Blog

HomeMoney MindsetMMM4L15. 80/20-ийн дүрэм

MMM4L15. 80/20-ийн дүрэм

80/20-ИЙН ДҮРЭМ

Энэ бол цаг зохицуулахад ашигладаг бас нэгэн алдартай дүрэм юм байгаан. Энэ тоо өгөгдөл бол эдийн засаг шинжээч нарын дүгнэлтээс гарч ирсэн. Мэдээд авахад илүүдэхгүй гэдэг утгаар нь энд танд зааж хэлж өгч байгаа юм шүү.

Таны өдөр тутмын хийдэг ажлын 80% нь ямар ч үр өгөөжгүй зарцуулагддаг бол, зөвхөн 20% нь л таны ирээдүйд хэрэгцээтэй үр өгөөжөө өгөхүйц юм болж өнгөрдөг байх нь.

Таны нийт өмсдөг хувцасны 80% бараг өмсөгддөггүй, 20% нь өдөр тутам хэрэглээнд чинь эргэлддэг.

Таны иддэг хоолны 80% нь биед чинь шим тэжээл муутай байж нийт эрүүл бие махбодынхоо авах ёстой шим тэжээлийн 20%-ыг л хүнс байдаг бол, 20% нь биеийн тань 80%-ийн үр шим тэжээлийг бий болгодог.

Иймэрхүү маягаар харвал та бидний өдөр тутмын ажил амьдралд 20% нь л бидний амьдралын гол үр өгөөжийг бий болгодог. Хэрэв та зөвхөн хамгийн чухал гэсэн 80%-ийн үр өгөөжийг авчирдаг ажлуудыг л сонгож хийгээд эхэлвэл таны чухал гэсэн ажлууд 5 дахин их үр өгөөжийг 100%-ийн хичээл зүтгэлээр олж авч чадна гэсэн үг.

Үр өгөөж өгдөггүй ажлуудаа хийхээ болино гэдэг нь таныг аль хэдийг 5 дахин их бүтээмжтэй ажиллахын эхлэл болох юм.

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та их цаг зарцуулдаг мөртлөө үр дүн багатай ажлуудыг хэр их хийж байна вэ?
  3. Бага цагт үр өгөөжтэй ажиллахын тулд өөрийгөө хэрхэн дайчлах вэ?

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »