Courses

HomeUncategorised“МИНИЙ БИЗНЕС” онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

“МИНИЙ БИЗНЕС” онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

5,000,000 

Энэ бол жирийн нэгэн онлайн сургалт биш. Жилд ганцхан удаа болдог, азтай жавхаатай, өөртөө ирээдүйдээ хөрөнгө оруулдаг цөөн бүлэг хүмүүст зориулсан Entrepreneur Mastermind хөтөлбөр. Энэ хөтөлбөр ямар ч бизнесийн удирдлага төгсөөд ч олж авч чаддаггүй, жинхэнэ практик бизнесийг удирдан залах чадвар, өөртөө итгэх итгэл, алсын хараа, арга барил олж авахад олгодог сургалт. Дэлхийн зах зээлд байдаг үнэлгээгээр 1-2 сард 10 000 ам доллараар борлуулдаг Mastermind түвшингийн хөтөлбөр атал бид 5 жилийн 25 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар суралцах эрхийг 5хан сая төгрөгөөр зөвхөн Монголчууддаа зориулж бэлтгэлээ.

“МИНИЙ БИЗНЕС” онлайн дасгалжуулалтын ҮНЭ ТӨЛБӨР 5 САЯ ₮ буюу 2150 ам доллар (1630 англи фунт стерлинг)

Category:

Description

“МИНИЙ БИЗНЕС” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт таныг урьж байна.

  • Та одоо эрхэлж буй бизнесээ шинэчилж сэргээмээр байна уу?
  • Та бизнесийн түнш харилцаагаа өргөжүүлж өөдрөг найз нөхөдтэй болмоор байна уу?
  • Та бизнесээ глобал зах зээлтэй холбож Монгол Брэнд гаргамаар байна уу?
  • Та онлайнаар бизнес хийж, онлайн бизнес машинтай болохыг хүсч байна уу?
  • Та өөртөө тохирсон зөв бизнесийг солгож гарааны бизнесээ эхлүүлмээр байна уу?
  • Та гадаадад сурсан мэргэжил туршлагаараа Монголд бизнес хиймээр байна уу?
  • Та дуртай зүйлээ олж авч, түүгээрээ мөнгөтэй болохыг хүсч байна уу?
  • Та гэрээсээ хүүхдээ харангаа бизнес хийж санхүүгийн чадвартай болмоор байна уу?
  • Та ажлынхаа хажуугаар бизнесийн орлогоо баталгаатай болохыг хүсч байна уу?
  • Та санхүүгийн эрх чөлөөнд хүрч хэний ч өмнө хэлэх үгтэй амжилттай бизнестэй болмоор байна уу?
  • Та өөртөө итгэлтэй болж, хэнээс ч дор орохгүйгээр амьдарч чадахаа харуулмаар байна уу?
  • Та мөнгөнд санаа зовохгүйгээр ирээдүйгээ баталгаатай болгомоор байна уу?
  • Та мөнгөтэй болчихоод бизнес хийнэ гэж хойшлуулдаг уу? Мэдлэг арга барилаа эндээс олоод мөнгөтэй болоорой.

  • STARTUP ENTREPRENEURS БИЗНЕС ЭРХЛЭГЧ – Та бизнесээ өргөжүүлмээр байна уу? Дэлхийн хэмжээнд сэтгэж бизнесээ тэлмээр байна уу? Баг хамт олноо бүтээмжтэй ажиллуулж сурмаар байна уу?
  • ГАДААДАД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙГАА ХҮН – Та гадаад улсад сурсан мэдлэг, туршлагаа ашиглаж, Монголдоо эсвэл Дэлхийн бизнесийн зах зээлд мөрөөдөлдөө хүрмээр байна уу?
  • АЖЛЫНХАА ХАЖУУГААР ОРЛОГОТОЙ БОЛОХ – Та ажлын байрнаас гарааны бизнесээ эхлүүлмээр байна уу? Бизнесийн хэд хэдэн санаатай ч яаж эхлүүлэхэд туслалцаа хэрэгтэй байна уу?
  • ГАДААД ДОТООД СУРЧ БАЙГАА ОЮУТАН – Та сурч буй мэргэжил, сургуулийнхаа хажуугаар цаг алдалгүйгээр хурдхан бизнесийн гараагаа эхлүүлж амжилтанд хүрэхийг хүсч байна уу?
  • АЖИЛГҮЙ ГЭРТЭЭ СУУГАА ХҮМҮҮС – Та гэртээ хүүхдээ хараад зүгээр суухгүйгээр өөрийн боломжоо ашиглаад гэрээсээ бизнес хийж бие даасан орлоготой болмоор байна уу?

  1. САЯТАН МЕНТОРУУДЫН АШИГЛАДАГ ШИЛДЭГ СТРАТЕГИУД – Энэ хөтөлбөрт дэлхийн саятан тэрбумтан шилдэг ментор бизнесменүүдийн хэрэглэдэг, олон зуун мянган ам долларын хөлстэйгөөр заадаг бүхнийг маш цөөн тооны азтай хүмүүст заах болно.
  2. БИЗНЕСТ ХӨЛӨӨ ОЛТЛОО ХӨТӨЛБӨРТӨӨ ОРОЛЦОНО – Сургалтын бүх материал гарын авлага насан туршид таных болно. Та нэг удаа үзээд шууд хэрэгжүүлж чадахгүй байсан ч жилээс жилд дахин дахин үзэж гардан бодит амьдралд тулгарч буй асуудал бэрхшээлүүдийг шийдэхэд тусална.
  3. 100% НАЙДВАРТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ. ГАРАА ХӨДӨЛГӨСӨН ХҮН Л АМАА ТОСОЛНО – Суралцсан бүхнээ үр дүн гаргатал үйлдэл хийхэд хангалттай 5 жилийн хугацааг танд бэлэглэж байна. 100% найдвартай. Та зөвхөн онол суралцах бус, таны сэтгэлгээнд тулгарч буй бодит бэрхшээлүүдийг даван гарч сурах болно.
  4. ДОЛОО ХОНОГ БҮРТ ШИНЭ МОДУЛЬ – Таны сэтгэлгээг цоо шинээр хөгжүүлж тэлэх гайхалтай чухал сэдвүүдийг хөндөж ярилцах болно. 8 модуль, маш энгийн атлаа хамгийн үр нөлөөтэй шилдэг арга стратегиуд хэлэлцэнэ.
  5. ОНЛАЙН УУЛЗАЛТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГУУД – Та дэлхийн хаанаас ч хамаагүй өөрийн тухтай орон гэрээсээ онлайн уулзалтаар холбогдох болно. Унааны зардал гарахгүй, хичээлдээ явах гэж цаг гарздахгүй. Өөрийн тухлаг орчинд өөртөө хэрэгцээтэйг олж мэдэх болно.
  6. БИЗНЕСИЙН ЧУХАЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД – Ямар ч их дээд сургуулийн бизнесийн багш таны орчинд болж байгаа бэрхшээлийг сонсож, бизнесийн зах зээлийг тань ойлгож практик хариулт өгч чадахгүй. Дасгалжуулалтын хөтөлбөр үүгээрээ л гайхамшиг.
  7. ДИЖИТАЛ MULTIMEDIA ХЭЛБЭРЭЭР СУРНА – Хүний юм сурах арга барил янз янз. Ном унших, бичих, зурах, төсөөлөх, дүрслэх, сонсох, үзэх, биеэр барьж, мэдэрч хийх гэх мэт. Ингэснээр та хамгийн хурдан сурахуйц сэтгэлгээний цар хүрээгээ тэлэх болно.
  8. БАЙНГЫН ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ – Энэ хөтөлбөрт оролцсон хүмүүс миний насан туршийн өөдрөг сэтгэлгээтэй явахад нөлөөлөхүйц хүчтэй туслалцаа дэмжлэгийг хүлээн авна. Бизнесээ өөртөө итгэлтэй амжилттай бүтээхэд гайхалтай тустай.
  9. ОЛУУЛАА ХӨГЖИХ ENTREPRENEURS ХАМТ ОЛОН – Бизнес хамтдаа суралцаж хөгжиж, хамтран ажиллах бизнесийн түнш, хөрөнгө оруулагчдын баялагийн сүлжээгээ бүтээх үүнээс таатай зөв орон зай гэж хаана ч үгүй. Оролцогчид дотны найзууд болж хувирдаг.

  • ҮНЭ: 5 000 000 төгрөг (Монголоос) буюу 2150 ам доллар (Гадаадад амьдардаг бол) £1630 (Их Британид амьдардаг бол)
  • ХЭЗЭЭ ЭХЛЭХ: 2019 оны 09 сарын 01-ний өдөр эхэлнэ.
  • ХЭР УДААН ҮРГЭЛЖЛЭХ: 2 сарын туршид маш эрчимтэй ажиллана.
  • ХААНА: Бүх хичээлээ завтай үедээ үзэж дасгалаа хийгээд, онлайн уулзалтандаа оролцоно.
  • БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2019 оны 08 сарын 15-ны өдрөөс эхлээд 08 сарын 31-ны өдрийг дуустал бүртгэнэ.

  • Та доорх хөтөлбөрийн хүснэгтийг бөглөөрэй. Энэ нь таны энэ хөтөлбөрт оролцсон хувийн зорилго хүсэл эрмэлзэлийг илэрхийлэх бөгөөд үүний ачаар дасгалжуулагч таны Бизнест тулгарч буй асуудал бэрхшээлийг бүрэн ойлгох боломжтой юм. Тиймээс энэ хүснэгтийг бөглөхдөө өөрийнхөө талаар маш тодорхой, чухал гэж бодсон асуудлаа хамруулаарай.
  • Та төлбөрөө 1. Хаан банкны Дасгалжуулалтын академи ТББ 5114397376 тоот дансанд 5 сая ₮ төлөөд 88770338, 99156053 дугаар руу залгаж баталгаажуулах 2. Гадаадад байдаг бол олон улсын Credit/Debit Card-аар ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ товчлуурыг дараад $2150 төлөөрэй.
  • Таны төлбөр орж ирснийг баталгаажуулсан бол та хөтөлбөртөө бүртгэгдсэн гэсэн үг. 08 сарын 31-ны өдөр бид бүртгэлээ хаах бөгөөд, 09 сарын 01-нд амжилттай бүртгүүлсэн бүх оролцогчид биднээс “МИНИЙ БИЗНЕС” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийнхөө урилгыг имэйлээр хүлээж авна.

WOW!!! 5 сая төгрөгний үнэ хөлстэй “МИНИЙ БИЗНЕС” онлайн дасгалжуулалтын хөтөлбөр маань 20 САЯ төгрөгний үнэтэй дахиад 4 жилийн хугацаатай хөтөлбөрт оролцох бонус бэлгийг танд барьж байна. Гайхалтай юу!  

“МИНИЙ БИЗНЕС” онлайн дасгалжуулалтын хөтөлбөр маань үүгээрээ улам гайхамшигтай! Ямар ч их дээд сургуульд та нэг л удаа сурдаг. Хэрэв та тухайн үедээ сурч амжаагүй, ойлгож аваагүй л бол амьдрал дээрээ юм сурсанаа хэрэгжүүлж чадахгүй алдаж хохирдог. Харин энэ хөтөлбөр бол тийм биш. Хүн болгоны амьдралын нөхцөл өөр, сурах хурд өөр, бизнесийн нөхцөл байдал өөр. Та энэ хөтөлбөрт 5 жил дараалж суралцаж болно. Шинээр элсэлт авч, шинэ бизнесүүд орж ирэх тусмаа таны бизнесийн мэдлэг туршлага чадвар өргөжиж, та улам баталгаатай амжилтанд хүрэх болно.

“30 ХОНОГТ АМЬДРАЛАА ӨӨРЧИЛЬЕ” аянд оролцсон 30 азтангуудад Моника Батсүх 1 удаа дасгалжуулалт хийсэн, тэд АЗТАЙ! “Мөнгөний Сэтгэлгээ 1.0” хөтөлбөрт Моника Батсүх энэ 20 азтангуудад Моника Батсүх 4 удаа дасгалжуулалт хийсэн, тэд АЗТАЙ! Гэтэл та бол энэ азтангуудаас ч илүү АЗТАЙ! Та нийт 5 жилийг Моника Батсүхээс “Миний Бизнес” хөтөлбөрөөр дамжуулан зөвлөгөө авч ажиллана гэсэн үг. Маш цөөн хүн л энэ азтай боломжийг авах эрхтэй. Та 5 жил эрчимтэйгээр өөртэйгөө ажиллах боломж!!! Энэ боломжоос бүү хоцор.

Зөвхөн цөөн азтай оролцогчдийг бид бүртгэнэ! Урьд нь хэзээ ч ийм том бонус бэлэг өгч байгаагүй!!!

 

Та бол Диамонд. Үнэ цэнэтэй Диамонд. Энэ модуль таны дотоод үнэ цэнэтэй Диамондыг гялалзуулж зөвхөн таны туулж өнгөрүүлсэн амьдралын баялаг туршлага, мэдлэг, чадвар дээр тулгуурлаж ирээдүйгээ цоо шинээр бүтээхэд тань туслах болно.

 

 

Энэ бол цоо шинэ бизнесийнхээ ирээдүйг сонгож, амьдралынхаа дизайныг бодитоор зураглаж бий болгох гайхалтай цаг. Энэ модуль дээр амьдралаасаа урган гарсан үнэ цэнэтэй Диамондыг зөвхөн танд тохирсон бизнесийн загвар модель болгож хувиргаарай.

 

Бизнесүүд зах зээлийн судалгаанд их мөнгө зардаг ч, судалгаагаа буруу зөрүү хийснээс үйлчлүүлэгчдээ нөлөөлж хүрч чаддаггүй. Тэгвэл хамгийн үр дүнтэй зах зээлийн судалгааг модулийнхаа явцад шууд хийж, бизнесийнхээ зөв суурь үндэсийг эндээс тавиарай.

 

Та ямар ч амжилттай том бизнестэй бай онлайнаар бизнес хийхгүй л бол удахгүй зах зээлээ алдана. Онлайн бизнес машины дотоод ажиллагаа  системийг та энэ модуль дээр суралцана. Энэ модуль танд олон сая төгрөг хэмнэнэ. Онлайн бизнес машингүй хүн ирээдүйгүй.

 

Монголчуудын маань хамгийн том гаргадаг бизнесийн алдаа бол харилцаа. Таны үйлчлүүлэгчидтэйгээ харилцах харилцаа өөрийн гэсэн онцлог ид шидтэй. Үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд өдрийн бодол болж, шөнийн зүүдэнд нь хоногштол нөлөөлөх тийм хүчтэй харилцааг та эндээс суралцана.

 

Миний хамгийн дуртай сэдэв. Бизнесийнхээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний загварыг бүтээж гаргана гэдэг бол үнэндээ Монголчуудын хамгийн том чухал асуудлуудын нэг. Олны хайр хүндэтгэл татсан Монгол бүтээгдэхүүний загварыг энэ модуль дээрээс бүтээгээрэй.

 

Маркетинг бол хүний сэтгэхүйн урлаг. Энэ модуль дээр та үйлчлүүлэгчийнхээ сэтгэл зүйн онцлогт нөлөөлж чадахуйц хүчтэй маркетингийн далд ид шидийг суралцах болно. Маркетинг сайн бол таны халаасанд урсан орж ирэх мөнгөний хэмжээг шийддэгээрээ агуу увидастай.

 

Бизнесийн удирдлагын магистрт суралцаад ч та энэ модуль дээр зааж байгаа бизнесийн төлөвлөгөөний аргыг суралцахгүй. Энэ модуль таныг бизнесийнхээ алсын харааг хэрхэн төлөвлөгөө болгож, календар дээрээ буулгаж, бодитоор үйлдэл хийхэд тусална. 2018 оныхоо бизнес төлөвлөгөөг гаргаарай.

Translate »