Blog

HomeMoney MindsetMMM4L10. Санхүүгийн эрх чөлөөнд хүргэх 3 сав

MMM4L10. Санхүүгийн эрх чөлөөнд хүргэх 3 сав

САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРГЭХ 3 САВ

Таны санхүүгийн зорилго хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд хэрэгцээтэй гоё сэдвийг яриадхая.

Шаазгай зүү олоод хийх газар байхгүй гэж үг бий. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж ч бас бий.

Манай Монголчууд мөнгөнд их санаа зовдог атлаа мөнгөтэй болохоороо түүнийгээ дор нь үрж устгаад байдаг нь яг одоо танд зааж өгөх гэж байгаа зүйлтэй далдуур холбоотой. Хүмүүс үүнээс болоод надад мөнгө тогтдоггүй юм байна гэж мэдэхгүй ч яг цагтаа тулвал далд ухамсараараа “Би мөнгөтэй болсон ч энэ их мөнгөөр ганцаараа яах ч юм билээ?” гэсэн дотоод гуниг хурж байдаг.

Тэд хадгалах сав байхгүй, мөнгөө хадгалчихаад тэгээд цаашаа яах ёстой билээ гэдгээ мэддэггүй учраас ойр зуурын жижиг сажиг асуудалд сатаарч олсон жаахан мөнгөө өсгөж үржүүлэхэд биш, үгүй хийх яаралтай сонголтуудыг олноор нь хийдэгт байгаа юм.

Энэ 3 савны ид шид хязгааргүй. Маш энгийн атлаа гайхалтай ихийг таны амьдралын зорилго болгож нэгэн зүгт санхүүгийн эрх чөлөөтэй байр сууриа олж авахад нөлөөлөх асар хүчтэй хэрэгсэл.

Мөнгийг хадгална гэдэг бол хүнээс тодорхой хэмжээний тэвчээр хатуужил шаардагддаг. Ялангуяа ирээдүйн зорилгоо олж хараагүй санхүүгийн тооцоо хийж үзээгүй хүний хувьд ийм 3 савыг бүтээнэ гэдэг бараг л утга учиргүй хий юманд зориулаад байгаа мэт сэтгэгдэл төрөх нь ч бий. Харамсалтай нь дэлхийн хүн амын бараг 80% ийм сэтгэгдлээр ханддаг учраас байнгын ядуу аюул тохиолдлоо гэхэд урьдчилсан бэлтгэл хадгаламж байхгүй, эрсдлийн ирмэг дээр амьдардаг.

Та одоо хохирогч түвшинд амьдарч байгаа өр ширтэй байхаас авахуулаад хэд хэдэн орлоготой атлаа хувиараа хөөрхөн мөнгө хааяа хааяа олчихоод хааяа гэв гэнэт орлогогүй болчихдог тоглогч хүний сэтгэлгээнд ч энэ 3 сав зайлшгүй хэрэгтэй. Тэр бүү хэл та тогтмол сайн орлоготой санхүүгийн тогтвортой ажил орлоготой байсан ч таны бизнесийг өргөтгөх, баг хамт олон болгохоос авахуулаад цаашид өсөн хөгжих, одоогийн байгаа байр сууриа илүү баталгаатай болгоход бас л энэ 3 сав таны хувийн санхүүгийн бодлого хүчтэй тус дэм болно. Надад итгэ.

  1. Аюулгүйн сав. Хэдий хэмжээний мөнгө энэ саванд байх ёстойг та шийдэх ёстой. Ямартаа ч энэ сав таныг 3-6 сар огт орлогогүй хэцүү болоод эхлэхээр шаварт унасан, жалганд шигдсэн тэр хугацаанд таныг аргаа олоход л түшиг болох ёстой. Хэдий хугацааны дараа хэдий хэмжээний мөнгө энэ дансанд хийж чадна тэр чинь бас л чухал асуултуудын тань нэг. Та одоогоор хэдийг олдог гэдгийг би мэдэхгүй учраас хэдийг хийх ёстойг би бас хэлж мэдэхгүй. Харин танд санал болгох тоо хэмжээ бол нийт орлогынхоо 5-10%.
  2. Мөрөөдлийн сав. Энэ бол ихэнх хүмүүсийн тэвчээргүйгээсээ болоод л олсон жоохон мөнгөө үрэн таран хийж дуусгадаг сав. Хүний хүсэлд хязгаар байхгүй, шуналтай гэж ярьцгаадаг. Тэгвэл энэ саваар өөрийнхөө жинхэнэ амьдралд утга учиртай, хамгийн их сайн сайхныг бэлэглэж чадахуйц зүйлсийг бичиж тавиад түүнийгээ олж авч өөрийн болгоход зохих үнийн тоо хэмжээг бичээрэй. Мэдээж үүнийгээ нээсэн л бол одооноос эхлээд худалдаж авахыг хүссэн гоё сайхан эдлэлүүддээ мөнгө үрэх биш, энэ савандаа лист рүү оруулаад түүнийхээ дагуу хөрөнгө оруулалтынхаа хэмжээ санхүүгийн эрх чөлөөнд хүрэх цагаа ойртуулаарай. Миний санал болгох хэмжээ бол 5-10%.
  3. Хөрөнгө оруулах сав. Энэ бол таныг баяжуулах сав. Таны ирээдүйг гэрэлтүүлэх сав. Энэ савны хэмжээ томрох тусмаа л та баяжиж байна гэсэн үг. Энэ л таны санхүүгийн зорилго төлөвлөгөө өсөлтийг тодорхойлно. Энэ мөнгөний хэмжээ ихсэх тусмаа та аюулгүй, хүссэн мөрөөдөлдөө шаардлагатай тааламж авах хэрэгсэлээ ойртуулах чадал чинь бэхжинэ. Энэ саванд орсон мөнгө бүгд удах тусам өсөж, үржих ёстой зүйлд зориулагдана. Энэ нь үл хөдлөх хөрөнгө, бизнес, хувьцаа гэх мэт. Та ямар төрлийн хөрөнгө оруулалт сонирхож байгаа, таны бизнес ямар ашигтай байх ёстой хөрөнгө оруулалтын эрсдэлийг та өөрөө сайн шалгаж лавласан хүссэн хэмжээний санхүүгийн үр дүнг бий болгоход нөлөөлж чадна гэж итгэсэн зүйлдээ л энэ мөнгийг ашиглаарай.

Дасгал 6. Халаасны цоорхойгоо мөрөөдлийн сав болгож хувиргах нь

Энэ дасгалын зорилго бол санхүүгийн эрх чөлөөнд хүргэх 3 сав болох Хөрөнгө оруулах сав, Мөрөөдлийн сав, Аюулгүйн сав 3-ийн нэг болох Мөрөөдлийн савыг бий болгох төсөвийг бий болгож сурахад зориуллаа.

ДАСГАЛАА ХИЙХ

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та санхүүгийн 3 савыг ашиглаж чадаж байна уу, чадаагүй бол яагаад?
  3. Дасгал ажиллаад танд гарсан хамгийн том давуу тал юу вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »