Blog

HomeMoney MindsetMMM4L08. Баруун ба Зүүн тархи

MMM4L08. Баруун ба Зүүн тархи

БАРУУН БА ЗҮҮН ТАРХИ

Энд би танд удахгүй танилцуулах гэж байгаа Зорилгын газрын зураг буюу “Goal Mapping” хийхийнхээ өмнө нэгэн чухал сэдэв хөндөөдхөе. Баруун ба Зүүн тархи гэдэг энэ сэдэв маань одоо ажиллах дасгалтай чинь шууд холбоотой юм байгаа. Харин төгсгөлд нь танд өөрийнхөө өмнө нь бичиж тодруулсан зорилгоо Зорилгын газрын зураг зурах дасгалыг өгөх болно.

Зорилгын зураг хэмээх энэ схем аргачлалыг миний хүндэлж явдаг дасгалжуулагч менторуудын нэг Брайн Мэйнь зохион бүтээсэн бөгөөд, энэ аргачлалыг дэлхийд маш цөөн дасгалжуулагч нар хэрэглэх эрхтэй, би үүнийг заах эрхээ мэддэг хэрэглэдэг, үүнийг дасгалжуулалтын амжилтын маань бас нэгэн нууцлаг арга гэж та ойлгож болно. Энэ аргачлал хэрэглэхэд маш амархан.

Та зорилгын зургийн энэ бүх асуултуудыг хэдэн ч удаа бөглөөд, яаж ч ашиглаж болно. Магадгүй та жил болгон энэ хөтөлбөрөө давтаад өнгөрсөнд гаргасан зорилгоо улам тодруулж, амжилтаа тодруулж, зорилгоо улам дэлгэрүүлж жилээс жилд амжилтаа бататгаажуулж, туршлагаа ахиулж болно шүү дээ.

Одоо би танд зорилго тодорхойлоход бас нэг чухал аргыг зааж өгөх гэж байна. Үүнийг маань англи хэл дээр Goal Mapping гэх бөгөөд миний гайхалтай багш нарын нэг Brian Mayne надад энэ аргыг зааж танилцуулсан юм. Brian Mayne neuroscience буюу хүний тархины шинжлэх ухааныг ашиглаж энэхүү аргачлалыг боловсруулсан юм. Түүнтэй яг өөртэй нь уулзаж, 30 гаруй жилийн арвин их мэдлэг ухааныг сонсох гайхалтай завшаан надад тохиолдсоноороо би бахархаж явдаг.

Бриан-тай ярилцахад энэ аргыг хэрхэн хүмүүст хүчтэй нөлөөлж байгаа, олон гайхалтай нотолгоонуудыг, энэ аргыг бизнес дээрээ амжилттайгаар ашиглаад явж байгаа олон мянган хүмүүсийн түүхийг сонсож суралцаж болно. Надад энэ аргыг заах лиценз эрх нь байдаг юм.

Өнөөдөр та нартаа зориулж танилцуулж байгаадаа баяртай байна. Үүнийг би зөндөө олон үйлчлүүлэгч дээрээ ашигладаг. Бүгд энэ аргад их дуртай. Ялангуяа хүний тархи зөвхөн үгээр сэтгэдэггүй, зургаар, өнгөөр, дүрсээр төсөөлж тодорхой сэтгэдэг шүү дээ. “Мөрөөдлийн самбар” бүтээх нь хүний сэтгэлгээнд маш хүчтэй нөлөөлдөг.

Ой санамжинд ч хурдан сэргээгддэг тул бичсэн зорилгоо зураг болгож буулгах гайхалтай аргыг одоо энэ видеон дээр танилцуулъя. Хүний баруун тархи төсөөлж, зүүн тархи үгээр, тоогоор сэтгэдэг. Баруун зүүн тархийг хооронд хамааруулж ажиллах үедээ бид хамгийн хурдан амжилтанд хүрдэг.

Сургуульд бидний логик сэтгэлгээ буюу зүүн тархины сэтгэлгээг хөгжүүлж өгсөн байдаг боловч, баруун тархиныхаа төсөөлөх чиглэлийн хичээлүүдийг байнга хязгаарласаар өдий хүрсэн байгаа. Математик, физик, монгол хэлний хичээлүүд бүгд зүүн тархины сэтгэлгээг хөгжүүлдэг. Харин зураг, хөдөлмөр, биеийн тамир гэх мэтийн төсөөлөл бүтээмжийг хөгжүүлэх хичээлүүдийг аль ч улсын ЕБС-иудад маш бага цагаар буюу 2рт тавьж үздэг. Хүүхдүүд, тоо математикийн хичээл дээр онц авахыг чухалчилдаг системээр явсаар л ирсэн.

Тиймээс ч амьдрал дээр, зах зээл дээр гараад хүмүүсийн бүтээх сэтгэлгээ маш доогуур, ихэвчлэн багшийн хэлсэн заасан дүрмийн дагуу явахыг чухалчилж үздэг. Бусдаас өөрөөс сэтгэж бүтээж байгаа хүмүүсийг шүүмжилдэг сэтгэлгээ өндөрссөн гэсэн үг. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр энэ сэтгэлгээг эвдэж яваа олон сая удирдагчид бизнесийн зах зээлд ч, хувийн амьдрал дээрээ ч бусад хүмүүсийн хийж байгаагүй гайхалтай амжилтуудыг бий болгосоор байна.

Баруун зүүн тархи тань хавсарч биенээ дэмжиж хөгжих тусмаа та ажил дээрээ ч зөв алдаагүй логик сэтгэдэг, бусадтай хүмүүстэй харилцахдаа ч сэтгэл чинь догдолж байсаж, дулаан дотно уур амьсгал бүрдүүлээд зогсохгүй хамгийн гол нь та ямар ч зорилгыг баруун зүүн тархиа хослуулж холбож ашиглаж чадвал зорилгодоо хүрэхэд улам хялбар дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Баруун, зүүн тархи хөгжүүлэх аргуудын талаар сэтгэгдлээ хуваалцаарай.

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »