Blog

HomeMoney MindsetMMM4L04. Баялгийн сүлжээ бүтээгч

MMM4L04. Баялгийн сүлжээ бүтээгч

БАЯЛАГИЙН СҮЛЖЭЭ БҮТЭЭГЧ

Та бизнестээ цаг хугацаа зориулах тусам таны зах зээлд үзүүлэх нөлөө ихсэж, брэнд байр суурь тань эргэн тойрны хүмүүсээр зогсохгүй, таны танилуудын танилууд, цаашилбал таны зорьж буй бизнесийн салбар зах зээл дээр та танигдах учиртай.

Харин энэ түвшинд хүрэн хүртэлээ та маш их үйлдэлийг төрөлхийн биш байж болзошгүй ч өөрөөсөө энерги эрч хүч, сэтгэлгээ оюун ухаанаа дайчлан гаргаж ирэх учиртай юм. Таны үйлдэлүүд, асар олон тооны тоо томшгүй үйлдэлүүд алсын ирээдүйд тань бий болох үр өгөөжинд хувь нэмэр оруулах юм.

Та бид татах хүчний хууль гэдгийг мэдэж байгаа. Үүнд бид сайн сайхан зүйлсээ хүсэн мөрөөдөөд зогсохгүй түүндээ тохирсон үйлдлүүд хийх талаар илүү сайн дурьдаж өгч байгаа. Үйлдэл хийхгүйгээр зүгээр л бодоод яваад байвал та хаана ч хүрэхгүй.

Тухайн бизнесийг амьдруулах, бодитоор бий болон болтол нь, таны хүссэн үр дүнг бий болон болтол нь өчнөөн олон мянган үйлдлүүд хийж, тэр үйлдлүүд тань таны хажууд байгаа хүмүүст танигдаад зогсохгүй цаашаа нөлөөлөх ид шидийг агуулдаг.

Энэ бол бараг л бизнесийн бичигдээгүй хууль гэхэд болно. Бизнесийн зах зээлд үзүүлэх нөлөөгөө хүчирхэгжүүлье гэвэл та олон мянган тооны, он удаан жилийн тэвчээртэйгээр нэгэн зүгт чиглэсэн асар олон үйлдлүүдийг хийх л ёстой.

Тэр үр дүн, зах зээлд үзүүлэх нөлөө хүртэл таныг бууж өгөхгүйгээр зүтгэнэ гэдэгт найдаж байна.

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та баялгийн сүлжээ бүтээгч мөн үү?
  3. Та баялгийн сүлжээгээ бүтээхийн тулд ямар үйлдэл хийж байна вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »