Blog

HomeMoney MindsetMMM4L17. Google calendar ашиглах нь

MMM4L17. Google calendar ашиглах нь

GOOGLE CALENDAR АШИГЛАХ НЬ

Та магадгүй гүүгл календар ашигладаг ч байж болох юм. Техник технологи хөгжсөн өнөө үед дижитал календарууд маш олон хувилбараараа байдаг ч амьдрал дээр ойрхон хэрэгжүүлдэг ашигладаг хүн маш цөөхөн байдаг.

Ялангуяа Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөрт оролцож байгаа таны хувьд цаг хугацаа асар үнэтэй, ажлаа байнга яаж мөрдөж төлөвлөх нь чухал болохыг эртхэн мэдэж авсан нь их зүгээр байх.

Миний хувьд гүүгл календарийг ашиглахад маш энгийн хялбар агаад миний ажлын бүтээмж гэр бүлийн, хувийн асуудлууддаа тус тусад нь тодорхой цаг гаргах, ажлынхаа цагийг өөрчлөгдөхөд хялбар өөрчлөлт хийх төдийгүй ажлуудаа нааш цааш зөөж, төсөл төслөөр нь улирал ажлаа зоож авахад гайхалтай ид шидийн гэмээр бүтээмжтэй ажлуудыг хийхэд хэрэг болдог.

Үүнийг та гар утсан дээрээ аппликэшн болгож тохиргоо хийгээд ашигласан ч болно.

Ялангуяа баг хамт олон, гишүүд хамтаар ажил төлөвлөх, цагийн хуваарь тавих гэх мэт дээр асар хялбар аргаар ажлуудаа төлөвлөж хийхэд тус дэмжлэг үзүүлдэг. Ингээд харвал надад олон янзын цаг төлөвлөх ажил үүргээ гүйцэтгэх хэрэгсэл байдаг, тэд бүгд өөр өөр шинж чанараараа надад үр өгөөж ашгаа үзүүлдэг учраас бүтээлч хүний олон талын гарын авлага үйл ажиллагаанд өөрийн нөхцөл байдал, сэтгэлгээний онцлогт тохируулан санаа авах зориулалтаар энэ бүхнийг бичлээ.

За одоо тэгээд энэ маань бидний хамгийн сүүлийн модулийн хамгийн сүүлийн хичээл байлаа. Модулийн 4 хичээлийн агуулга таныг цоо шинэ ертөнцмйг нээхэд хэрэгцээтэй хэрэгсэл болж өгч чадсан байх гэж найдаж байна.

Одоо сүүлийнхээ дасгалыг хийгээд онлайн уулзалтандаа оролцоорой.

Дасгал 8. Цагийн хуваариа төлөвлөх нь

Энэ дасгалын зорилго бол таны цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөв систем аргачлалыг бий болгож, дадал болгож сурахад тань туслах учиртай юм.

Доорх аргачлалуудыг ашиглаж цагийн хуваариа илүү зөв, оновчтой болгоход ашиглаарай.

  • Бэрхшээл ба Боломж Подкаст 07 – Цагийг үр дүнтэй ашиглахын ид шид
  • Стивен Ковэйгийн “Цагийн Матриц”
  • Паркинсоны хууль
  • 80/20 дүрэм
  • Тэмдэглэлийн дэвтэр
  • Өдрийн ажлын хуудас
  • Google Calendar
  • Trello
  • Mindmap
  • Vision Board
  • Зорилгын зураг – Goal Map

Дасгал 7 үргэлжлүүлээд ийм хэмжээний орлогыг улирал болгонд олохын тулд хийх ёстой төслүүд, суралцах ёстой сэдвүүд, судалгаа хийх ёстой ажлууд, анхаарал төвлөрөх шаардлагатай чухал зүйлсээ бүгдийг нь энэ цагийн хуваарьтаа оруулах учиртай.

Бид таныг өөрийн цагийн хуваариа Google Calendar ашиглахыг санал болгох байна.

Гайхалтай, одоо таны ээлж. Доорх зайнд өөрийнхөө сэтгэгдлийг комментоор бичиж үлдээнэ үү.

  1. Та энэ хичээлээс юу суралцсан бэ?
  2. Та гүүгл календар ашигладаг уу, ашигладаг бол энэ календарын давуу болон сул талуудыг нэрлээрэй.
  3. Мөн өөрийн ашигладаг төлөвлөгөөний програмуудаа хуваалцаарай.

Хариултаа коммент бичиж үлдээгээрэй.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »