Blog

HomeMoney MindsetMMM4L02. Mindmap

MMM4L02. Mindmap

MINDMAP буюу ОЮУНЫ ЗУРАГЛАЛ

Хүний оюун ухаан тархийг судлаад эрдэмтэн Тони Бузаны гаргасан оюуны зураглал хэмээх энэ аргачлал үнэхээр хүний сэтгэхүйн газрын зураг л гэсэн үг. Энэ оюуны зураглалыг хийсний ачаар олон мянган хүн асар том цар хүрээтэй мэдээ мэдээллийг багцалж ойлгож, сэтгэж, бүтээж, боловсруулж чадах боломжтой болсон байгаа.

Уламжлалт сургалтын арга үнэндээ хүний тархины нөөц бололцоог хааж боосон хүчилж барьсан аргачлалтай. Дэс дараалуулж юмыг бид сэтгэдэггүй, харин хүний тархи нэг бодлоос нөгөө бодол руу үсчиж, нэг сэдвээс нөгөө сэдвийг ургуулан боддог төрөлхийн бүтээлч. Ийм бүтээлч сэтгэхүйг уламжлалт аргууд дэмжиж туслах хөгжүүлэх чиглэлд гаргаж чадаагүй учраас бид багаасаа хүүхдийн хүмүүжилд өөрийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх бус системжүүлэх аргаар юмыг зааж байсан. Тиймээс ч хүүхдүүд даалгавраа хийхэд чөлөөтэй сэтгэж чадахгүй багшийг хэлэх үгэнд баригдаж заасан хэлбэр загварыг цээжлэх маягаар тархиа хүчилдэг байсан.

Энэ бол алдарт Тони Бузаны хүний оюун ухаан сэтгэлгээний хэв маяг, загварыг ашиглан оюун ухаанаа хэрхэн хөгжүүлж, бодлоо цэгцэлж, анхаарлаа төвлөрүүлж, төлөвлөгөө боловсруулахад зориулсан аргачлал хэрэгсэл юм.

Mindmap бол хүний оюун санаанд байгаа их хэмжээний мэдээллийг цэгцлэх, шийдвэр гаргах, шинэ санаа олох, цагийн хуваарь гаргах, бизнесийн төлөвлөгөө боловсруулах, шинэ сэдвээр суралцах, багийн уулзалт хийх гэх зэрэг маш олон зорилгоор ашигладаг хэрэгсэл юм.

Энэ аргаар хүн сэтгэлгээнийхээ цар хүрээг тэлж болох агаад, амьдралынхаа ямар ч салбарт мэддэг мэдлэг, нөөц бололцоогоо зангидаж томоохон амжилтыг бүтээх ч агуу ид шидтэй.

Хүний тархи бол дэс дарааллаар сэтгэдэггүй, аливаа юмыг нэгнээс нөгөөтэй нь холбон зангидаж уялдаа холбоо үүсгэдэг. Нэг бодол нэг цэг дээрээс олон чиглэлд олон салбар холбоо үүсгэн салаалах чадвартай, гайхалтай ид шидтэй.

Хүний тархи нэг талаар мэдээллийг тоо баримтаар хэмжиж анализ дүгнэлт хийж, багцалж цэгцэлж чаддаг атлаа, нөгөө талаар юмсыг ургуулан төсөөлж, өнгө аяс, дүрс зураглал, сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмжээр баяжуулж хослуулах гайхамшигтай чадвартай.

Ихэнх боловсролын байгууллагууд хэрэгсэл аргачлалууд хүний оюун ухааны энэ давуу чанаруудыг ашигладаггүй учраас хүүхдүүд, оюутнууд өдий хэр нь тархиныхаа нөөц бололцоо, сэтгэлгээний чадварыг дээд цэгт нь ашиглаж чаддаггүй. Сэтгэлгээнээсээ эсрэг чиглэлд хүчилж суралцдаг.

Харин та бид ингэж оюун ухаанаа хүчлэх шаардлагагүй. Энд Тони Бузаны зааж өгсөн Майндмап буюу Оюун ухааны газрын зураглалыг ашиглаж Бизнесийнхээ болон хувийн амьдралынхаа чухал төсөл төлөвлөгөө чиглэлийг тодруулж оюун ухааны сэтгэлгээний зангилаа хийж сурахад тань зориулж танилцуулж байгаа юм.

Ид Шидийн Оюун ухааныг дээр танилцуулсантай холбож таныг цаашдаа өөрийн гарын авлага хэрэгслийг Майндмап гэж юу болох, үүнийг хэрхэн задалж хөгжүүлж өөрийн болгох талаар бие даан ажиллахыг санал болгож байна.

Майндмапийг зурахад их хялбархан.

Хуудас бичгийн цаг аваад өнгийн харандаанууд аваад Mindmap зурж болно. Би бол хувьдаа Mindmap зурах программ ашигладаг. Танд заавал програм ашиглах алба байхгүй. Хамгийн гол зорилго бол та ердөө л өөрийн оюун ухааныг дайчилж аливаа юмыг задалж сэтгэж сурах.

Та энэ зургаа юунд ч ашиглаж болно. Жишээлбэл, Миний Бизнес хөтөлбөрийнхөө агуулгыг бүхлээр нь ойлгож авахын тулд, эсвэл Модуль тус бүрт нь, эсвэл бүүр тодорхой бизнесийнхээ стратеги сэдэв дээр дэлгэрэнгүй задлан хэд хэдэн хувилбаруудаар ашиглаж зурж болно. Энэ хэрэгслийг та яаж л бол яаж ашиглаж болно гэсэн үг.

Таны зурж байгаа Mindmap зургууд таны оюун санаанд орж ирж байгаа шинэ шинэ санаанууд, хөтөлбөрөөс сурсан бүхнээ багцалж дүгнэлт хийж болно.

Зургаа зурахдаа доорх хэдэн зүйлсийг санаж ашиглах учиртай.

1. Ашиглалт – Mindmap-ийг та маш олон зорилгоор ашиглаж болно. Үүнд, Оюуны бүтээл туурвих, Бодлоо цэгцлэх, Бизнес санаагаа олох, Бизнесийн төлөвлөгөө гаргах, Суралцах тэмдэглэл хийх, Санах ойгоо идэвхжүүлэх, Цаг хэмнэх, Тодруулах, Баг уулзалт хийх, Илтгэл тавих, Бүтээмжээ өсгөх, Төлөвлөгөө гаргах гэх мэт.

2. Эхлэл – таны Mindmap зургаа ямар нэгэн сэдэв дээр эсвэл ямар нэгэн асуултан дээр төвлөрч төв зураг болгон сонгож болно. Төв зураг нь ямар ч дүрсээр илэрхийлэгдэж болно, ямар ч үгээр илэрхийлэгдэж бичигдэж болно.

3. Салаа – эхлэлийн цэгээс ундран гарч буй санаа, үг, утга агуулга бүхэн өөрийн салбар мөчир болон сонгогдож болно. Үндсэн санаанаас гарч байгаа санаа маань бусад салаанаасаа илүү бүдүүн зурагдах нь илүү тохиромжтой. Нэг салааны сэдэвтэй холбоотой олон төрлийн нарийвчилсан мөчир салбарууд болгож салгаж болох бөгөөд, тус бүртээ хэдэн ч хувилбарт салаалж салбар мөчрүүд болгож болно.

4. Салбар мөчир – Салбар мөчир нь салаанаас том салаанаас салбарлан гарах бөгөөд том салааны санааг нарийвчлан жижигрүүлж, тодорхой хамааралтай мэдээллийг агуулж өгч болно. Салаа болон салбар мөчрүүд хоорондоо холбоотой.

5. Өнгө – Олон янзын өнгө ашиглаж салбар мөчир тус бүрт нь хэрэглэх тусмаа таны тархи тухайн мэдээллийг хүлээж авах, боловсруулах, санах санамж нь ихэсдэг.

6. Үг – таны сонгож буй үг богино бөгөөд утга учир нь танд л ойлгомжтой байх ёстой. Өгүүлбэр бичиж болохгүй. Таны зураг маш товч бөгөөд ойлгомжтой байх учиртай. Үгээ тодруулахыг хүсвэл томоор, хайрцганд, фонтоо сольж, 3D болгох гэх мэтээр олон янзын загваруудыг ашиглаж өөртөө тухайн үгийг ялгарахуйц болгон бичиж болно.

7. Зураг – та тодорхой утга санаа агуулгыг илэрхийлэхийн тулд зураг зурж болно. Зургийн авъяастай байх албагүй ч өөртөө ойлгомжтой болгохын тулд ямар ч зургийг ашиглаж илэрхийлж болно.

8. Симбол зураг – та өөрийн оюун санаанд байгаа дүрсийг тухайн санаан дээр илэрхийлж ашиглаж болно.

9. Код – тухайн хийж байгаа зорилгоосоо шалтгаалж та өөрийн зурган дээр төрөл бүрийн кодууд ашиглаж болно.

10. Тоо – таны мэдээллүүд хоорондоо дэс дараалалтай, үе шаттай, он сар өдөртэй, тоо хэмжээтэй бол мэдээж тоон өгөгдлүүдийг ашиглаж зургаа улам ойлгомжтой болгож болно.

11. Зохион байгуулалт – нэг санаанаас нөгөө санаанууд ундардаг, юмс хоорондоо холбоотой. Хэрэв таны аль нэг санаа маш их мэдээлэлтэй холбоотой, тухайн зурган дээрээ багтахгүй бол та уг сэдвийг тусад нь зураг болгож нарийвчлан задалж болно.

Мөнгөний Сэтгэлгээ 2.0 хөтөлбөрт та бид маш олон гайхалтай аргуудыг ярилцсан суралцсан байгаа. Би одоо таныг энэ бүх сурсан зүйлсээ Mindmap зураг болгон цаашдаа ажил амьдралдаа хэрхэн ашиглах, нэвтрүүлэх зорилго төлөвлөгөөндөө тусгахыг энэ дасгалаар дамжуулан боломж олгож байна.

Дасгал 1. Mindmap ашиглах нь

Mindmap бол хүний оюун санаанд байгаа их хэмжээний мэдээллийг цэгцлэх, шийдвэр гаргах, шинэ санаа олох, цагийн хуваарь гаргах, бизнесийн төлөвлөгөө боловсруулах, шинэ сэдвээр суралцах, багийн уулзалт хийх гэх зэрэг маш олон зорилгоор ашигладаг хэрэгсэл юм.

Энэ аргаар хүн сэтгэлгээнийхээ цар хүрээг тэлж болох агаад, амьдралынхаа ямар ч салбарт мэддэг мэдлэг, нөөц бололцоогоо зангидаж томоохон амжилтыг бүтээх ч агуу ид шидтэй.

Хуудас бичгийн цаг аваад өнгийн харандаанууд аваад Mindmap зурах ажилдаа орно уу. Та энэ зургаа хөтөлбөрийг бүхлээр нь 1 удаа болон Модуль тус бүрт нь дэлгэрэнгүй задлан хэд хэдэн хувилбараар зурж болно.

Таны зурж байгаа Mindmap зургууд таны оюун санаанд орж ирж байгаа шинэ шинэ санаанууд, хөтөлбөрөөс сурсан бүхнээ багцалж дүгнэлт хийж болно.

Зургаа зурахдаа доорх хэдэн зүйлсийг санаж ашиглана уу.

    1. Ашиглалт – Mindmap-ийг та маш олон зорилгоор ашиглаж болно. Үүнд, Оюуны бүтээл туурвих, Бодлоо цэгцлэх, Бизнес санаагаа олох, Бизнесийн төлөвлөгөө гаргах, Суралцах тэмдэглэл хийх, Санах ойгоо идэвхжүүлэх, Цаг хэмнэх, Тодруулах, Баг уулзалт хийх, Илтгэл тавих, Бүтээмжээ өсгөх, Төлөвлөгөө гаргах гэх мэт.
    2. Эхлэл – таны Mindmap зургаа ямар нэгэн сэдэв дээр эсвэл ямар нэгэн асуултан дээр төвлөрч төв зураг болгон сонгож болно. Төв зураг нь ямар ч дүрсээр илэрхийлэгдэж болно, ямар ч үгээр илэрхийлэгдэж бичигдэж болно.
    3. Салаа – эхлэлийн цэгээс ундран гарч буй санаа, үг, утга агуулга бүхэн өөрийн салбар мөчир болон сонгогдож болно. Үндсэн санаанаас гарч байгаа санаа маань бусад салаанаасаа илүү бүдүүн зурагдах нь илүү тохиромжтой. Нэг салааны сэдэвтэй холбоотой олон төрлийн нарийвчилсан мөчир салбарууд болгож салгаж болох бөгөөд, тус бүртээ хэдэн ч хувилбарт салаалж салбар мөчрүүд болгож болно.
    4. Салбар мөчир – Салбар мөчир нь салаанаас том салаанаас салбарлан гарах бөгөөд том салааны санааг нарийвчлан жижигрүүлж, тодорхой хамааралтай мэдээллийг агуулж өгч болно. Салаа болон салбар мөчрүүд хоорондоо холбоотой.
    5. Өнгө – Олон янзын өнгө ашиглаж салбар мөчир тус бүрт нь хэрэглэх тусмаа таны тархи тухайн мэдээллийг хүлээж авах, боловсруулах, санах санамж нь ихэсдэг.
    6. Үг – таны сонгож буй үг богино бөгөөд утга учир нь танд л ойлгомжтой байх ёстой. Өгүүлбэр бичиж болохгүй. Таны зураг маш товч бөгөөд ойлгомжтой байх учиртай. Үгээ тодруулахыг хүсвэл томоор, хайрцганд, фонтоо сольж, 3D болгох гэх мэтээр олон янзын загваруудыг ашиглаж өөртөө тухайн үгийг ялгарахуйц болгон бичиж болно.
    7. Зураг – та тодорхой утга санаа агуулгыг илэрхийлэхийн тулд зураг зурж болно. Зургийн авъяастай байх албагүй ч өөртөө ойлгомжтой болгохын тулд ямар ч зургийг ашиглаж илэрхийлж болно.
    8. Симбол зураг – та өөрийн оюун санаанд байгаа дүрсийг тухайн санаан дээр илэрхийлж ашиглаж болно.
    9. Код – тухайн хийж байгаа зорилгоосоо шалтгаалж та өөрийн зурган дээр төрөл бүрийн кодууд ашиглаж болно.
    10. Тоо – таны мэдээллүүд хоорондоо дэс дараалалтай, үе шаттай, он сар өдөртэй, тоо хэмжээтэй бол мэдээж тоон өгөгдөлүүдийг ашиглаж зургаа улам ойлгомжтой болгож болно.
    11. Зохион байгуулалт – нэг санаанаас нөгөө санаанууд ундардаг, юмс хоорондоо холбоотой. Хэрэв таны аль нэг санаа маш их мэдээлэлтэй холбоотой, тухайн зурган дээрээ багтахгүй бол та уг сэдвийг тусд нь зураг болгож нарийвчлан задалж болно.

Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөрт та бид маш олон гайхалтай аргуудыг ярилцсан төлөвлөсөн байгаа. Би одоо таныг энэ бүх сурсан зүйлсээ Mindmap зураг болгон цаашдаа ажил амьдралдаа хэрхэн ашиглах, нэвтрүүлэх зорилго төлөвлөгөөндөө тусгахыг энэ дасгалаар дамжуулан боломж олгож байна.

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та өөрийн Mindmap зураглахад хэцүү бас хялбар байсан нь зүйл нь юу вэ?
  3. Mindmap ямар зорилгод зориулан зурагласан бэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »