Blog

HomeMoney MindsetMMM4L05. Цаг хугацаа ба Баялаг

MMM4L05. Цаг хугацаа ба Баялаг

ЦАГ ХУГАЦАА БА БАЯЛАГ

Таны баялагийн өсөх хурд бол та хэдий хэмжээний цаг хугацааны хөрөнгө оруулахаас шууд хамааралтай. Та цагаа үр ашиггүй өнгөрөөх тусам бизнесийн чинь үйл ажиллагаа хүргэх гэсэндээ хүрэхэд бас нэг өдөр алдагдана гэсэн үг.

Хэдийгээр би бүх оролцогчдоо яараад хэрэггүй амьдрал бол уралдаан биш гэж хэлдэг ч, баялаг бүтээх асуудалд анхаарал төвлөрлөө алд гэсэн үг биш гэдгийг та сайн ялгаж салгаж ойлгоорой. Яараад хэрэггүй гэж хэлсэн гээд тайвширч, баялаг бүтээхдээ хөрөнгө оруулах ёстой ажлыг алгуурлаж хойш тавина гэдэг маш мунхаг асуудал болох нь ойлгомжтой.

Мөнгөний санхүүгийн амжилтанд хүргэхийн тулд та хурдацтай сэтгэж цагийг үр өгөөжтэй ажиллаж сурах ёстой.

Та цагийн хөрөнгө оруулалтын үнэ цэнийг маш сайн ухамсарлах учиртай. Та бизнесээ залж чиглүүлж байгаа л бол оюун ухаанаа бизнес рүүгээ төвлөрүүлж, цаг заваа бүх сэтгэл зүрхээ бизнесийнхээ чухал асуудалд төвлөрүүлж бодож сэтгэж сурах нь маш чухал.

Таныг цаашдын амжилтанд хүргэхэд санхүүгийн, мөнгөний хөрөнгө оруулалтаас илүү таны оруулж буй цаг зав, ур чадварын хөрөнгө оруулалт асар чухал үүрэг нөлөөтэй. Тиймээс бизнесийн гараагаа эхлэхэд ч, бизнесийн тогтвортой үйл ажиллагаанд орсон ч бизнестээ оруулах ёстой цагийг маш өндрөөр үнэлж, анхаарлаа төвлөрүүлж цаг хугацаатай тулж ажиллахыг чухалчлаарай. Цаг бол алт гэж бид ярьдаг бол бизнесийг чинь алт болгож хувиргах цагийг маш өндрөөр үнэлж үр өгөөжийг нь бүтээж сураарай.

Би танд энэ хэсэгт зориулаад ирэх оныхөө бизнесийн төлөвлөгөөг, ялангуяа бизнесийнхээ орлого зарлагыг тооцож сурахад тань зориулаад улиралаар нь тооцоолох цаг хугацааны дасгалыг бэлтгэсэн байгаа. Та энэ дасгалыг ирэх оныхоо Бизнесийн төлөвлөгөөгөө жилийн 4 улиралд хувааж тус тусд нь хэрхэн үе шаттай ахицтай ажлууд гаргахаа тооцоолж, календар дээрээ зоож төлөвлөгөөтэй ажиллаж сурахаас гадна, үүгээр дамжуулж бизнесээ ирэх оноос эхлэн маш хүчтэйгээр түлхэц оруулж санхүүгийн амжилтын баталгаатай үйлдэл хийх ажил руу тулж өгөөрэй.

Энэ дасгалын зорилго бол таны цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөв систем аргачлалыг бий болгож, дадал болгож сурахад тань туслах учиртай юм.

Ядуу хүмүүс цаг ихтэй ч цагаа үр өгөөжгүй зүйлд зарцуулдаг учраас баяжих боломжоо алддаг.

Ядуу байгаа хүн бүхэнд мөнгө цагнаас илүү чухал. Мөнгөгүй хүнийг мөнгөтэй болгоход нөлөөлж чадах ганцхан зүйл бол цагийн хөрөнгө оруулалт. Ямар ч хийж байгаа ажил нь бүгд алсдаа үнэ цэнэтэй мөнгө болж хувирах цагийн хөрөнгө оруулалт болж хувирах учиртай.

Бид өмнө нь цаг, мөнгө, чадвар хэмээх 3 төрлийн солилцоог ашиглаж баялаг бүтээх тухай хамгийн анхны онлайн уулзалт дасгалжуулалтаараа чухалчилж ажиллаж байсан. Танд мөнгө байхгүй байсан ч авъяас чадвараа ашиглаж, цагийг ашиглаж мөнгө хийж болно. Харин танд чадвар байхгүй бол та цагаа зориулж мөнгөө зориулж чадварыг суралцах учиртай. Танд цаг байхгүй бол та мөнгөө зориулахаас өөр аргагүй. Гэтэл ихэнх хүмүүс чадвар байдаггүй учраас мөнгөө зориулдаг атлаа цагаа чадвар болгох тал дээр асар богино ухаан зарцуулдаг.

Баян хүн баяжих тусмаа мөнгөнөөс илүү цаг нь үнэ цэнэтэй болж хувирдаг. Баян хүн баяжихаасаа өмнө цагийг үнэлж байж баяждаг, цагийн хөрөнгө оруулалт хийж, чадвар олж авч чадсан учраас мөнгөтэй болж чадсан. Мөнгөтэй болсоны дараа, чадвартай болсоны дараа хамгийн их үнэ цэнэтэй хэвээрээ үлддэг юм бол зөвхөн цаг хугацаа. Тиймээс баян болсон хүмүүс цагийг хэмнэхийн тулд бусдын чадварыг, бусдын цагийг худалдаж авах солилцоо хийх олон стратегиудыг ашиглаж нөөц бололцоогоо өргөнөөр ашигладаг. Та баяжих тусмаа таны хувьд цаг хугацааг ашиглаж сурсан тэр чадвар хамгийн өндөр хөрөнгө оруулалтын хувилбар болох юм. Тийм ч учраас би энэ хөтөлбөр дээрээ цаг хугацааг баялагтай шууд уялдаа холбоотойгоор тайлбарлаж байна.


Доорх аргачлалуудыг ашиглаж цагийн хуваариа илүү зөв, оновчтой болгоход ашиглаарай.

  • Бэрхшээл ба Боломж Подкаст 07 – Цагийг үр дүнтэй ашиглахын ид шид
  • Стивен Ковэйгийн “Цагийн Матриц”
  • Паркинсоны хууль
  • 80/20 дүрэм
  • Тэмдэглэлийн дэвтэр
  • Өдрийн ажлын хуудас
  • Google Calendar
  • Trello
  • Mindmap
  • Vision Board
  • Зорилгын зураг – Goal Map

Цагийг төлөвлөхөөсөө өмөн бид таны орлогыг улиралаар хэрхэн өсгөх талаар санхүүгийг зорилгыг тань гаргах нь чухал. Дараа нь үргэлжлүүлээд ийм хэмжээний орлогыг улирал болгонд олохын тулд хийх ёстой төслүүд, суралцах ёстой сэдвүүд, судалгаа хийх ёстой ажлууд, анхаарал төвлөрөх шаардлагатай чухал зүйлсээ бүгдийг нь энэ цагийн хуваарьтаа оруулах учиртай.

Бид таныг өөрийн цагийн хуваариа Google Calendar ашиглахыг санал болгох байна.

Энэ дасгал таны бизнесийн мөрөөдлийг бодит хэрэгжүүлэх ажил болгон хувиргахад тань туслах учиртай юм.

Энэ дасгал таныг Баялагийн 9 түвшиний аль ч түвшинд байсан хамаагүй одоо байгаа нөхцөл байдал, санхүүгийн байр суурийг өсгөхийн тулд хэрхэн цагаа хуваарьлаж өөртэйгөө тулж ажиллаж, үр дүнгээ бий болгоход тус болох юм.

Энэ дасгал танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Үүнийг сайн хийж чадвал та цагийн хуваариа ашиглаж ирэх ондоо хэрхэн үр дүнтэй, бизнесийн ашигтай ажиллах ёстойгоо олж таних задаргааг хийж эхлэх болно. Энэ дасгалыг бүү оромоорой.

Дасгал 3. Цаг хугацааний хөрөнгө оруулалт хийх нь

Энэ дасгалын зорилго бол таны өнгөрсөн хэд хоногт хэдий хэмжээний цаг хугацааг зарцуулсанийг, хэдий хэмжээний цагийг хөрөнгө оруулалт хийхэд зориулсан эсэхийг тооцоолж гаргаж таныг ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх цагаа ухамсартайгаар өөрчлөлт хийхэд зориулсан юм.

Доорх асуултуудад бодит амьдрал дээр өчигдөр өнгөрүүлсэн цагийн хуваарийн байдал дээр тусгал болгож үнэн зөвөөр бичээрэй. Гол зорилго нь бодит цагтаа ханддаг хандлагаа олж таних нь чухал юм.

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та төлөвлөгөөгөө ямар хугацаагаар гаргадаг вэ?
  3. Цагийг үр бүтээлтэй ашиглах ямар аргууд хэрэглэж байна вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »