Blog

HomeMoney MindsetMMM4L16. Өдрийн ажлын хуудас

MMM4L16. Өдрийн ажлын хуудас

ӨДРИЙН АЖЛЫН ХУУДАС

Бүтээмж өндөртэй хүмүүсийн ажлын хуудсыг яаж ашигладгаа би танд энэ хэсэгт тайлбарлая. Танд өдөрт маш олон жижиг сажиг ажлууд байдаг. Тэрийг хийж амжуулана, тэрнээс тэрийг хүлээж байгаа, тэрний дараа тийм юм хийх ёстой шүү гэх мэтээр таны тархи өдөр тутмын ажил хэрэг бүхий олон янзын сэдлүүдийг өөр өөр төслүүдийг байнга эргэлдүүлж сэтгэж байдаг. Тийм учраас би ийм өдрийн ажлын хуудсыг ашигладаг.

Өдөртөө нэг ойролцоогоор 5 янзын төсөл тус бүрт 3 жижиг үйлдэл ажлыг амжуулна гэсэн тооцоогоор бодож тэмдэглэдэг. Ялангуяа та бид Амьдралын хүрд дасгалыг ажиллаад өдөртөө жижиг сажиг бодох бүтээх ажлуудыг, байнга санах ёстой юмс олноороо байнга эргэлддэг байх гэж найдаж байна. Энэ өдрийн ажлын хуудас үүгээрээ их гайхалтай ид шидтэй.

Та маш олон ажлуудыг зэрэг зэрэг амжуулж урагшлуулах чадлыг энэ өдрийн хуудаснаас мэдэрч болно. Энэ хуудсыг бид цаашдаа ажил хэрэгч хүний өдрийн тэмдэглэл болгох зорилгоор хэд хэдэн чухал цаг ашиглах амжилтанд хүрэх аргачлалуудын хамтаар багцалж таны гар дээр хүргэхийг зорьж байгаа юм. Энэ тэмдэглэлийн дэвтрийг бэлэг болохоор олж аваарай.

 

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та тухайн өдрийнхөө ажлыг хэрхэн төлөвлөдөг вэ?
  3. Өдрийн ажлын хуудас ашиглахын давуу талуудыг нэрлээрэй.

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »