Blog

HomeMoney MindsetMMM4L06. Амжилтын цикл ба зорилго төлөвлөгөө

MMM4L06. Амжилтын цикл ба зорилго төлөвлөгөө

АМЖИЛТЫН ЦИКЛ БА ЗОРИЛГО ТӨЛӨВЛӨГӨӨ

Модуль 1 дээр бид Амжилтын циклийн талаар, таны итгэл үнэмшилтэй үедээ чадвараа дайчилж үйлдэл рүү яаж нөлөөлдөг, үйлдэл маань үр дүн гаргадаг тухай ярьсан. Эндээс харвал итгэл үнэмшил нь сөрөг бол чадвараа дайчлахгүй, үйлдэл хийхгүй, үр дүн гаргахгүй байхын хор уршгийг ч ярьж байсныг та сайн санаж байгаа байх.

Амжилтанд хүрэхээсээ өмнө итгэл үнэмшлээсээ эхэлж ямар үр дүн гаргахыг хүсч байгаагаа олж хардаг талаар бид ярилцсан. Үр дүн гэдэг маань үйлдэл хийхээс өмнөх цаг хугацаанд бол бидний яриад байдаг зорилго гэсэн үг.

Үр дүнгээ ямар болгохыг хүсч байна түүнийгээ оюун санаандаа тодорхой төсөөлж харсан хүн итгэж эхэлдэг. Үр дүнг харсан хүн, итгэсэн хүн гэсэн үг. Итгэсэн хүн чадвараа эцэст нь тултал дайчлахад бэлэн байдаг. Чадвар бол харин хэзээ л бол хэзээ тэр хүнийг дайчлахад бэлэн, итгэж байгаа хүмүүсийн хэрэгсэл болдог. Чадварыг эзэмших зууртаа харин танд цаг хугацаа шаардагддаг.

Урьд нь огт ийм юм байдаг гэдгийг мэдээгүй, ийм боломж байдаг гэдгийг хараагүй хүн бол нүдэндээ ч төсөөлөхгүй. Тийм зүйлд итгэж үнэмштэлээ нилээн олон саад бэрхшээлтэй тулгардаг. Харин тухайн зүйлдээ итгээд үнэмшээд эхэлсэн мөчөөс тухайн хүний чадвар хүссэн чиг рүүгээ хүссэн үр дүнгээ гаргахад тохируулж чадварыг дайчилж эхэлдэг.

Урьд нь огт ийм юм хийж байгаагүй хүн бол анх удаа тэр юмыг хийхдээ итгэл үнэмшилгүй. Чадна гэдэгтээ итгэж чадахгүй эргэлзээтэйгээр эхэлдэг бол оролдоод үзэх мөч хүртэлээ тээнэгэлзэж эргэж буцах нь ч бий. Харин тэр эргэлзээгээ даван гарч чадна гэдэгтээ итгэх мөчөөс тэр чадварыг хөгжүүлэхэд тус нэмэр болох цаг хугацаа ид шидээ өгч эхэлдэг.

Та чадвараа ахиулахын тулд тодорхой хугацааны хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байж магадгүй. Заримдаа танд төрөлхийн авъяас нь заяагаад их хугацаа шаардагдахгүйгээр хүссэн үр дүнгээ гаргаж чадах тохиолдол байхыг ч үгүйсгэхгүй. Хичнээн та төрөлхийн авъяастай байсан ч тэрийгээ мэдэхгүй, хөгжүүлээгүй бол хүссэн үр дүнгээ хүссэн зорилгодоо хүртлээ та мөн л цагийн хөрөнгө оруулалт хийнэ.

Цагийн хөрөнгө оруулалт хийх тусмаа таны чадвар улам л өсөн тэлж, бусад хүмүүсмйн боломжгүй гэж бодогдохуйц зүйлсийг ч хийж чадаад бүтээсэн байх тохиолдол ч гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Амжилтын цикл хэмээх энэ итгэл үнэмшил олж авахаас авахуулаад хүссэн хэмжээний үр дүнгээ гарган гаргатлаа таны тоглох элементүүдийн дотор цаг хугацаа асар том ач холбогдлыг, хор уршгийг ч дагуулж чадна. Та итгэл үнэмшлээсээ буюу оргүй хоосноос гараагаа эхэлж байгаа ч бай хүссэн зорилго үр дүнгээ бүтээхэд таны нүдэнд гарын дор ашиглагдаж чадах зүйл бол цаг. Цаг хугацааны туршид та хэр олон үйлдэл хийж, хэр олон удаа итгэл үнэмшлээ тэлж, хэр олон удаа үр дүнгээ шинэчилж баяжуулж хөгжүүлнэ тэр чигээрээ амьдралыг гайхамшгийг эзэмших увидастай.

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та өөрийн мөрөөдлөө хүсэл зорилго болгодог уу?
  3. Урьд өмнө хийж чадна гэж төсөөлж ч байгаагүй зүйлээ энэ хичээлийг үзсэнээс хойш биелүүлж чадна гэсэн итгэл төрж байна уу?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »