Blog

HomeMoney MindsetMMM4L11. Мөнгөө өсгөх хурдны замууд

MMM4L11. Мөнгөө өсгөх хурдны замууд

МӨНГӨӨ ӨСГӨХ ХУРДНЫ ЗАМУУД

Одоо би танд өөрийнхөө хувийн санхүүгийн мөнгөн эргэлт хийдэг бүхэл бүтэн системийг заах гэж байна. Энэ бол миний хувийн санхүүгийн амжилтын ар талд явдаг нууц гэж та бас ойлгож болно. Энэ маань түрүүчийн заасан Санхүүгийн эрх чөлөөнд хүргэх 3 савыг үргэлжлүүлээд сайжруулсан гайхалтай хувилбар юм байгаан.

Та хурдны замыг төсөөл дөө. Ялангуяа гадаадад амьдардаг бол машины урсгал урсдаг хэд хэдэн урсгалууд байдгийг та мэдэж байгаа байх. Энэ метафорыг ашиглаад танд тайлбарлавал та асар их юм ойлгоно гэж би итгэж байна. Хурдны зам бол таны мөнгөн урсгал урсах бүтцийг илэрхийлж байна гэж ойлгоорой.

Танд хурдацтай замаар давхих хэмжээний их хэмжээний мөнгөн урсгал одоогоор байсан бай, байгаагүй ч бай хамаагүй энэ системийг өөрийн санхүүгийн банк дансны систем болгож мөнгөө урсгал болгон танилцуулахад ашиглаарай.

Би өөрөө Англид амьдардаг болохоор Английн автомашины хот хоорондын хурдны замаар бодолцож зүүн гар талаас орж ирэх удаан урсгалыг энэ дэлгэцэн дээр зурж үзүүлсэн байгаа. Та хурдны зам руу орж ирэхэд удаан хурдтай явах эгнээгээр орж ирдэг. Тэгвэл таны өөрийн орлого хэд хэдэн сувгаар орж ирдэг ч бай, бүгд хувийн банкны данс руу чинь орж ирдэг. Энэ замд орж ирж байгаа мөнгө хурдаа өсгөхөөр дараа дараагийн түвшинд очиж хөрөнгө оруулалтын буюу таны санхүүгийн ирээдүйг бүтээх данснууд руу ихээр урсан орж ирэх тусмаа таны үндсэн данснаас гардаг зардал тань буурч хий хоосон урсаж алга болдог мөнгөний хэмжээ багасах учиртай.

Энэ хэмжээг бууруулахын тулд халаасны цоорхой дасгалыг хөтөлбөрт орж ирсэн цагаас л хэлэлцээд бид ажилласан шүү дээ. Халаасны цоорхойгоо бууруулж чадсан мөчөөс л таны олсон орлого тань ямар нэгэн хөрөнгө оруулалт, санхүүгийн эрх чөлөөнд хүргэх 3 савны тань аль нэгэнд нь орох бололцоог та бий болгож байна гэсэн үг.

Таны орлогууд хувийн данс руу тань орох учиртай. Дансанд орсон мөнгөнөөс чинь амьдралын тань хэрэгцэээтэй чухал зардалууд гараад үлдэгдэл мөнгө (яг цагтаа тулвал үлдэгдэл биш хамгийн түрүүнд хадгалахаар тасалж авдаг мөнгө) тань өнгөрсөн Санхүүгийн эрх чөлөөнд хүргэх 3 сав руу хуваарьлагдана. Энэ 3 сав маань таныг хурдны зам руу орох эрхийг олгож байна гэсэн үг.

Эхнээсээ хадгаламж гэж мөнгийг үндсэн данснаасаа тасалж авч хадгалж сураагүй, хадгаламж байхгүй бол таны амьдрал хэзээ ч санхүүгийн эрх чөлөөтэй таатай нөхцөлд найдвартай аюулгүй дардан замаар хүрнэ гэхэд хэцүү. Тиймээс хамгийн найдвартайгаар баттай замаар стресстэхгүйгээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэн дардан зам бүтээхийг би энд зааж байгаа юм.

Дасгал 7. Санхүүгийн зорилгоо төлөвлөх нь

Энэ дасгалын зорилго бол таныг санхүүгийн зорилгоо төлөвлөж сурахад зориуллаа. Мөнгөө өсгөх хурдны зам санхүүгийн системийг та өөрийн амьдралдаа бий болгох учиртай юм. Үүний ачаар та санхүүгийн хэтийн төлөвлөгөө чиглэлээ томоор харах төдийгүй, эдгээр зорилгоо биелүүлэхийн тулд энэ жилдээ 12 сарын дотор улирал улиралдаа ямар орлого олохын тулд ямар ажлуудыг зайлшгүй хийх ёстойгоо тухай бүрт нь улиралынхаа хүснэгтэнд бичээрэй. Ингэсний үр дүнд таны санхүүгийн орлого өсөх үйлдэлүүд бий болж эхлэх юм.

Энэ дасгалыг ажиллахдаа та зайлшгүй орлогынхоо тоо хэмжээг тавих ёстой. Тодорхой тоо тавьж зорилго тавиагүй бол та тодорхой орлого олохгүй төдийгүй зорилгогүй, үр бүтээмжгүй ажиллах аюул бий. Та хэдийг олохоо мэдэхгүй, өөртөө итгэхгүйгээгээс энэ дасгалыг бүү гарздаарай. Яг одоо мэдэж байгаа орлогоо мэдэж байгаа бол түүнийгээ өсгөхийн тулд сэтгэлийг чинь догдлуулж бас бага зэрэг айдас эргэлзээ мэдрүүлсэн нэг тоо тавиад тэр тоондоо итгэж эхэлсэн мөчөөс тэр мөнгө амьдралд чинь урсан орж ирэх комманд прогамчлалыг та өөртөө хийдэг гэдгээ бүү мартаарай.

ДАСГАЛАА ХИЙХ МӨНГӨӨ ӨСГӨХ ХУРДНЫ ЗАМ ЗУРАГ ЖИЛИЙН ОРЛОГЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та өөрийн санхүүгийн төлөвлөгөөгөө гаргаж сурсан уу?
  3. Та төлөвлөгөө гаргаснаар орлогын хэмжээгээ дор хаяж хэдэн хувиар өсгөж чадах вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »