Blog

HomeMoney MindsetМөнгөний Сэтгэлгээ 2.0 хөтөлбөрт тавтай морил

Мөнгөний Сэтгэлгээ 2.0 хөтөлбөрт тавтай морил

Гадаадад эсвэл хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг хүмүүс дур булаам сэтгэл догдлуулсан ярилцлагандаа орох ментор Ариунжаргалтай (ajgaa_5@yahoo.com Ajgaa Batsukh) ганцаарчлан ярилцах цагийн хуваарийг энд дарж танилцана уу.

ЦАГИЙН ХУВААРЬ ҮЗЭХ

Nulla ridiculus ut nam quam eleifend nam imperdiet vitae nibh donec.

НЭРЭЭ ХАРАХ

Хөтөлбөртөө оролцох урилга зааварчилгаан pdf файлыг эндээс татаж авна уу.

ТАТАЖ АВАХ

Зөвхөн хөтөлбөрийнхөө оролцогчдод зориулсан фэйсбүүк группт нэгдэнэ үү.

ГРУППТ НЭГДЭХ

Хөтөлбөрийн зохицуулагч Н.Алтанзаяа таныг энэ хөтөлбөрийн туршид тусалж дэмжих болно. Техникийн зааварчилгаатай холбоотой асуулт байвал холбогдож, туслалцаа дэмжлэг авч байгаарай. Холбоо барих утас 88946060, имэйл хаяг Zaya@monicabatsukh.com, фэйсбүүк нэр Н. Алтанзаяа

 

  • Хөтөлбөрийн тухай
  • “Мөнгөний Сэтгэлгээ 2.0” бол 3 сарын хугацаанд эрчимтэй суралцаж, мөнгөний сэтгэлгээгээ хөгжүүлснээр Санхүүгийн тогтвортой өсөлтийг бий болгоход зориулсан хөтөлбөр. Монголд урьд нь хэн ч хийж байгаагүй цоо шинэ хэлбэрийг сайжруулсан дасгалжуулалтын хөтөлбөр юм. Дасгалжуулалтын хөтөлбөрийн онцлог нь аль ч сургууль Бизнесийн удирдлагын бакалавр, магистр, докторын сургалтанд суралцаад ч олж авч чадахааргүй бодит амьдралд биеэр суралцдаг, сурснаа биет үйлдэл хийж санхүүгийн эрүүл өсөлтөндөө хэрэгжүүлэх хөтөлбөр гэсэн үг. Та хөтөлбөртөө онлайнаар оролцоно. Та хөтөлбөрийнхөө цагаар, хаа тухтай газраасаа, технологийн дэвшилтэт хэлбэрийг ашиглан, орон зайны давуу сэтгэлгээг дэлхийн нөгөө өнцөгт ашиглаж буй үнэ цэнэтэй мэдлэг туршлагаас цаг алдалгүй суралцан ажиллах гайхалтай боломжийг ашиглана.

    Хөтөлбөрийн агуулга

    • Модуль нэг. Мөнгөний Сэтгэлгээ Тэлэхүй
    • Модуль хоёр. Мөнгөний Бөглөөснөөс Ангижрахуй
    • Модуль гурав. Мөнгөний Сэтгэлгээ Нууцыг Нээхүй
    • Модуль дөрөв. Мөнгөний Өсөлтөө Төлөвлөхүй

    Бонус бэлгүүд

    • “Мөнгөний Сэтгэлгээ 1.0” цуврал видео бичлэг Үнэ 2000000₮
    • Амьдралын Дасгалжуулалтын үйлчилгээ 2 удаа Үнэ 1000000₮
    • “30 ХОНОГИЙН БОНУС” Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөрийн оролцогчдийн гаргасан өөрчлөлтүүд бүхий сонирхолтой ярилцагын цуврал

     

  • Хөтөлбөрийн цагийн хуваарь
  • 3 сарын 15-нд та хөтөлбөрийнхөө урилгыг хүлээн авч хөтөлбөртэйгөө танилцах болно.

    3 сарын 16-нд бид хөтөлбөрийнхөө оролцогчдийг СЮРПРИЗ УУЛЗАЛТ ярилцаганд урьж хөтөлбөрт суралцах танилцах болно.

    3 сарын 17-нд бид анхны сюрприз уулзалтаа хийх болно. Энэ уулзалтан дээр бид хүн бүрийн зорилгыг сонсож чөлөөт ярилцлага дэлгэх болно. Төгсгөлд нь та анхны гэрийн даалгавраа авах болно.

    3 сарын 18-нээс 31-нийг дуустал оролцогч тантай ганцаарчилсан Дасгалжуулалт 1-ийн 1 цагийг хуваарилсан байгаа.

    3 сарын 25, Даваа гаригт Модуль 1-ийн видео хичээлүүд үзэхэд бэлэн болж цацагдана. Та бие даан цахим хичээлээ үзээрэй. Модуль 1-ийн дасгалуудыг хойшлуулалгүйгээр тухайн 7 хоногтоо амжуулж хийгээд онлайн уулзалтандаа ярилцах асуултаа бэлтгээрэй.

    3 сарын 31, Ням гаригт Модуль 1ийнхээ онлайн уулзалтыг хийх бөгөөд энэ 7 хоногт үзсэн модулиа хэрэгжүүлэхэд тань тусалж санал, зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд төвлөрч ажиллах болно.

    4 сарын 1, Даваа гаригт Модуль 2-ийн видео хичээлүүд үзэхэд бэлэн болж цацагдана. Та бие даан цахим хичээлээ үзээрэй. Модуль 2-ийн дасгалуудыг хойшлуулалгүйгээр тухайн 7 хоногтоо амжуулж хийгээд онлайн уулзалтандаа ярилцах асуултаа бэлтгээрэй.

    4 сарын 7, Ням гаригт Модуль 2ийнхээ онлайн уулзалтыг хийх бөгөөд энэ 7 хоногт үзсэн модулиа хэрэгжүүлэхэд тань тусалж санал, зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд төвлөрч ажиллах болно.

    4 сарын 8, Даваа гаригт Модуль 3-ийн видео хичээлүүд үзэхэд бэлэн болж цацагдана. Та бие даан цахим хичээлээ үзээрэй. Модуль 3-ийн дасгалуудыг хойшлуулалгүйгээр тухайн 7 хоногтоо амжуулж хийгээд онлайн уулзалтандаа ярилцах асуултаа бэлтгээрэй.

    4 сарын 14, Ням гаригт Модуль 3ийнхаа онлайн уулзалтыг хийх бөгөөд энэ 7 хоногт үзсэн модулиа хэрэгжүүлэхэд тань тусалж санал, зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд төвлөрч ажиллах болно.

    4 сарын 15, Даваа гаригт Модуль 4-ийн видео хичээлүүд үзэхэд бэлэн болж цацагдана. Та бие даан цахим хичээлээ үзээрэй. Модуль 4-ийн дасгалуудыг хойшлуулалгүйгээр тухайн 7 хоногтоо амжуулж хийгээд онлайн уулзалтандаа ярилцах асуултаа бэлтгээрэй.

    4 сарын 21, Ням гаригт Модуль 4ийнхээ онлайн уулзалтыг хийх бөгөөд энэ 7 хоногт үзсэн модулиа хэрэгжүүлэхэд тань тусалж санал, зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд төвлөрч ажиллах болно.

    4 сарын 22-ноос 05 сарын 1 хүртэл тантай ганцаарчилсан Дасгалжуулалт 2-ын 1 цагийг хуваарилсан байгаа.

    5 сарын 5-нд бид таныг хөтөлбөрийнхөө хамгийн сүүлчийн төгсөлтийн баярыг тэмдэглэх онлайн уулзалтаар өнгөрсөн 2 сарын хугацаанд сурсан мэдсэн, өөрчлөлт хийсэн амжилтыг тунхаглаж хундага тулгах болно.

    5 сарын 15-наас 6 сарын 15ныг дуустал бид танд хөтөлбөрийнхөө түрүү жилүүдийн оролцогчдийн асуулт хариулт сонирхолтой яриануудыг 30 ХОНОГИЙН БОНУС  болгон бэлтгэсэн байгаа. Та тэдгээрийг өдөр бүр 1 ярилцлага хүлээн авч үзэх боломжтой юм.

    6 сарын 15-нд бид хөтөлбөрийнхөө онлайн материалуудыг хаана. Энэ 3 сард асар их боломжийг нээх хөтөлбөртөө амжилттай оролцоорой. Гайхалтай!

  • Техникийн зааварчилгаа
  • Zoom application татаж суулгах: Та гар утас, таблет, компьютер дээр аль алин дээр нь энэ аппликэшнийг үнэгүй татаж, суулгаарай. Энд дараад Zoom Application татаж авах сонголтоо хийгээрэй.

    Онлайн уулзалт, дасгалжуулалтандаа оролцох:  Цагийн хуваарийн дагуу Zoom аппликэйшний Join a meeting хэсэгт 555-478-170 кодыг ашиглан холбогдоно.

    Дасгалжуулалтаар холбогдохоосоо өмнө анхаарах хэдэн зүйлс,

    1. Интернетийн найдвартай холболттой газар сонгох

    2. Бүрэн ажиллагаатай, найдвартай сайн чихэвч, гар утас, компьютер ашиглах

    3. Дасгалжуулалтын яриаг тань бид аудио рекорд бичлэг хийх болно. Ярьсан яриагаа дахин сонсох нь танд улам ихийг ойлгож суралцахад тустай.

    4. Чимээ шуугиангүй, илэн далангүй чөлөөтэй ярьж болох, гадны сөрөг нөлөө байхгүй байхаар орчин сонгож, шаардлагатай зохицуулалт хийгээрэй. Таны анхаарал сарних болон орчин нөхцөл тухгүй бол танд сөргөөр нөлөөлдөг болохыг анхаарна уу.

  • Түгээмэл асуулт хариултууд
  • Хөтөлбөрт бүртгүүлэн төлбөрөө төлж баталгаажуулсны дараа танд имэйлээр хөтөлбөрийн урилга хөтөлбөрт нэвтрэх зааврын хамт очно. Заавар дээр бичигдсэн хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ https://courses.monicabatsukh.com/my-account/ линкээр нэвтэрч орно. Нэвтэрч орсны дараа дараах цонх нээгдэх ба МИНИЙ ХӨТӨЛБӨРҮҮД гэсэн хэсгээс хөтөлбөрөө сонгон гарчиг дээр нь дарж орно.

      • Мөнгөний сэтгэлгээ хөтөлбөр 4 модуль нийт 7 хэсгээс бүрдэх ба модуль тус бүрийн нэрний хойно байгаа сумыг дарж доторх хичээлүүд рүүгээ орно.
      • ДАСГАЛАА ХИЙХ товчлуурыг дарах үед танд pdf файл нээгдэнэ. Энэ файлыг татаж авч компютер дээрээ хадгалаад дасгалаа бие даан хийгээрэй.
      • Та хийсэн дасгалаа бусдад үзүүлэх, дасгалжуулагч руугаа илгээх шаардлага байхгүй. Дасгалын хариултууд бол зөвхөн таны өөрийн хувь хүний хөгжилд хэрэглэгдэх болно. Харин дасгалаа хийх явцад гарсан үр дүн, эсвэл нэмэлт туслалцаа хэрэгцээтэй бол онлайн уулзалтын цагаараа чөлөөтэй ярилцаж болно.

    Та утас, компьютер, таблетдаа Zoom аппликэйшнийг татаж суулгаарай. Хувийн дасгалжуулалтын болон хөтөлбөрийн онлайн уулзалтын цагийн хуваарийн дагуу цагтаа орж ирээрэй. Та оролцохоосоо өмнө өөрийн нэр имэйлээр, эсвэл фэйсбүүк аккаунтаараа логин хийхээ бүү мартаарай. Логин хийж нэвтэрснийхээ дараа гар утасны аппликэйшний Join a meeting хэсэгт 555-478-170 кодыг бичиж холбогдоно.  

    Zoom аппликейшнд холбогдоход оролцож байгаа хүмүүсийн дүрс харагдана. Та өөрийн микрофон, камерийн бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг шалгаад үзэхэд илүүдэхгүй шүү. Хэрэв та өөрөө яриагүй бол микрофоноо хаалттай Mute байлгавал таны эргэн тойронд болж буй шуугиан онлайн уулзалтын үеэр саад болохгүй байх таатай боломжийг бүрдүүлнэ. Онлайн уулзалтын үеэр олон хүмүүс оролцож байгаа, та ярих хүсэлтэй бол Participants хэсэг дээр дарж Raise hand сонгож гараа өргөнө. Гараа өргөсөн оролцогчдийг бид ээлж ээлжээр урин оролцуулах болно. Та өөрийн ярих ээлж болох үед камераа асааж, микрофоноо Unmute дарж ярих боломжтой болно. Уулзалтын үед та яриагүй үедээ Mute дарж дуугаа хааж болно. Start video дарснаар таны дүрс дэлгэцэнд харагдана. Мөн энэ зурган дээрээ дахин дарж камераа хааж болно. Chат товчлуур дээр дарж оролцогчидтой чатална. Тусгайлан 1 хүнтэй бичих шаардлагатай бол Everyone гэсэн бичгийн хажууд байгаа сум дээр дарж тухайн хүнээ сонгоод доод хэсэгт мэссэжээ бичиж болно. Хэрэв та бүх оролцогчиддоо зориулж мэссэж бичиж байгаа бол Everyone гэсэн сонголтынхоо доор мэссэжээ бичнэ.

      • Найдвартай интернэт холболттой газар сонгох
      • Камер, чихэвч, микропонтой утас компьютертай байх
      • Дасгалжуулалтын үеэр бид аудио рекорд хийх ярьсан зүйлээ дахин сонсох нь танд илүү ихийг сурах боломжийг олгодог
      • Чимээ шуугиангүй, чөлөөтэй ярилцах боломжтой газар сонгох

    Хэрэв хөтөлбөрийн онлайн уулзалтанд оролцох бол тухайн 7 хоногийн үзсэн хичээлийн дагуу асуух асуултуудаа бэлтгэн орж ирж ярилцах болно.

    • Дасгалжуулагчийн зүгээс ярилцлагын аудио болон видео бичлэгийг хийдэг ба дараа нь танд аудио бичлэгийг татаж авах боломжтойгоор өгөх болно. Хөтөлбөрийн онлайн уулзалтын видео бичлэгийг дараа өдөр нь хөтөлбөрийн сайт дээрээ байршуулна.

    Модуль бүр тухайн 7 хоногийн даваа гаригт нээгдэхээр тохируулагдсан. Хөтөлбөрийнхөө танилцуулга pdf файл дээрээсээ модуль тус бүрийнхээ цацагдах цагийн хуваарийг хараарай.

    Хичээлийн видео утас, компьютерийн аль алин дээр нь хэвийн ажиллана. Иймд та өөрийн төрөөхөмжнийхөө тохиргоог шалгана уу.

    Дасгалжуулагч болон хөтөлбөрийн зохицуулагч хариултуудыг ерөнхийд нь ажиглаад туслалцаа хэрэгцээтэй шаардлагатай гэсэн зөвлөмж чиглэлүүдийг, ялангуяа бие даан ажиллаж сураагүй зарим нэгэн хүмүүсээ тусалж дэмжих бодлого баримтлах л зорилготойгоор үзнэ. Дасгалаа хэр тулж ажиллаж байгаа, дасгалуудын хариултынхаа чанар чансааг энэ хүн гаргаж ирж чадаж байна уу гэдэг дээр л бид туслалцаа дэмжлэг үзүүлнэ. Дасгалуудаа өөртөө зориулж чанартай хийгээрэй. Дасгал хийх үед гарч ирсэн шинэ санаанууд тань өөрийн чинь амьдралд хэрэг болохуйц зөв чиглэл арга ухаанаа олж авахад гайхалтай тус нэмэр болох болно.

    Дасгалжуулалтын хөтөлбөрүүдийн маань дасгалууд нэг ид шидтэй. Энэ бол дасгал бүр тухайн хүн л анхаарлаа сайн төвлөрүүлж ажиллах зориулалттай. Дасгалаа ажиллах явцдаа л тухайн хүн өөрийн нөхцөл байдалдаа тааруулж амьдралдаа яг одоогоор тулгарч буй, эргэлзэж тээнэгэлздэг бэрхшээл асуултуудаа дасгал руугаа хөрвүүлж буулгаж харахыг хичээгээрэй. Хэрэв та тухайн асууж буй сэдэв дээр хариу өгч мэдэхгүй бол энэ талаар урьд мэддэггүй байсан байж болох юм. Мэдэхгүй байна гэдэг нь таныг зогсоох зүйл биш, харин энэ сэдэв дээр, энэ талаар мэдлэгээ хөгжүүлээд тэлэх асар том боломж нуугдаж байна гэж хараарай. Энэ талаараа өөрийн мэдэх бүх нөөц бололцоо мэдлэгээ тэлэхийн тулд өөрийгөө дайчлаарай. Энэ хэмжээгээрээ таны сэтгэлгээ ид шидийн оюун ухаан мэт цэцэглэж огт мэдэхгүй байсан зүйлээ танин нээх асар том нөөц бололцоог олж авна.  

    Оролцогч болгон ижил түвшингийн мэдлэгтэй биш, хүн бүхний сэтгэлгээний цар хүрээ өөр өөр. Өөр өөр нөхцөлд орон нутагт, өөр өөр түвшингийн мэдлэг боловсролтой, өөр өөр нас, мэдлэг, хүйсээрээ өөр өөр түвшинд байгаа ч дасгалаа өөрийн нөхцөл байдал, ойлголтондоо тулгуурлаж шалтаг тоочихгүйгээр хийгээрэй. “Дасгалаа ойлгохгүй байна” гэж бодох зуурт чинь оюун ухаан сэтгэлгээ чинь дасгалаа ойлгохын тулд анхаарлаа төвлөрөхгүй цаг гарздах аюул бий. Тиймээс дасгалаа ойлгохын тулд өөрийгөө дайчлаарай.  

    Дасгалууд яг өөр өөрийн үе шаттайгаар, хөтөлбөрийн зорилго агуулгаас тухайн оролцог хамгийн шилдэг үр дүнгээ гаргахад  зориулж бэлтгэгдсэн байгаа. Дасгалуудыг алгасахгүйгээр хийж чадвал дараа дараагийн дасгалууд дээр түрүүчийн хийсэн дасгалын чинь үр дүн ашиглагдаад цоо шинэ түвшингийн сэтгэлгээ рүү оруулж ирэхэд ашиглагдах тохиолдолууд олон байгаа. Харин хааяа нэг цөөн тохиолдолд эхний удаа хийсэн дасгалуудын чинь үр дүн хангалтгүй учраас дараагийн дасгалаа ажиллах явцад илүү ойлгоод сэтгэлгээ чинь тэлээд эхлэх явцад урьд нь ойлгохгүй эргэлзэж тээнэгэлзэж байсан зарим дасгалууд чинь улам хүчтэй бодогдож эргэж сэргээх хүсэл төрөх үе бий. Ийм тохиолдолд мэдээж тэр дасгалаа дахин давтан хийвэл илүү өөр чиглэлд оюун санаагаа хөгжүүлээд тэлэх тохиолдолууд мэдээж чөлөөтэй.  

    Тийм, яг үүн дээр танд 3 боломж бий.

    1. Дасгалжуулалтын цагаараа хувийн асуултуудаа ярилцаад зөв шийдэл гаргахдаа дэмжлэг авах зориулалттай. Энэ цагийг бусдын өмнө ярилцахыг хүсэхгүй байгаа чухал нандин асуудал дээрээ шийдэл олоход ашиглаарай.
    2. Харин дасгалжуулалтын бус үеэр, хувийн асуулт тулгарвал түүнийгээ хөтөлбөрийнхөө модулийн дасгалууд дээрээ бодож байгаад хариултуудаа өөртэйгөө тулж ажиллаад хариултаа олж авахыг бодоорой. Дасгалууд дээрээ учир холбогдол өгч ажиллах нь яг одоо өөрийн чинь амьдралд тулгараад буй илт саад болж буй бэрхшээлтэй асуултуудад хариулт олж авахаас гадна, огт анзаараагүй урьд нь өмнө өөртөө ийм алдаа гаргадгаа мэддэггүй байсан зүйлсийг ч бас өөрчлөлт хийх санааг гаргах болно.
    3. Хэрэв та дасгалаа ажиллаад ч шийдээ олж авч чадахгүй байгаа эргэлзээтэй хувийн асуулт байвал түүнийгээ онлайн уулзалтын үеэр ярилцах цагуудыг сайн ашиглаарай.

    Хөтөлбөрт орж ирэхээс өмнө та “Би өөрийгөө 100% дайчилж ажиллана, өөртөө өөрчлөлт шинэчлэлт хийхэд бэлэн” гэсэн гэрээ хийж орж ирсэн байгаа. Зарим талаар Монголчууд маань байгаагаараа байж чадахгүй “Бусдын шүүмжлэл” бодлоос айж эмзэглэж өөрийгөө байнга хорьж цагдаж байдаг. Энэ бол үнэндээ эрх чөлөөтэй өөртөө итгэлтэй юу хүссэнээ хийх тоглох талбараа тэлэхэд чинь асар том айдас, хоосон саад бэрхшээл байдаг. Хөтөлбөрийн явцад онлайн уулзалтанд хэн өөрөөрөө байж, жинхэнэ өөрийнхөө өмнө нүүр тулгараад байгаа асуудалтайгаа тулж ажиллаж чадаж байна, тэр хүн яг зөв зөвлөмж хариултыг олж аваад асар том амжилтынхаа эх үүсвэрийг тавих боломжтой. Харин өөрийгөө хааж боогоод илэрхийлэхийг хүсэхгүй, асуухгүй, онлайн уулзалтандаа орж ирэхгүй, өөрийн үзэл бодол, суралцсан зүйлсээ ярихдаа хойрго хүн бол тэр хэмжээгээрээ хөтөлбөрт оруулсан хөрөнгө оруулалтаа амжилт болгож чадахгүй алдах эрсдлийг өдөр бүр үүрч байна гэсэн үг. Мэдээж сурахыг хүсэхгүй, өөрчлөлт хийхийг хүсэхгүй хүнийг бид хүчлэхгүй. Тэр хүн өөрөө л хохирно. Харин бид хэнийг ч ийм жижиг айдас, өөртөө итгэлгүй байдлаасаа болж гайхалтай сайхан амжилтанд хүрэх боломжоо бүү алдаасай гэсэн байр суурийг л баримталдаг.

    Бид хөтөлбөрт оролцож байгаа оролцогчид болон бусад бүх олон нийтийн ажиллагаандаа хувийн нууцыг хадгалах ёс зүйн зарчим бүхий “Үйлчилгээний нөхцөл”-ийг баримталж ажилладаг. Үүн дээр бид ёс зүйн ямар байр суурь баримталдаг талаар тодорхой бичсэн байгаа.

       

     

    ДАСГАЛТАЙГАА ТАНИЛЦАХ

    Leave a Comment

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Translate »