Blog

HomeMoney MindsetMMM4L01. Ид шидийн оюун ухаан

MMM4L01. Ид шидийн оюун ухаан

ИД ШИДИЙН ОЮУН УХААН

“Модуль 4. Мөнгөний Өсөлтөө Төлөвлөхүй” энэ модуль бол үнэхээр таны амьдралын ирээдүйд хаана очиж юу хийж, ямар амьдрал туулахыг шийдэх өдөр тутмын амьдралыг хэрхэн зохицуулж сурах талаар танилцуулах болно.

Бид жинхэнэ утгаараа таны тархинд, сэтгэхүйд юу өрнөөд, яаж таны тархи ажиллаж байгааг мэдэж танилцах гайхалтай үе дээр ирчихээд байна.

Таны тархи, оюун санааны цар хүрээ хязгааргүй. Та бод доо, та цоо шинэ Мерседес Бенз-тэй гэж бодъё. Тэр хүчтэй гоё шинэ машин авчихаад, энергийг яаж ашиглахаа мэдэхгүй цас бороонд зэврүүлж зогсоохыг хүсэхгүй. Хэсэгхэн хугацааны дараа таны тэр үнэтэй машин, бороо шороонд идэгдэж, гудамжны тонуулчдын гарт өртөх нь ойлгомжтой. Тэр бүү хэл удаан ашиглахгүй, хүчтэй машинаа жолоодож мэдэхгүй удах юм бол бүүр ч аюултай. Машин чинь зэвэрч, идэгдэж, тэр бүү хэл асахаа болихыг ч үгүйсгэхгүй.

Эсвэл та тэр гоё машинаа жаахан жолоодоод сурчихлаа гэж бодъё. Хүрэх замаа мэдэхгүй, зорих газар чинь хол биш бол гэрийн хаяа тойрохтой адилхан. Ийм гайхалтай хүчтэй энергитэй, гоё шинэ машин уначихаад хоёрын хооронд хов жив бодож, хэрэгтэй хэрэггүй аар саархан юманд шаналж явна гэдэг бол яг л тийм гоё машин уначихаад гэрийн хаяа тойроод эргүүтсэн мал шиг мунгинахтай яг адилхан.

Ийм гоё машинаараа та аялалд гарахыг хүсэхгүй байна гэж үү? Мерседес Бенз уначихаад хүрье гэсэн газартаа хүрч, амьдралын сайн сайхныг мэдрэх үнэхээр гайхалтай биш гэж үү? Та мэдээж ийм мундаг чадалтай машинтай болчихоод ингээд зугаалахыг хүсч байгаа.

Харамсалтай нь ихэнх хүмүүс өөрийн Мерседес Бензний жинхэнэ чадал чансааг ашиглаж чаддаггүй. Хүссэн газраа очиж, амьдралын таатай сайхан аялалд хэзээ ч гардаггүй.

“Мерседес Бенз гэж юу яриад байна вэ гэвэл таны сэтгэлгээ оюун санаа, таны оюун санаа, таны тархи, яг л цоо шинэ Мерседес Бенз шиг л хүчтэй. Та бид эхээс төрөхдөө л яг ийм хүчтэй энергитэй, гайхалтай том аялалд урьсан тийм л хүчтэй Мерседес Бенз шиг чадалтай сэтгэх чадалтай, энерги эрч хүчний үүсвэл болсон тархи оюун ухааныг залж яваа.

Хүний тархины бүтцийг олон жил судалсан, сэтгэлгээний Mindmap бүтээгч Tony Buzan-ы хэлснээр таны тархины 1 эд эс тус бүртээ 20000 бусад эд эсүүдтэй холбоотой ажилладаг.

Тархины дотор байгаа молекулын тоо бүхэл бүтэн ертөнцийг шингээх хэмжээний агуу том, гайхалтай сүлжээтэйгээр мэдээллийг дамжуулдаг. Хүмүүс ийм гайхалтай тархийг хэтэрхий энгийн жижиг зүйлд зориулдаг.

Дундаж хүмүүс тархиныхаа нөөц чадвараас дөнгөж 2%-ыг нь л ашигладаг. Үлдсэн 98% нь хэзээ нэгэн өдөр хэрэгтэй гэж бодогдоод хүлээгдээд байж байдаг. Гэхдээ ихэнх нь хэрэглэдэггүй. Энэ модуль таныг үлдсэн 98%-ийнхаа чадварыг яаж ашиглахыг зааж өгөх болно.

Эцэг эх чинь нас барахаасаа өмнө танд 1 тэрбум төгрөг өвлүүлж үлдээсэн атал та түүнийг нь огт мэдээгүй 2 сая төгрөгийг нь л бүхэл бүтэн амьдралдаа ашиглахтай зүйрлүүлж хэлж болно.

Тархиа та их ашиглах тусмаа тархи тань хурдан сэтгэдэг бүтээлч болно. Тархиний идэвхжил сайжрах тусмаа амьдралаасаа таашаал авах нь ихэсч, аливаа асуудлыг богино хугацаанд шийдэх чадвартай болно.

Жишээлбэл, гадаад хэлийг анх сурахад хэцүү, хоёр дахь гадаад хэлээ сурахад анхныхаасаа харьцангуй хялбар. Гурав дахь хэлээ сурахад хүн төрөлхийн хэл сурах авъяастай мэт маш хурдан юмсыг хооронд нь харьцуулж маш хурдан үг тогтоох чадвартай болсноо мэдэрч эхэлдэг.

Түүнтэй адилхан ямар ч юмыг сурахад таны оюун санаа, тархинд буй эд эсүүд хоорондоо хэр их мэдээлэл солилцоно тэр хэмжээний хурдан сэтгэлгээг бүтээж бий болгож сурах нь гайхалтай.

Таны тархинд ийм их нөөц бололцоо чадвар байхад хүмүүс яагаад өдий хэр нь мөнгөнд санаа зовж мөнгөний төлөө олон жилээр хөдөлмөрлөж явдгийг та гайхаж магадгүй.

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та өөрийнхөө тархийг бүрэн дүүрэн ашиглаж сурахын тулд юу хийж байна вэ?
  3. Төсөөлснөөсөө ч илүү чадвартай гэдгээ ихэвчлэн ямар зүйлийг хийх үед мэдэрдэг вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »