Affiliate Portal

HomeAffiliate Portal

Тавтай морил! Бидэнтэй зорилго нэгтэй хамтран ажиллахаар сонгосонд тань баяртай байна.

Манай Дасгалжуулалтын Академийн явуулдаг онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдийн ид шидийг өөрийн найз нөхөд, өөрийн вэбсайт зочид, харилцааны суваг сүлжээгээрээ, сошиал сувгуудаараа хүргэснээр та өөртөө орлого ашиг олоод зогсохгүй танд өөрт бахархам нэр хүнд, бизнесийн хамтран ажиллагчдийн цар хүрээг тэлэх таатай боломж нээгдэж байна гэдэгт бид баттай итгэлтэй байна.

Та бидний энд бий болгосон аффилиет системийг ашигласнаар таны манай вэбсайт руу хандалт өсгөж чиглүүлж оруулсны үр дүнд гарсан борлуулалтын ашиг хэмжээг хянах боломжтой болох юм.

Та ердөө л өөртөө аффилиет болох эрх нээгээд л хүссэн бүтээгдэхүүний танилцуулгын линкийг вэбсайт дээрээ байрлуулахад л энэ хамтын ажиллагаа маань эхлэлээ тавих юм. Таны аффилиет хамтран ажиллагчын хэрэглэгчийн дансны ачаар амьдралаа өөрчлөх зориг ухаанаар цэнэглэгдэж буй хүний тоог харж баясах цаг ойрхон байна.

Аффилиет хамтран ажиллах боломж хэрхэн ажилладаг бэ?

Энэ процесс маш энгийн:

1. Таны вэбсайт дээр байрласан эсвэл та өөрийн имэйлээр цацсан линкээр хэрэглэгч дарж орох ёстой.

2. Таны өгсөн линкээр дарж орсон зочны орсон IP хаягийг броузераар cookie болгон хадгалж авч үлддэг.

3. Зочин маань манай сайтаар байгаа “30 хоногт амьдралаа өөрчилье” аянд бүртгүүлээд зогсохгүй бусад хэрэгцээтэй зөвлөмжүүдийг сонирхож, үзээд хэсэг хугацааны дараа манай дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор худалдан авалт хийхээр сонголт хийж болно.

4. Хэрэв зочин манай сайт дээр захиалга худалдан авалт хийвэл энэ захиалга борлуулалт маань таны аффилиет хэрэглэгчийн нэр дээр борлуулалт болон хийгдэх бөгөөд та энэ борлуулалтаасаа хувь ашгаа авах болно. Таны урилгаар линк дарагдасан өдрөөс хойш 1 жилийн дотор хэзээ ч хамаагүй энэ хүн худалдан авалт хийхээр шийдвэр гаргаж болно, тэр бүх хугацаанд таны анхны явуулсан линкнээс хадгалагдаж үлдсэн броузер cookie болон IP хаяг байхад л хангалттай. Бид энэ хугацааг 365 хоног байлгаж таны борлуулалтын ашгийг хангалттай өндөр байхаар тохируулсан байгаа.

5. Хэрэв таны дансанд ямар нэгэн борлуулалтын ашиг орж ирсэн бол бид улирал тус бүрт борлуулалтын ашгийг олгох болно.

Танд АФФИЛЛИЕТ ХАМТРАН АЖИЛЛАГЧ нэвтрэх эрх аль хэдийнэ нээгдсэн уу?

Аффилиет хамтран ажиллагчийн хуудсанд өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтрэн орж өөрийн аффилиет эрхийн статистик, баннер танилцуулга болон линк тавих кодыг аваарай.

Translate »