бол Зах зээл дээр төвлөрсөн.

Зуны улиралын энерги, үнэ цэнэтэй бараа бүтээгдэхүүн бүтээгдсэний дараа зах зээлд төвлөрсөн бизнес рүү энерги шилжиж эхэлдэг.

Зах зээл дээр байгаа олон янзын бүтээгдэхүүнүүд өрсөлдөж, сонголтууд ихсэх үед хүмүүс зөвхөн өөртэйгөө ижил хүмүүс, олон нийтийн өргөн хэрэглэж буй хамгийн найдвартай, хамгийн сүүлийн үеийн гэсэн бүтээгдэхүүнүүдийг л олж авахыг хүсдэг. Тиймээс зах зээл дээр төвлөрсөн бизнесийн загвар хэдэн бүтээгдэхүүн зарж байгаа дээр биш, хэдэн хүнд хүрч, хэдэн үйлчлүүлэгчийн тоотой байгаагаас маш их шалтгаалж өөрчлөгддөг.

Хувь хүний хөгжлийн салбар зуны улиралд шилжиж, үйлчлүүлэгчиддээ байнга үнэ цэнэтэй бараа бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэхийн тулд entrepreneur нэтворкүүд, уулзалт ярилцлага зохион байгуулдаг, олон нийтийн, бизнесийн клубууд, сүлжээний бизнес байгууллагууд бий болж хамтран ажиллаж эхэлсэн. Блэйзүүд зуны улиралд өсөн цэцэглэдэг. Тэд багийн ажиллагаа бүрдүүлж, үйлчлүүлэгчдээ харилцахдаа гарамгай чадвартай. Тэд үйлчлүүлэгчдээ юу хүсдэгийг нь маш сайн мэддэг.

Үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ сонирхолд нийцүүлж бараа бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах нь тэдэнд хамгийн шилдэг бизнесийн арга барил. Тэд өөрсдийн бизнесийг тогтвортой өсгөхийн тулд тодорхой байр байршил дээр харилцаагаа эрчимжүүлэх хэрэгцээтэй тулгардаг. Хүсвэл нь тэд хэд хэдэн газар байршиж сүлжээний цар хүрээгээ тэлэхийг эрэлхийлдэг.

Тэдний хувьд үйлчлүүлэгчийн тоо өсөх тусмаа бизнесийн хэмжээ цар хүрээ өсч байна гэсэн үг. Үйлчлүүлэгчиддээ хэрэгцээтэй үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээг байнга хүргэж өгөхийн тулд сар тутмын орлогоо олох эх үүсвэрийг тавих нь хамгийн боломжийн зөв загвар. Тухайлбал, гишүүнчлэлийн хураамж, борлуулалтын хувь, клубийн хөтөлбөр гэх мэт.

Tempo бизнес бол Байршил дээр төвлөрсөн.

Намрын улиралын үед бүх юмс ургацаа хураадаг, цуглуулдаг. Нөөц бололцоо, ургац, хураамж бүх юм нэг дор цуглаж байршдаг. Олон олон нийтийн байгууллагууд, клубууд, сүлжээнүүдийн уулздаг цуглардаг газар байршил. Зах зээл төвлөрсөн бизнесүүдийн туслалцаа авдаг газарууд, зах зээл, дэлгүүр, зочид буудал, барилга байгууламж, комплекс төвүүд гэх мэт. Тэдний бизнесийн хэмжээс бол хэдэн хүнд үйлчлэхэд биш, хэр том багтаамжтай гэдгээрээ бизнесийн цар хүрээ, амжилтыг тодорхойлдог.

Хэр том талбайтай, хэдэн м2-аар хэмжигдэж болно. Хэр олон зах зээлд төвлөрсөн бизнесүүдийг та багтааж чадаж байна түүгээрээ өөрийнхөө чадвар агууламжийг тодорхойдог. Үл хөдлөх хөрөнгө, ресторан, зочид буудал, эмнэлэг, хөрөнгийн бирж гэх мэтчилэн. Темпо нар суурин байршилд байхдаа хамгийн сайн цуглуулж хуримтлуулж чаддаг. Та ямар ч зах зээлд ажиллаж бай хамаагүй төв байршилд багийнхаа ажлыг тогтворжуулж амжилттай ажиллаж чаддаг.

Steel бизнес бол Гүйлгээн дээр төвлөрсөн.

Өвлийн улирлын энерги ирэхэд байршил дээрээ тогтвортой байгаа бизнесүүдээс гүйлгээний бизнесийн зах зээл рүү шилжиж эхэлдэг. Энэ бол бүх хүмүүс зах зээл дээр хөдөлж буй улирал. Бүгд бүтээгдэхүүнээ мэддэг, бүгд өөр өөрийн гэсэн харъяалал олон нийтийн хамт олонтой, уулздаг газар тодорхой, хүн болгон үр ашигтай хямд үнийг сонирхож байх үе.

Хувь хүний хөгжлийн зах зээл өвлийн улиралд шилжээд ирэх үед гүйлгээн дээр төвлөрсөн бизнесүүдийн систем дахин нэг түвшинд өсч эхэлсэн. Тэд систем бүтээж, ажиллагааг илүү хурдан, илүү тогтвортой, илүү найдвартай, илүү их хэмжээгээр болгохын тулд сэтгэж ажилладаг.

Тэд ихэвчлэн тээвэрлэх, шилжүүлэх үйлчилгээ эрхэлдэг. Жишээлбэл, FedEx, UPS, Google, Youtube гэх мэт. Тэдгээрийн ажлын амжилт нь гүйлгээний хэмжээ, урсгалаар тодорхойлдог. Орчин үеийн технологи интернет ашиглаж хувь хүний хөгжлийн салбар гэхэд л өвлийн улиралд шилжин орохдоо, блог, youtube, ном, podcast гэх мэт рүү шилжиж орсон.

ХҮн болгон ухаалаг, хялбар аргаар өөрийн хэзээ юунд хэрэгцээтэй хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртэхийг хүсч байгаа. Та бидний мэдээлэл хүртэж буй сувгууд бүгд Стил-үүдийн хийсэн ажлын үр дүн гэсэн үг. Стил-үүд гүйлгээ эргэлт, зөөвөрлөх, системчлэх, автоматжуулах, олон янзын мэдээллүүдийг шилжүүлэн хувиргах үедээ од мэт гялалзаж чаддаг.

Ногоон түвшин рүү орохоосоо өмнө доорх хэдэн зүйлсийг бүгдийг нь хийсэн эсэхээ шалгаарай.

Энтерпрайзаа босгох.

а. Бидэнд үйлчлүүлэгчдээ болоод нөөц бололцоогоо татахад нөлөөлөхүйц сэтгэл татам онцгой Энтерпрайзын зорилго, амлалт бий. Тийм Үгүй

б. Бидэнд Багийн чиглэл зорилгыг тодорхой гаргаж бүтээмжийг тогтворжуулж чадах чадварлаг удирдлагын бүтэц бүхийн бизнесийн загвар бий. Тийм Үгүй

в. Би санхүүгийн тодорхой зорилго, хүрэх ажлын тодорхой хэмжээстэй компанийг удирдахын тулд удирдлагийн баг хамт олныг сонгож хүчирхэгжүүлж чадсан. Тийм Үгүй

Ажлуудын хэмнэлээ олж тогтворжуулах.

г. Бид улиралаар тогтмол хэмнэлтэйгээр төлөвлөсөн төлөвлөгөө, урамшуулалын систем, төсөлүүд, гүйцэтгэлийн үйл явцуудыг хянаж чаддаг. Тийм Үгүй

д. Багийн гишүүд өөр өөрийн ажлын өдөр тутмын, долоо хоногийн ажлын урсгалыг зохицуулах явцад, би өөрийн гэсэн урсгалын хэмнэлтэй. Тийм Үгүй

е. Бид бүх ажлын бүтээмжүүдийг хэмждэг тодорхой хэмжүүрийн системтэй, түүнийгээ урьдчилан төлөвлөж төлөвлөгөөнийхөө дагуу баримталж ажиллаж чаддаг. Тийм Үгүй

Алхмуудаа харилцан уялдуулах.

ё. Бид багийн зан чанар төрөлхийн авъяас чадварыг харгалзаж, түүнд нь тохирсон ажлын байр хариуцлагыг тодруулдаг бөгөөд бүгд өөр өөрсдийн онцлогын давуу чанар чадварыг давуу байдалд ашигладаг. Тийм Үгүй

ж. Бид өөрсдийн өсөлтийн хэм хэмнэл байгаа түвшингээ маш сайн ойлгодог, түүндээ тохирсон давтамжтай хэмнэлийн Энтерпрайзийг бид сайн ойлгож мэддэг. Тийм Үгүй

з. Бид улиралын чанартай гүйцэтгэл, урамшилын менежментээ хийдэг, салбарынхаа хөгжлийн үе шатыг тодорхой ойлгож чаддаг. Тийм Үгүй

Дасгал 9. Тоглогч сэтгэлгээнээс баг бүрдүүлэгч сэтгэлгээнд хүрэх нь

За одоо бид Баялагийн цамхагийн 9 түвшингийн 5 дахь түвшинд хүртэл нь нарийвчлан судалж тус бүрийн түвшингээс хэрхэн дараагийн түвшинд хүрэх арга барилуудыг ярилцлаа. Харин үлдсэн түвшингүүдийн талаарх илүү мэдээллийг та Roger James Hamilton-ы сургалтын материалуудаас олж авч суралцаарай. Энэ хөтөлбөрийн зорилго бол таныг 4 дэх түвшин буюу Ногоон чадвартан түвшингийн хэмжээнд ажиллаж бизнесийн хөлөө олж авахад тань зориулсан тул би танд өнөөдөр шууд хэрэглэгдэхээргүй илүүц мэдээлэл материалыг оруулж толгойг тань эргүүлэхийг хүсэхгүй байна.

Энэхүү дасгал нь таныг Баялаг бүтээх 9 түвшингийн Тоглогч сэтгэлгээний түвшингээс Баг бүрдүүлэгч сэтгэлгээг бий болгож, дараагийн түвшинд үе шаттайгаар хөгжих арга барилыг эзэмшихэд тань зориулсан болно.

Тоглогч түвшин бол та өөрийн чадварыг ашиглан хувиараа бизнес хийж үзэж, зах зээл юу хүсч байгааг мэдэрдэг болсон, таны зах зээлд бий болгож санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн танилцуулж өсгөх арга барилаа олсон тийм сэтгэлгээний түвшинг хэлдэг.

Таны ганц зовлон бол та магадгүй бүх зүйлийг өөрөө хийж, амжихгүй голд нь стресстэж байгаа бөгөөд үүнийгээ хялбаршуулахын тулд чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлж өөрийн хийж чаддаг ажлуудыг баг хамт олны хүчээр олшруулах сайжруулахыг хүсч байгаа явдал юм.

Тоглогч түвшингээс баг бүрдүүлэгч сэтгэлгээнд хүрэхэд таны хэрэгжүүлэх ёстой 3 алхам бол,

  1. Бизнесээ бүтээ. Тоглогч сэтгэлгээгээр сэтгэж байгаа хүмүүс ихэвчлэн өөрийн зан чанарын төлөв авъяас чадвар дээрээ тулгуурласан байдаг бол баг бүрдүүлэгч түвшинд хүрэхдээ та бизнесээ яавал надгүйгээр хийж болох аргачлалтай, хялбархан зөв ажиллахуйц системтэй болгох вэ? гэж бодох шаардлагатай тулгарч байна. Таны бүтээсэн бизнес таны оролцоогүйгээр хэд хэдэн төрлийн бизнесийн төслүүд явуулдаг болох ёстой.
  2. Хэмнэлээ сайжруул. Тоглогч сэтгэлгээнээс гарахад итгэл найдвартай чадварлаг багийг бүтээж, багийн бүх ажиллагааг тодорхой болгож жилийн өмнөөс бүхнийг төлөвлөж улиралын чанартай бүх ажлын хэмжээс үр дүнг тодорхой болгосон байх учиртай.
  3. Системжүүл. Тоглогч сэтгэлгээнд байхдаа та хийх явцдаа шийдвэр гаргадаг байсан бол, баг бүрдүүлэгч сэтгэлгээнд бта бүх юмыг урьдчилан төлөвлөж, нэг хүн бүх юмыг хийдэг биш, нилээн хэдэн хүний хийдэг юмсыг хооронд нь авцалдуулж хамтын үр дүн гаргах систем бүтээнэ гэсэн үг. Багийн хоорондох ажлын уялдаа холбоог сайжруулах нь таны хамгийн чухал. Энтерпрайз бизнес бүтээх 8 үе шат алхамуудыг ашиглан багийн үйл ажиллагааны системийг сайжруулах боломж танд бий.

Магадгүй та тоглогч түвшингийн сэтгэлгээгээр сэтгээд олон жил өөрийн гэсэн арга барилтай болсон, түүндээ сэтгэл хангалуун байж ч болно.

Баг бүрдүүлэгч сэтгэлгээ рүү ороход магадгүй амаргүй байхыг ч үгүйсгэхгүй. Доорх төрлийн асуудлууд танд бодогдоод энэ байдлаас гарахад хэцүү санагдаж болох юм.

    1. Над шиг сайн ажилладаг хүн олдохгүй байна.
    2. Чадвартай сайн хүмүүсийн хөлсийг би дийлэхгүй байна.
    3. Надад хүмүүст зааж сургах зав зай байхгүй.

Таны төрөлхийн зан чанар, авъяас, туршлагаас шалтгаалж энэ түвшин рүү шилжих арга өөр өөр байж ч болно.

Мэдээж дээрх 3 асуудал бэрхшээлийн аль алийг нь давж гарах боломжууд байгаа гэдгийг та мэдэж байгаа.

ДАСГАЛАА ХИЙХ

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та өөрийн эрхлэх бизнесийн төрлөө сонгосон уу?
  3. Энэ гайхалтай олон хичээлүүдэд суралцаж, дасгалуудыг ажилласнаар танд гарч буй бодит үр дүнгүүдээ нэрлэнэ үү.

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »