Blog

HomeMoney MindsetMMM4L12. Цагаа үр дүнтэй болгох хэрэгслүүд

MMM4L12. Цагаа үр дүнтэй болгох хэрэгслүүд

ЦАГАА ҮР ДҮНТЭЙ БОЛГОХ ХЭРЭГСЭЛҮҮД

Мөнгөний Сэтгэлгээтэй хүний эцсийн эцэст баяжиж чаддаг сүүлийн чухал асуудлаа дахин дахин сануулан байж хөндөх гэж байна.

Та цагийн хөрөнгө оруулалтын үнэ цэнийг маш сайн ухамсарлах учиртай. Та мөнгөний сэтгэлгээгээр сэтгэж залж чиглүүлж байгаа л бол оюун ухаанаа санхүүгийн зорилго рүүгээ төвлөрүүлж, цаг заваа бүх сэтгэл зүрхээ бизнесийнхээ чухал асуудалд төвлөрүүлж бодож сэтгэж сурах нь маш чухал.

Таныг цаашдын хувь хүний өсөлтөнд хүргэхэд санхүүгийн, мөнгөний хөрөнгө оруулалтаас илүү таны оруулж буй цаг зав, ур чадварын хөрөнгө оруулалт асар чухал үүрэг нөлөөтэй. Тиймээс хувь хүнийхээ зүгээс ч, хөрөнгө оруулагчийн зүгээс, бизнесийн талбарт орсон ч өөрийн оруулах ёстой цагийг маш өндрөөр үнэлж, анхаарлаа төвлөрүүлж цаг хугацаатай тулж ажиллахыг чухалчлаарай. Цаг бол алт гэж бид ярьдаг бол таныг, таны амьдралыг диамонд мэт үнэ цэнэтэй болгож хувиргах цагийг маш өндрөөр үнэлж үр өгөөжийг нь бүтээж сураарай.

Би танд энэ хэсэгт зориулаад ирэх оныхоо төлөвлөгөөг, ялангуяа хувийнхаа орлого зарлагыг тооцож сурахад тань зориулаад улирлаар нь тооцоолох цаг хугацааны дасгалыг бэлтгэсэн байгаа. Та энэ дасгалыг энэ оныхоо орлого санхүүгийн (ажил мэргэжил, бизнесийн) төлөвлөгөөгөө жилийн 4 улиралд хувааж тус тусд нь хэрхэн үе шаттай ахицтай ажлууд гаргахаа тооцоолж, календар дээрээ зоож төлөвлөгөөтэй ажиллаж сурахаас гадна, үүгээр дамжуулж бизнесээ ирэх оноос эхлэн маш хүчтэйгээр түлхэц оруулж санхүүгийн амжилтын баталгаатай үйлдэл хийх ажил руу тулж өгөөрэй.

Энэ дасгалын зорилго бол таны цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөв систем аргачлалыг бий болгож, дадал болгож сурахад тань туслах учиртай юм.

Доорх аргачлалуудыг ашиглаж цагийн хуваариа илүү зөв, оновчтой болгоход ашиглаарай.

  • Бэрхшээл ба Боломж Подкаст 07 – Цагийг үр дүнтэй ашиглахын ид шид
  • Стивен Ковэйгийн “Цагийн Матриц”
  • Паркинсоны хууль
  • 80/20 дүрэм
  • Тэмдэглэлийн дэвтэр
  • Өдрийн ажлын хуудас
  • Google Calendar
  • Trello
  • Mindmap
  • Vision Board
  • Зорилгын зураг – Goal Map

Цагийг төлөвлөхөөсөө өмөн бид таны орлогыг улирлаар хэрхэн өсгөх талаар санхүүгийг зорилгыг тань гаргах нь чухал. Дараа нь үргэлжлүүлээд ийм хэмжээний орлогыг улирал болгонд олохын тулд хийх ёстой төслүүд, суралцах ёстой сэдвүүд, судалгаа хийх ёстой ажлууд, анхаарал төвлөрөх шаардлагатай чухал зүйлсээ бүгдийг нь энэ цагийн хуваарьтаа оруулах учиртай.

Бид таныг өөрийн цагийн хуваариа Google Calendar ашиглахыг санал болгох байна.

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та орлогоо өсгөх, санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд нэмж ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
  3. Төлөвлөгөөний ямар арга хэрэглэж байна?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »